Нойргүйдсэн үед хийх иллэг


Нойр муутай хүмүүс унтахад тустай найман аргыг танилцуулж байна.

Нэгдүгээрт, Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаараа минут бүр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Хоёрдугаарт, Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг түргэсгэж өгдөг байна.span class="fullpost">Гуравдугаарт, Хоёр алгаараа нүүрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нүүрэндээ наагаад секунд бүр хоёр удаагийн хурдаар алгуурхан нүүрийнхээ бүх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нүүр царайн бүх цусан судсыг чөлөөтэй болгож өгдөг байна.

Дөрөвдүгээрт, Шилэн хүзүү дал мөрөө нухах: Хоёр алгаараа минут бүр хоёр удаагийн хурдаар хүзүү сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хүзүү дал мөрнийхөө булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хүчтэйхэн нухалбал ядаргаа дайлагддаг байна.

Тавдугаарт, Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бүр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хүчтэйхэн илбэл, зүрхийг сайжруулан, нурууг чийрэгжүүлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Зургадугаарт, Хоёр хөлөө массажлах: Хоёр гараараа хөлийнхөө дээр талаас доош нь секунд бүр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мөн энэ аргаараа нөгөө хөлөө бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хөлний чилээг тайлдаг.

Долдугаарт, Хөлөөрөө хөлөө нухах: Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана. Дараа нь хоёр хөлийнхөө улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хөлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чөлөөтэй болгодог.

Наймдугаарт, Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хүйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлүүг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.

1-7 аргыг хэрэглэхдээ нүдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бүх биеэ гүйцэд сул тавьсан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хүчтэй хийвэл үр ашиг нь нэн сайн болно.

Бүх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут үргэлжилнэ. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгүй хийх юм бол бүх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай. Дэлгэрэнгүй...

Өдөр унтаж байх эрүүл мэндэд маш тустай


Хуурай халуун салхи, бөгчим халуун уур амьсгалын нөлөөгөөр хүрээлэн байгаа орчин тойрны халууны хэмжээ ч аажмаар нэмэгдэн, хүний биеийн хялгасан судас тэлж, цусны лугшилт түрэгсэн, үүний зэрэгцээ тархины нэхдэсийн хүчилтөрөгч багасах юм уу дутагдах байдал илэрдэг байна. Ялангуяа хүмүүс хагас өдөр яаралтай ажиллаад үдийн үед их ядарч цуцдаг байна. Иймээс зуны халуунд өдөр унтах нь биеийн ядаргааг тайлах, үдээс хойшхи ажлын үр ашгийг нэмэгдүүлэх жич биеийн эрүүл мэндэд тустай. Унтахад, хөнгөн унтах40 минут-80 минут цаг, нам унтах80 минут-100 минут цаг гэж байдаг.

Нам унтах хугацаанд, их тархины ажиллагаа намдахын хирээр их тархины нэхдэсийн хялгасан судас түр хаагдаж, бие махбодийн бодисын солилцоо удааширдаг байна. Энэ үед хэрэв гэнэт цочин сэрвэл, түр хаагдсан хялгасан судас сэрэхтэй зэрэг нээгдэн тэлж амждаггүй болохоор тархины цус түр хүрэлцэхгүй болж, ургамлын мэдрэл хэсэг үе замбараагаа алдаж, толгой эргэх, толгой өвдөх, тамир сульдах зэрэг өвчний байдал илэрдэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өдөр унтах хугацаа нь 30-45 минут байвал хамгийн тохиромжтой, өөрөөр хэлвэл хөнгөн унтах хугацаа болох бөгөөд нам унтахаасаа өмнө өөрөө сэрэх зуршилтай болчихвол хамгийн сайн. Энэ охор хугацаанд сайхан унтаж тав тухтай амарч чадвал бүх биеийн чилээ тайлагдаж, ядаргаа арилдаг төдийгүй гэнэт сэрээд зүрх түгших, айж дагжих, адгаж бачимдах зэрэг өвчний байдал илэрхээс зайлсхийж болох юм. Толгой эргэхээс сэргийлэхийн тулд сэрснийхээ дараа түр сууж байгаад дараа нь босоод ажиллаж болох юм.

Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, өдөр унтах нь хүний биеийн эрүүл мэндэд тустай байдаг боловч зарим цөөн тооны хүмүүс өдөр унтах нь тохиромжгүй юм. Жишээлбэл, 65 насан сүүдэр зооглож яваа хөгшин буурлууд болон биеийн жин нь баримжаанаасаа 20 хувь давсан хүмүүс, жирийн цагт цусны даралт нь дор байгаа хүмүүс, зүрх болон тархины судасны өвчинд хүнд нэрвэгдсэн хүмүүс, титмийн судас хатуурах өвчинд нэрвэгдсэн хүмүүс юм уу тархины судас төрөлхийн хачин жигтэй, тархины судасны лугшилт буурай, тархины цусны хангамж хүрэлцэхгүй байх зэрэг хүмүүс болно.

Хоол идсэний дараа, хүний биеийн дийлэнх цус нь гэдэс ходоод руугаа урсч, зүрх, тархины цусны урсах хэмжээ харьцангуйгаар багасдаг байна. Иймээс үдийн хоолоо идсэний дараа хагас цаг амраад дахиад өдрийн нойр авах нь хамгийн тохиромжтой юм.

Дэлгэрэнгүй...

Алхах нь эрүүл мэндийг сайжруулж оюун ухааныг цэвэршүүлдэг


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь бид өдрийн 5-8 цагт нь байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн олон эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ. Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай аж. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх боломжтой.

Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явдал аж. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой гэнэ.

Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж сурах нь чухал. Эрүүл хүн өдөрт 30 доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ. Цус судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг ажээ. Түүнчлэн алах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан явах хэрэгтэй. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

Алхах үедээ гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.

Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд онцгой нөлөөлдөг гэнэ. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана. Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөнийг хийгүй байхыг сануулъя.

Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалтай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсөөрэй. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж. Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхээс татгалз. Шингэнийг аль болох бага багаар шимж ууна.

Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.

Дэлгэрэнгүй...

Та хэнтэй гэрлэж болохгүй вэ?


• Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж бий болгодог аж. Энэ нь тэдний гэм биш зан гэнэ.

• Холерик эр флегматик эмэгтэйтэй гэр бүл болбол хоорондоо сайн таардаг гэнэ. Эмэгтэй нь ямар нэгэн хэрүүл маргааны үед ихэнхдээ буулт хийж өгдөг. Иймд хэл амаа амархан ололцдог аж.
span class="fullpost">
• Флегматик эр холерик эмэгтэйтэй суувал тийм ч таарамжтай бус гэнэ. Учир нь эрэгтэй нь эмэгтэйгээ аргаддаггүй, найр тавьж өгдөггүй байна. Тиймээс эмэгтэй нь өөр эр хүн эрж хайх улмаар түүнтэйгээ нууц амрагийн холбоо тогтоодог аж.

• Харин хоёр флегматик хоорондоо маш сайн тохирдог учраас гэр бүл болоход ямар ч асуудалгүй аж. Түүнчлэн хүүхдүүд нь ч гэсэн тайван орчинд өсөж хүмүүждэг байна.

• Холерик эр сангвиник эмэгтэйтэй суух нь сангвиник эр холерик эмэгтэйтэй сууснаас хамаагүй дээр гэнэ. Учир нь эмэгтэй нь амьдралын ямар ч асуудалд биеэ барьж чаддаг юм байна.

Холерик зан төлөв

Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн ихтэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийгхүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.

Сангвиник зан төлөв

Сэргэлэн цовоо ааштай, итгэмтгий, сэтгэл санаагаар нэг их унадаггүй, уурлаж уцаарлах нь ховор. Гэхдээ няцамтгай, ажлаа бодож төлөвлөлгүйгээр эхэлдэг, олон ажлыг зэрэг эхэлж дутуу хаядаг, нэг хэвийн, сонирхол багатай ажилд дургүй. Бодол санаагаа шууд хэлдэг, магтаалд хөөрөөд байдаггүй, шүүмжлэлийг ч нухацтай хүлээн авдаг.

Флегматик зан төлөв

Энэ төрлийн зан араншинтай хүмүүс олон таван үггүй, тайван дөлгөөн, сйтгэлийн хөдөлгөөн багатай, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хэрүүл маргаанд нэг их орооцолдоод байдаггүй, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг. Дутагдалтай тал нь хүнтэй танилцахдаа тааруу, олон найз нөхөдгүй, шийлдвэр гаргахдаа удаан.

Меланхолик зан төлөв

Ухаалаг, аливаад буйр суурьтай ханддаг, уян зөөлөн сэтгэлтэй ч зожигдуу, орчиндоо дасан зохицох чадвар муу, амархан ядардаг, сэтгэл хямрамтгай, гомдохдоо амархан, өөртөө итгэдэггүй. Гэхдээ бусдын нөлөөнд автаад байдаггүй, өөргийн үзэл бодолдоо тууштай, нөхөрлөлдөө үнэнч, чимээ анир багатай орчинд дуртай. Меланхоликууд хэцүү бэрхэд тэсвэр муутай. Амиа хорлохыг ч завдах нь буй. Дэлгэрэнгүй...

Шалгалт өгөхийн өмнө


ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ
• Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
• Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
• Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
span class="fullpost">• Шалгалтын урьд өдөр хичээл давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр. "Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
• Шалгалтаас өмнө гэмтэх, бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
• Шалгалт дөхсөн үед "хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
• Таны дургүйцлийг төрүүлдэг зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
• Идэвхийг тань бууруулж, цаг завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
• Аймшгийн болон адал явдалт кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино үзээрэй.
• Жилийн турш хийж чадаагүй ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй. Учир нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл долоохон хоногт яаж багтах вэ?
• Хүн бүртэй эв найртай, найрсаг харьцахыг мартуузай.
• Сүүлийн долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг юм.
• Шалгалтанд гэх хандлагаа өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор огт айсны хэрэггүй.
• Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц ярианаас зайгаа бариарай.
• Шалгалт өгөх газар, сургууль, анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан хараарай.
• Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.
ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
• Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
• Шалгалтанд орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай.
• Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм.
• Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
• Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй.
• Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
• Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
• Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
• Ус, чихэр, шоколад, жүүс, жигнэмэг зэргийг авч болно.
• Шалгалтанд орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна.
• Шалгалтанд чөлөөтэй байх хувцас сонго.
• Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
• Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай.
• Гэр бүлийн гишүүдээс тань цуг очихыг хүсвэл бүү татгалзаарай.
• Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтандаа ороорой. Дэлгэрэнгүй...

Ханиадыг түргэн эдгээх эмийн болон энгийн арга


Цайр нь ханиадны нянг устган, биеийн эсэргүүцлийг сайжруулж, түргэн эдгээдэг. Ханиад туссан хүмүүст цайр өгч туршихад ханиадны эм хэрэглэж байсан хүмүүсээс гурав дахин богино хугацаанд эдгэрч байжээ. Цайрыг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, Тэгвэл цайр хэрэглэхгүйгээр ханиадыг эдгээх арга бий.Витамин С хэрэглэ.
- Дулаан орондоо хэвтэж, аспирин юмуу парацетомол уу.
- Аспириныг витамин С-тэй хольж уухад ходоод хорсдог.
- Аспирин уугаад нэлээд удсаны дараа витамин С уугаарай.
- Тамхи татах юм уу татаж буй хүний ойр байхыг цээрлэ. Тамхины утаа уушгинд нөлөөлж, биеийн эсэргүүцлийг сулруулдаг юм байна.
- Шингэн юм их уух хэрэгтэй.
- Хушга ханиад хүндэрч, үе мөчинд орохоос сэргийлдэг.
- Ханиад хүндэрснээс үе мөчиндөө орж, гар, хөл хавдан өвддөг.
- Үүнийг полиартрит (үений үрэвсэл) гэж оношлодог. Хэрэв танд ийм зовиур илэрвэл антибиотикоор эмчлэх гэж бүү яар.

Хэрэв та ханиад хүрсэн бол танд гэртээ бэлтгэх энгийн нэгэн жорыг танилцуулъя!
- Хоёр кг хушганы дотор талын хаалтуудыг нь ялгаж аваад, 0.5 литрийн архины шилэнд хийж, архиар дүүргээд харанхуй газар тавьж, найм хоног хадгална. Энэ хугацаанд хандыг байнга сэгсэр. Заасан хугацаа өнгөрмөгц уг шүүсийг өдөрт гурван удаа хоолноос өмнө нэг хоолны халбага уу. Дэлгэрэнгүй...

2070 оноос ирсэн захиа

Дэлгэрэнгүй...

Элэг хатуурахад хоолонд дургүй болдог


Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг.
Элэгний үйл ажиллагаа доголдох анхны шинж:
- Нойр муудах,
- Амархан ядрах, нозоорч хэвтмээр болох,
- Арьсан дээр хүрэн, заримдаа ганц хоёр улаан толбо гарах, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдэг хоёр долоо хоногийн туршид илэрч байвал эмчид хандахыг зөвлөе.span class="fullpost">"Өвчин амаар ордог" гэсэн үг бий. Бид хоол хүнснийхээ чанарт анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг. Элэгний ачааллыг хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн байлгахын тулд зарим хорио цээр ч байх шаардлагатай. Үүнд:
- Элдэв төрлийн өнгөт хоол амтлагч, өнгө хувиргагч,
- Химийн бордоо нэвчсэн хүнс, ногоо,
- Чанарын баталгаагүй, шошго хаяг нь тодорхойгүй төрөл бүрийн хүнс,
- Ундны усаар дамжин хүний биед орж байгаа хүнд металл,
- Нийлэг эм, антибиотик тогтмол хэрэглэх.
- Толгойн эм ч хортой.
- Спиртийн төрлийн хатуу ундаа /цагаан архи, виски, конъяк, өнгөт ликёр/,
Элэг хатуурахад хоолонд дургүй болно. Гэдэс дүүрч цанхайх, огиулах, өглөө бөөлжих зэрэг шинж илэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа гэдэс дүүрч, хоолонд улам дургүй болж цус алдалттай болно /хамар, буйлнаас цус гарах, хөнгөн дарахад арьсан дор цус хурна/. Ийм ноцтой шинж тэмдгүүд илэрдэг тул хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй. Дэлгэрэнгүй...

Морпологи шинжлэх ухаан болох нь

бол хуний биейин хэлбэр бүтцийг хөгжил хөдөлгөөнд нь үйл ажиллагаа орчин нөхцөлтэйн нягт холбоотой авч судалдаг шинжлэх ухаан юм. Аливаа салбар ухааныг бие даасан шинжлэх ухаан мөн эсэхийг байгаль, нийгмийн алинд хамаарах, юуг ямар аргаар судалж хэдэн зорилгоо өмнөө тавьж түүнийгээ хэрхэн шийдвэрлэж байгаагаар нь тодорхойлдоspan class="fullpost">Анатоми нь эрдэнэт хүний биеийг бичиж тэмдэглэх, таниж тайлбарлах, залж удирдах гэсэн цогцолбор гурван зорилгоо өмнөө тавьж, уламжилж ирсэн аргаар судалдаг. Нүдээр үзэж, гараар барьж ой тоонд хоногшдог / бодитой / шинжлэх ухаан юм. Эрт урьд цагт анатомичид бие махбодь яаж бүтсэнийг товчоолон бичиж тэмдэглэх ганц зорилго өмнөө тавиад, гүйцэтгэх үүрэг орчинтой нь холболгүй асуудалд өрөөсгөл метапизик байдлаар хандаж байлаа. Орчин үеийн анатомид хуний эрхтэн систэмийг байгаа байдлаар товчоолон бичих энэ арга нь түүний дүр төрхийг тодорхойлох зөвхөн нэг шинж / товчоолон бичих шинж / болсон байна. Өнөөдөр анатомичид хуний биеийг яаж бүтсэнийг бичиж тэмдэглээд зогсохгүй аливаа эрхтэн системийн бүтцийг гүйцэтгэх үүрэг хөгжилтэйн холбон / үйл ажиллагааны шинж / судалж, бодит зүй тогтол гадаад зорилго өмнөө тавьж амжилттай шийидвэрлэж иржээ. Дэлгэрэнгүй...

Шамбарам өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг.Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.



Шамбарам үүсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг

Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.

Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Ийм үед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг үе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж

Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.



Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Имйд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий

Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.

Байнга угааж байх

Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий

Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм шүү.

Арчилгаа

40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Дэлгэрэнгүй...

Цагаан хоол ба эрүүл мэнд


Эртний хүмүүс ногоо жимс самраар хооллодог байжээ. Хvний шvд, ходоод, гэдэсний зохион байгуулалтыг судлаад хvн гарал vvслээрээ ургамал болон сvvн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Колумбын Их сургуулийн доктор Г.С. Хантинген хvний биеийн бvтэц зvйн харьцуулсан судалгаагаар махчин амьтны нарийн, бvдvvн гэдэс богинохон, шулуун гөлгөр, харин мах иддэггvй амьтных урт байдаг байна.

Эртний хүмүүс ногоо жимс самраар хооллодог байжээ. Хvний шvд, ходоод, гэдэсний зохион байгуулалтыг судлаад хvн гарал vvслээрээ ургамал болон сvvн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Колумбын Их сургуулийн доктор Г.С. Хантинген хvний биеийн бvтэц зvйн харьцуулсан судалгаагаар махчин амьтны нарийн, бvдvvн гэдэс богинохон, шулуун гөлгөр, харин мах иддэггvй амьтных урт байдаг байна.

Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хvн төрөлхтөний бvдvvн, нарийн гэдэсний урт 8.5 метр байдаг ажээ. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай, бас гөлгөр биш учраас бидний идсэн мах гэдсэн дотор удаан хугацаагаар байж, муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг. Тэрхvv хорт бодисыг шулуун гэдэсний хорт хавдрын шалтгаан гэж vздэг ба эдгээр хорт бодисыг зайлуулах vvрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бvv хэл элэгний өмөн өвчин vvсэх нөхцөл болдог.

Хvнийг vхэлд хvргэж буй шалтгааны хоёр дахь нь өмөн vv гэдэг. Махыг шарж, хайрах нь хvчтэй канцероген агуулдаг нэг зvйлийн химийн бодис vvсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилсөн байна. Судлаачид, хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхvvлж байгаа зулзага бас өмөн өвчнөөр өвчилдгийг тогтоосон байна.

Хvний өмөн өвчний эсийг амьтанд тарихад ч тэр амьтан өмөн vv туссан байна. Тэгэхээр бидний өдөр тутмын иддэг мах ийм өвчтэй малын мах байсан бол тvvнийг нь бие махбоддоо аваад өвчлөх магадлал их болно. Ихэнх хvн мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтад орсон гэж боддогоос цэвэрхэн, аюулгvй гэж vздэг. Vнэндээ мал нядлах газар өдөр бvр өдий төдий хонь, vхэр, гахай, тахиа алж, худалдаж байгаа тул амьтан болгоны хорт хавдартай эсэхийг нэг бvрчлэн шалгах бололцоо байхгvй.

Амьтан болгоныг бvv хэл зvсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлан шалгах туйлын бэрхшээлтэй юм. Одоо vед махны vйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж хаяад vлдсэнийг нь худалдаж байна. Vvнээс гадна санаа зовох өөр нэг зvйл байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Дулааны улиралд зах дээр махаа муудуулахгvй гэж наймаачид янз бvрийн химийн зvйл шахдаг гэсэн яриа нийтийн дунд байдаг. Тийм мах идвэл дээрх бодисууд хvний биед шингэдэг байна.

Зарим хvн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж vздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил ажиллахдаа бvх ажилтан, өвчтөнvvд нь цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтан бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идvvлж, нөгөөд нь цагаан хоол идvvлэхэд тэр хоёрын өсөлт бойжилт адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргvvцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно.

Vvнээс гадна өвчин тусвал ургамал хоолтой нь тvргэн эдгэрч байсан” гэжээ. Орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хэчнээн сайжирсан ч зөвхөн өвчнийг л эмнэж чаддаг. Харин зөв хvнс хоолны зvйл бол хvмvvсийг эрvvл саруул байлгаж чадна. Ургамлын гаралтай хvнсний зvйл махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм. Хvмvvс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг.

Ихэнх амьтан богино настай, бас хvнд байдаг бvх өвчнийг тээж байдаг. Энэ нь хvн төрөлхтөний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс vvсэлтэй байх тун магадлалтайг харуулж байна. Тиймээс хvн шим тэжээлээ яагаад шууд ургамлаас шууд авдаггvй юм бэ? Доктор Миллер “Эрvvл мэндээ сайн байлгая гэвэл бvх шим тэжээлээ авахад зөвхөн vр тариа, буурцаг ногоо л хэрэгтэй” гэжээ. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Америкийн Хоол судлалын Холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол эрvvл мэндэд тустай, шим тэжээлээр хангалттай гэж vзэж байна” хэмээн зарлажээ.

Зөв зохицуулсан цагаан хоол эрvvл, тэжээллэг төдийгvй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач холбогдолтой. Нэрт цагаан хоолтон, доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зvйл идвэл идэшний зvйл маань ямар өвчтэй байсан бол гэж сэтгэл зовних хэрэггvй тул сэтгэл таатай сайхан хооллоно шvv” гэжээ.

Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илvv ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илvv ажилбар бvр нь хvнийг ядраадаг. Харин жимс, хvнсний ногоо махнаас 10 дахин, сvv цагаан идээ 5 дахин хялбар шингэцтэй бөгөөд биеэс хортой бодисыг гадагшлуулж, хоргvйжvvлдгийг Шинжлэх ухаан хэдийн нотолсон билээ.

Цагаан хоолтны уургийн гол эх vvсвэр болох буурцгийн төрлийн ургамал /төрөл бvрийн шош, вандуй, буурцаг/ хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сvvний нэгэн адил бvх л vл орлуулагч аминхvчлийг агуулсан төгс уурагтай, мөн ханаагvй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог.Тухайлбал, 100 гр шар буурцгийн шинэ бяслаг /дvпv/ сvvнээс кальцийг 1.7, фосфор 2, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоо бөгөөд антиоксидант /исэлдэл хориглогч/ бvлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бvтээгдэхvvнд байхгvй хэмжээгээр агуулдаг байна.

Доктор Миллер дvпvг “ясгvй мах” гэж нэрлээд энэ бvтээгдэхvvн нэн тэжээллэг тул хэрэглэхэд, шаардлагатай шим тэжээлээ хангалттай авч, урт насална гэжээ. Цагаан хоолт хvн хоол хvнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын зөвлөснөөр бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4.5 хувийг уургаас авч болно. Буудайд 17%, цэцэгт байцаанд 45%, цагаан будаанд 8% -ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна.

Иймээс мах хэрэглэхгvйгээр уургаар баялаг хоол хvнстэй байх нь тун хялбар бөгөөд энэ нь бидний өөрөө өөртөө барьж буй нэг ёсны бэлэг юм. Архи, тамхи хэрэглэхийг эс тооцвол мах идэхээс илvv хvний эрvvл мэндэд хор болох зvйл байхгvй ажээ.

Дэлхий дээр амьдарч байсан vе vеийн олон алдартнууд цагаан хоолтон байжээ. И.Ньютон, Леонардо Да Винчи, Рабиндранат Таагvvр, Лев Толстой, Махатма Ганди, Диана гvнж, одоо бидний дунд Лео Каприо, Мадонна, Пол Маккартни гээд мөн олимп, дэлхийн олон удаагийн аварга тамирчидыг ч нэрлэж болно. Алберт Эйнштейн хэлэхдээ: “Миний бодлоор цагаан хоолны улмаас хvний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусах нөлөө нь хvн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хvмvvс цагаан хоол идэхийг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм” гэжээ.

Амьтныг алахад тэд асар их цочирдон айж, тарчлал болоод өшөө хорслыг мэдэрдэг. Vvний улмаас тэд хорт бодис ялгаруулж тэр нь маханд нь шингэж vлддэг ба махыг нь идэж буй хvмvvст хор нөлөө нь тусдаг байна. Амьтны хэлбэлзлийн давтамж хvнийхээс доогуур болохоор бидний хэлбэлзэлд нөлөөлж билиг ухааны хөгжлийг өөрчилдөг ажээ.

Харин монголчууд эрт дээр vеэс мах бага хэрэглэдэг, бие сайтай, баатарлаг, билиг оюун хурц ард тvмэн байлаа. Vvний нотолгоо бол бидний өвөг дээдэс жилийн гуравны нэгд нь л махан хvнс бага хэмжээгээр хэрэглэж бусад vед нь цагаан хоол иддэг байсныг тvvхийн хуудаснаа тэмдэглэн vлдээснээс харж болно. Тиймээс бид өнөөдөр өвөг дээдсийнхээ ариун сургаалийг дагадаггvй юмаа гэхэд эрvvл мэндээ бодож мах бага хэрэглэх нь зайлшгvй чухал болж байна даа. Харин одоо дэлхий нийтээрээ цагаан хоол хэрэглэхийг уриалж байна.

Энэ нь дээр миний нэлээд тvлхvv өгvvлсэн эрvvл мэнддээ санаа тавих шалтгаанаар цагаан хоолтон болох ёстой. Мөн шинжлэх ухаан ч байх vvднээс, энэрэл нигvvслийн бvхий л vvднээс, дээр нь дэлхий ертөнцийг аврахын тулд бид цагаан хоолтон болох ёстой ажээ. Барууны орнууд болон Америкт хvмvvс долоо хоногт ганцхан удаа цагаан хоол идэх юм бол жил бvр 16 сая өлөн зэлмэн хvнийг аврах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эцэст нь дурьдахгvй өнгөрч боломгvй нэг мэдээ байгаа нь өнөөдөр дэлхий дээр бараг нэг тэрбум хvн өлсгөлөн болоод хоол тэжээлийн хомсдолд зовж байна. Жилд 40 сая хvн өлсөж vхэж байгаагийн ихэнх нь хvvхэд байна.
Дэлгэрэнгүй...

Эрүүл явах 10 зөвлөгөө


Яагаад зарим хүн бага өвддөг юм болоо гэж та гайхдаг уу. Тэгвэл Америкийн эрүүл мэндийн WebMD вэбсайт тэдний эрүүл явах нууцаас таньтай хуваалцаж байна.

1.
Биеийн тамир хий
Хэдхэн минутын хэрэгцээт дасгал цусны эргэлтийг сайжруулж цусны цагаан бөөмний халдварт нянтай тэмцэх чадварыг сайжруулдаг.
2.
Амны хөндийн ариун цэврийг сахь
Ам зайлагчийг өдөр бүр хэрэглэх нь буйлны өрөвслийг болон шүдний чулууг багасгана. Буйлны өрөвсөл нь чихрийн шижин рүү хөтөлдөг гэнэ.

3.
Өдрийн нэг алим ид
Хуучны үг үнэхээр ортой болох нь. Стресс заналхийлсэн үед дархлалын системийг идэвхжүүлдэг, байгалын гаралтай хор тунгаагч болох күэрситин нь улаан алиманд агуулагддаг байна.

4.
Витаминаа сайн ид
Сүү болон өндөгөнд агуулагддаг, мартагдах шахаад байдаг витамин Д болон дархлаа сайжруулдаг витамин Ц-н шахмалаар тогтмол ид.

5.
Гараа угааж занш
Ханиад томуу ихсэх хүйтний улиралд гараа аль болох олон угааж, хаалганы болон шатны бариулуудаас наалдсан нянгуудаас нь цэвэрлэ.

6.
Өөдрөг бай
Өвчинд бууж өгөлгүй өөдрөг байх нь нитрогений оксидийн хэмжээг ихэсгэж дархлааг сэргээнэ.

7.
Давсандаа сайн яв
8 цагийн хангалттай нойр авах нь биеийн дархлаа сайжруулах мелатоник ялгаруулахад тустай.

8.
Тайван бай
Хэзээ амрахаа ч үл мэдэх сандруу хүн өвчлөх магадлал өндөртэй байдаг гэнэ. Байнгын стресстэй байх нь кортизол болон епинефрин ялгарахад нөлөөлнө. Эдгээр стрессийн дааврууд нь дархлааг султгаж, биеийг сульдаадаг.

9.
Бясалгал хий
Бясалгалын болон амьсгаа нээх дасгалууд нь бие сэтгэлийг амрааж, ханиадны нянтай тэмцэх цагаан бөөмсийг олшруулна.

10.
Олон нийтийн харилцаагаа идэвхжүүл
Нийтэч, яриа, нийгмийн харилцаа сайтай хүмүүс өвдөх нь бага байдаг гэж Америкийн сэтгэл судлаачид нотолжээ.
Дэлгэрэнгүй...

Өглөө нүд чинь хавдчихсан байвал


Зарим өглөө сэрэхэд нүдний зовхи хавдчихсан байх тохиолдол хүн болгонд л тохиолддог байх. Тэр өдөр нь чухал өдөр ч бай жирийн нэгэн өдөр ч бай хавдчихсан нүдтэй гарж явахыг хүсэх хүн байхгүй нь мэдээж хэрэг. Ийм үед хавдар буулгах зорилгоор хавдсан зовхинд хүйтэн жин тавих нь таны хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ. Энэ нь ч хэсэг хүгацааны дараа нөлөөлдөг. Гэхдээ энэ аргыг өөр нэг зүйлтэй хавсарч хэрэглэвэл илүү хурдан, үр дүн нь ч сайн байдаг. Энэ нь эхлээд халуун жин тавиад дараа нь хүйтэн тавих арга юм. Танд халуун бүлээн усанд норгож сайтар мушгисан алчуур мөн зориулалтын хүйтэн жин байхгүй бол хүйтэн усыг удааны саванд хийсэн ч болно ямар ч байсан хавдар буулгахад хангалттай хүйтэн зүйл хэрэгтэй. Эхлээд халуун алчуураа зовхин дээрээ тавин 30 секунд орчим болгоно. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж таны биеийг сэргээж өгнө. Дараа нь алчуураа аван өөрийн бэлдсэн хүйтэн жинг мөн адил 30 секунд тавина. Энэ нь халуун байдалд дас ч байсан зовхийг гэнэт цочролд оруулж агшаадаг байна. Энэ аргаа 3-5н удаа давтахад таны зовхи хэвийн байдалдаа эргэн орсон байх болно.

Дэлгэрэнгүй...

Нүүрний арьсанд амин дэмүүд ямар хэрэгцээтэй бэ?


Нүүрний тосонд агуулагддаг амин дэм нь арьсанд хэрэгцээтэй зүйлийг өгч чаддаг нь тун ховор гэнэ. Харин түүний оронд зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг дуусах хүртэлх хугацаанд үйлчлэх нөхцлийг нь хадгалах зорилготой байдгийг эрдэмтэд судалжээ. Харин үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг энэ талаар төөрөгдүүлдэг нь харамсалтай. Амин дэмүүдийн ач холбогдлоос хүргэе.
Е АМИН ДЭМ: Эрт хөгширөхөөс сэргийлэх, хорт хавдрын эсрэг үйлчлэл, зөөлөн сайхан арьстай болох, мөн А амин дэмийн эсрэгээр жирэмсэн эхчүүд хэрэглэж болдог тул нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнд байдаг. Хэдийгээр тийм боловч арьсанд үзүүлдэг нөлөө одоог хүртэл батлагдаагүй хэвээр.
С АМИН ДЭМ: Яр шарханд сайн нөлөөтэй, үрчлээг багасгах , хорт хавдрын эсрэг ба ялангуяа меланимын эсрэг үр нөлөөтэй. Энэхүү амин дэм нь царайг сэргээж, өнгөлөг сайхан болгодог гэдэгт итгэхэд хэцүү. Учир нь усанд задардаг учраас арьсан дээр удаан хугацаагаар тогтдоггүй байна.
А АМИН ДЭМ: Тосонд задардаг учраас нарнаас хамгаалах тосонд ихэвчлэн хэрэглэдэг. А амин дэм нь тосонд агуулагдсанаар арьсыг улбар шаравтар, гялалзсан бор өнгөтэй харагдуулдаг. Мөн арьсыг жигд борлуулах онцлогтой ч тосыг муудахаас нь хамгаалах л үүрэгтэй юм байна.Дээрх үзүүлэлтээс харахад гоо сайханы бүтээгдэхүүнд агуулагдах зарим нэг амин дэм нь хүний арьсны онцлогт биш зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг муутгахгүй, удаан хугацаагаар хадгалахад зориулагддаг байна. Та ч гэсэн энэ талаар эргэцүүлэн бодоход буруудахгүй юм байна шүү.
Дэлгэрэнгүй...

Хүмүүсийн энергийн ангилал


Эрчим хүч шимэгчид Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг. Өөрийн энергийг идэгчид Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чаднаИхэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг. “Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй. Энергийн “хоосон сав” Ийм хүмүүст байдаг нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд биоэнергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй, тэдэнд хөндлөнгөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна. Энергийн зуучлагчид Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай, харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Энергээ гээгчид Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт буй. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой. Дэлгэрэнгүй...

Хүний усны өдөр тутмын хэрэглээ


Хэр хэмжээний усыг өдөр бүр уух ёстой юм бол? Энэ асуултад шуудхан хариулахад хэцүү. Учир нь хувь хүний эрүүл мэнд, амьдарч буй орчин, биеийн хүчний ажил эрхэлж буй байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна.
Хэдийгээр бүгдэд тохирох томъёолол байхгүй ч өдөр тутам хэрэглэх ундны усны хэрэгцээгээ тогтооход тус болох мэдээллийг хүргэе.
Усны ач тус

Биеийн нийт жингийн жаран хувь нь ус байдаг бөгөөд организмд агуулагдаж буй ус нь химийн гол үйлчлэлийг зохицуулах үүрэгтэй байдаг. Тухайлбал, ус нь бие эрхтэнүүдээс хорт бодисыг гадагшлуулдаг бол харин эд эсүүдэд тэжээлийн бодисыг түгээн чих, хамар, хоолойг чийгшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Ус, шингэний дутагдал нь давс усны тэнцвэрийг алдагдуулахаас гадна хүндэрсэн тохиолдолд амь насанд ч аюул учруулдаг.

Хэр хэмжээний ус хэрэгтэй вэ?

Хүн өдөр бүр амьсгал, хөлс болон шээсээрээ их хэмжээний ус чийгийг гадагшлуулж байдаг. Харин алдсан усыг хоол хүнс, ундаараа нөхөж нөөцөлдөг юм. Сэрүүн бүсийн цаг ууртай газар амьдардаг насанд хүрсэн эрүүл хүний усны дундаж хэрэгцээ ямар байх ёстой юм бол.

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар1,5 литр шээс ялгаруулдаг бол нэг литр хэртэй шингэнийг амьсгал болон хөлсөөрөө гадагш алддаг байна. Гаднаас авч буй шингэний хорин хувь нь хоол хүнсээр дамждаг. Иймээс өдөрт ус болон бусад төрлийн шингэнээс хоёр литрийг ууж байвал алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна. Өөрөөр хэлбэл өдөр бүр найман аяга шингэн ууна гэсэн үг юм.

Судалгаагаар эрэгтэй хүн өдөрт дунджаар гурван литр ус буюу 13 аяга шингэн уух хэрэгтэй бол харин эмэгтэй хүн 2,2 литр буюу есөн аяга ус уух шаардлагатай. Хэрвээ хаяа нэг ам их цангахыг эс тооцвол энэ нь хангалттай хэмжээ бөгөөд энэ тохиолдолд өдөрт нэгээс хоёр литр шээс ялгаруулж байх ёстой юм байна.

Ундны хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Гэхдээ дээрх хэмжээ нь таны эрүүл мэндийн байдал, цаг уур, биеийн хүчний ачаалал, жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эсэхээс шалтгаалан өөрчлөгддөг.

Биеийн хүчний дасгал

Та спортоор хэр их хичээллэнэ төдий хэмжээгээр шингэн шаардана. Хөнгөн дасгал хийх үед хэвийн хэмжээнээс нэгээс хоёр аяга ус нэмж уудаг бол цагаас илүү хугацаагаар дасгал, сургуулилт хийхэд /тухайлбал, марафон гүйлт/ шингэний хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Ийм үед хоёроос гурван аяга ус уухад алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна.

Урт хугацааны эрчимтэй дасгал сургуулилтын үед натри агуулсан тусгай зориулалтын ундааг уух шаардлагатай байдаг. Дасгал хийсний дараа ч ус уух хэрэгтэй. Ингэхдээ биеийн жингийн нэг фунтэд / фунт нь 16 унцтэй тэнцэнэ/ 16 унц шингэн оногдох ёстой юм. / нэг унц нь 28 грамм /

Байгаль орчин

Халуун, чийглэг цаг ууртай газар, хөлс ялгаруулалт их байдаг тул жирийн үеэс их шингэн хэрэглэдэг. Хүйтэн цаг ууртай газар нутагт хүний бие организм амьсгалаар авсан хүйтэн агаарыг халаан эргэж гадагшлуулахдаа их хэмжээний чийгийг алддаг. Мөн далайн түвшнээс дээш 2,500 метрийн өндөрт шээс ялгаруулалт нэмэгдэж, амьсгалын тоо ч олширдог тул шингэний алдагдал улам бүр нэмэгддэг.


Эрүүл мэндийн байдал

Халуурах, бөөлжих үед хүний бие организм хэвийн үеийнхээс илүү их шингэн алддаг. Энэ тохиолдолд ус их уух шаардлагатай.

Давсагны үрэвсэл эсвэл шээс гадагшлуулах замын чулуужилтын үед нэмэлт шингэн ихээр уух хэрэгтэй болдог. Харин зарим төрлийн бөөр, элэгний өвчин, бөөрний булчирхайн үрэвсэл, зүрхний дутгадлын үед шээс ялгаруулалт багасдаг тул шингэний хэрэглээг хязгаарлах ёстой.


Жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй үед
Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй тохиолдолд шингэний дутагдалд орохгүйн тулд нэмэлт ус уух хэрэгтэй. Ялангуяа та хөхүүл хүүхэдтэй бол бүр ч их ус уух шаардлагатай байдаг.

Мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйг өдөрт 2,4 литр харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг гурван литр ус уух хэрэгтэй гэж үздэг байна.

Усны бусад эх үүсвэр

Гэхдээ шингэний дутагдалд орохгүйн тулд зөвхөн ус л уух хэрэгтэй гэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Хүний бие организм хоол хүнсээрээ дамжуулан багагүй шингэнийг авдаг. Гаднаас авч буй нийт шингэний хорин хувийг хоол хүнсээр, үлдсэн наян хувийг ус болон бусад төрлийн шингэнээр дамжуулж авч байдаг.

Тухайлбал, тарвас, өргөст хэмх зэрэг олон ногоо жимс нь зуун хувь ус агуулдаг. Мөн сүү, жимсний шүүс зэрэг нь ихээхэн хэмжээний ус агуулдаг ч цэвэр ус нь өдөр тутмцын хэрэглээнд хамгийн тохиромжтой байдаг.

Дэлгэрэнгүй...

Гар утас, тархины хавдар холбоотойг ДЭМБ нотлов


Гар утсаар ярих, тархины хавдартай болох нь хоорондоо холбоотой ажээ. Хөдөлгөөнт холбооны аюултай эсэхийг судалсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээс “Дейли телеграф” сонинд мэдээлжээ.

“Interphone” нэртэй төсөлд ДЭМБ-ын дэмжиж буй хэд хэдэн судалгаа орсон бөгөөд эдгээрийг санхүүжүүлэхэд 20 сая орчим фунт стерлинг зарцуулсан байна. Эдгээр судалгаа нь гар утас хэрэглэх болон тархины гурван төрлийн хорт хавдар, түүнчлэн шүлсний булчирхайн хорт хавдар үүсэх нь хоорондоо холбоотой эсэхийг тогтоох зорилготой байжээ.

2000-2004 онд 13 орон явуулсан судалгаанд 12 мянга 800 хүн оролцож, тэдний дотор эрүүл иргэд ч, хорт хавдартай хүмүүс ч байсан байна.

“Interphone” төслийн найман судалгааны зургаа нь тархины хамгийн тархмал хорт хавдар болох мэдрэлийн системийн тулгуур эдийн хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх болон гар утас хэрэглэх нь хоорондоо холбоотойг илрүүлснийг мэдээлжээ. Эдгээр судалгааны нэгнийх нь дүнгээс үзэхэд, тулгуур эдийн хорт хавдар үүсэх эрсдэл 39 хувиар нэмэгдсэн байна.

10 гаруй жил гар утас хэрэглэж байгаа хүмүүст сонсголын мэдрэлийн хоргүй хавдар үүсэх эрсдэл ихэссэнийг ийм хавдрыг судлахад зориулсан долоон судалгааны хоёр нь нотолжээ. Шведийн эрдэмтдийн хэлснээр, гар утсыг ингэж удаан хугацаагаар хэрэглэхэд сонсголын мэдрэлийн хоргүй хавдар үүсэх магадлал бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Израильд явуулсан судалгааны дүнгээр, шүлсний булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэл хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хэт их хэрэглэдэг хүмүүст 50 хувиар нэмэгджээ.
Дэлгэрэнгүй...

Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй


Хорвоогийн хүүхнүүдээс эрчүүдэд хамгийн их таалагддаг нь нууцлаг, учир битүүлэг бүсгүйчүүд гэнэ. Судлаагүй, таньж мэдээгүй бүхэн мэдээж анхаарал татаж, шохоорхол төрүүлэх тул эрчүүд оньсогыг тайлах хүртэл тайвшрахгүй.
Иймээс хэрэв таныг эрчүүд сонирхож шохоорхдоггүй бол танд ямар нэгэн "ойлгомжгүй", "тайлбарлашгүй" зүйл дутаж байгаа бололтой. Чухам юу гэдгийг тодруулахын тулд сонжоонд хариулж, дөрвөн хариултын нэгийг сонго.







1. Нөхрийн (хайртай хүний) чинь эцэг эх огт таалагдахгүй бол та ямар байр суурь баримтлах вэ?
а. Тэдний ядаж нэг сайн талыг олж харахыг оролдоно-0.
б. Эцэг эхийнх нь талаарх бодлоо түүнд шууд хэлнэ-3.
в. Нөхрөө тэдэнтэй цөөн уулзуулахын тулд бүхнийг хийнэ-2.
г. Төвийг сахих тул ойртох, дотносох алхам хийх талаар тэд найдалтгүй-1.
2. Нөхөр чинь хэрүүл маргааны бүх бурууг танд тохвол?
а. Эвлэрэхийн тулд буруугаа хүлээх ч үнэндээ дотроо тэгж боддоггүй-0.
б. Уурлаж хилэгнэнэ-1.
в. Элэглэж дооглоно-2.
г. Нөхцөл байдлын талаар тайван хэлэлцэхийг хичээнэ-3.
3. Хамтдаа амрахаар төлөвлөж байсан мөнгөөр нөхөр чинь компьютер худалдаж авбал яах вэ?
а. Түүнээс өшөө хэрхэн авахаа төлөвлөнө-0.
б. Зальт үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахыг шаардана-1.
в. Эхлээд уйлж, дараа нь огт юм ярихгүй-2.
г. Бэлгийн харьцаагаа түр тасална-3.
4. Та нөхрийнхөө ажил дээр очтол тэр нарийн бичгийн даргатайгаа маш дотно ярилцаж байвал?
а. Юу ч анзаараагүй дүр үзүүлэн нөхөртэйгээ юм ярина-3.
б. Зориудаар дүр үзүүлэн шууд буцаж гарна-1.
в. Маргаашнаас нь эхлэн тэднийг мөрдөж, хэр дотно харилцаатайг нь тодруулна-2.
г. Давхар утгатай хошигнол чулуудна-6.
5. Хэрэлдсэний дараа амраг чинь секс хүсэхгүй бол?
а. Түүнд эрхэлж наалдана-2.
б. Нервтэж, түүнийг эхний алхам хийхийг хүлээнэ-0.
в. Өөр хүүхэнтэй болсон байх гэж хардана-3.
г. Түүнийг секс хийх саналд татгалзаж өшөөгөө авна-1.
6. Таны нөхөр бүтэлгүй найз хүүхэнд чинь санаа тавьж халамжлаад байвал:
а. Тэгтлээ хичээх хэрэггүй гэж нөхөртөө шууд хэлнэ-1.
б. Нөхрийнхөө найз эртэй учиргүй дотно нөхөрлөх болно-0.
в. Тэднийг хяналтдаа авч ажиглана-3.
г. Найз хүүхэндээ туслахыг оролдоно-2.
7. Нөхөртэйгээ хамтдаа амралтын өдрүүдээр аялах ёстой байтал тэр гэнэт "настроение байхгүй" гээд татгалзвал?
а. Учрыг олохыг хичээнэ-0.
б. Гэрийн ажлаа тайван хийнэ-1.
в. Түүний хүссэн газар луу очихыг санал болгоно-1.
г. Маш гомдож, бодсон бүхнээ уудалж хэлнэ-3.
8. Үдэшлэг дээр нөхөр чинь танаас бусадтай сээтгэнээд байвал?
а. Түүнд дайн зарлана-3.
б. Гараас нь атгаж нэг ч алхам холдохгүй-2.
в. Тааралдсан хүнтэй аальгүйтнэ-1.
г. Xолоос түүнийг ажна-0.
9. Амрагтайгаа гудамжинд таван цагт уулзахаар тохирсон байтал тэр зургаад ирвэл яахав?
а. Жаахан зовоож байгаад хэвийн харьцана-0.
б. Дөхөж ирэхэд нь зориуд буруу харна-1.
в. Ирлээ гэж чин сэтгэлээсээ баярлана-2.
г. Галзуу юм шиг уурлаж, түүн рүү дайрна-3.
10. Хайрт чинь хамтдаа чухал арга хэмжээнд очихгүй гэж шалтаг тоочвол?
а. Орилж чарлан уурлаж а.санасандаа хүрэхийг хичээнэ-3.
б. Гомдсоноо харуулахын тулд бүхнийг хийнэ-2.
в. Түүнийг хүсэхгүй байгааг ойлгож ганцаар явна-1.
г. Өмнө нь хэзээ ч татгалзаж байгаагүй хуучин амраг руугаа утасдана-0.

Одоо оноогоо тоол

0-6 оноо:
Та бол эр хүний юу хүсч байгааг мэддэг хүн. Тэрчлэн эрчүүдийн өө дутагдал, хандлага, хүсэл эрмэлзлэлийг маш сайн судалжээ. Та өмнө чинь ямар хүн байгааг маш сайн ойлгодог бөгөөд хоёуландаа таатай байхын тулд хэрхэн яаж харьцахаа мэддэг. Таны маш үнэтэй чанар бол тэвчээр. Гэхдээ л та ямар нэг алхам, үйлдэл хийхдээ туушгүй. Энэ нь таныг нууцлаг шинжтэй харагдуулдаг.
7-14 оноо:
Та эрчүүдийн учрыг олж чадна гэж боддог ч үнэндээ нөхцөл байдлыг бүрэн ашиглаж, өөртөө дээд хэмжээгээр ашиг гаргаж чаддаггүй. Та нууцлаг хүн, яагаад гэвэл ааш зан хувирамтгай. Танд төлөв томоотой зан, тэвчээр, заримдаа логик дутагддаг. Гэхдээ эдгээр шинж чанарын ачаар та амрагтаа учир битүүлэг, гайхалтай эмэгтэй мэт санагддаг аж.
15-22 оноо:
Та зөрчил маргаанд дургүй, ямар ч аргаар хамаагүй иймэрхүү байдлаас зайлсхийхийг оролддог. Хурц өнцгөөс зайлсхийж, асуудлыг зөөлрүүлэхийг оролдон хэвийн сайхан мэт дүр үзүүлэхийг хичээдэг. Та төрөлхийн шударга, сайхан сэтгэлтэй, эв дүйг олдог, заримдаа маш итгэмтгий. Иймээс та болгоомжтой байх хэрэгтэй, хэн нэгэнд хуурагдаж мэхлэгдэн ашиглагдахаас сэрэмжил. Та итгэмтгий тул амархан гомддог. Мэдээж бүх зүйл таны хувь заяагаа холбосон хүнээс хамаарна. Та энгийн, нээлттэй тул эрчүүдийг хажуудаа барьж тогтоох нь хэцүү. Таны хийх алхам, үйлдлийг урьдаас тааварлаж болохоор. Та ийм байхаа боль. Арай нууцлаг, хаалттай байвал эрчүүд таныг сонирхож эхэлнэ.

23-30 оноо:
Таныг нууцлаг гэх аргагүй. Уур хилэн, сэтгэл хангалуун бус байдал, өөртөө болон амрагтаа итгэлгүй байдлаас үүдэн та үл ойлгогдом байдаг. Гэхдээ үүнийг учир битүүлэг, дур булаам байдал гэхгүй. Түүнээс гадна таны ааш зан амархан хувирдаг, баярлаж хөөрч байснаа гэнэт гүн гунигт автдаг. Та тааварлашгүй оньсого мэт, гэхдээ энд эрчүүдийн сэтгэлийг татах юм бараг алга. Та бол довтлогч, сүрдүүлэгч. Хүмүүст итгэдэггүй бөгөөд заль мэхээр удирдаж, тушаах дуртай, эрх мэдлийг хүсдэг. Эдгээр шинжийг таниас олж харсан хүн танд илбэдүүлэхгүй. Ямар ч эр хүн хийрхүү дарангуйлагчийг бус ухаалаг, хэрсүү, төлөв даруухан бүсгүйг хүсдэг. Товчоор өгүүлэхэд хэрэв та өөрчлөгдөхгүй бол хань ижил олоход хэцүү. Та түрэмгий, догшин зангаа хая, нэгэнт сонгож авсан амрагтаа итгэж найд.
Дэлгэрэнгүй...

Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас...


Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Хоёрдугаар арга: Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм. Гуравдугаар арга: Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, өтгөн хатахаас сэргийлж, цэрийг цэвэрлэдэг. Өдөр бүр өглөө оройдоо тус бүр нэг аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүсэлтэй амны хөндийн үнэрийг арилгаж чаддаг.

Дөрөвдүгээр арга: Жүржлэг нь исгэлэн амттай, элэг ходоодонд сайн нөлөө үзүүлж, анхилам сайхан үнэрээрээ өмхийг арилгах чадавхитай. Шинэ жүржлэгийг хальслаад сайтар зажлаад удаан залгиж идэхэд, архи уусны дараах амны хөндийн муухай үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Тавдугаар арга: Цай буюу цайны навч нь ханиадыг зогсоох, шингээлтэд туслах, сэтгэл сэргээх, бухимдалыг тайлах, шандуурахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн цайгаар амаа зайлах юм уу 6 грамм цайны навчийг сайтар зажлаад шимээд байхад сармис болон хонины мах идсэнээс болсон амны хөндийн муухай үнэрийг арилгаж чаддаг байна.

Зургадугаар арга: Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж, ханиадыг зогсоох, амны хөндийн муухай үнэрийг арилгах, шүд өвдөхийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Заарт гавирын 3-5 хүйс цэцгийг амандаа хийгээд сайтар зажилж шимэх юм уу, 10 гаруй хүйс заарт гавирын цэцгийг аягатай буцалсан усанд дэвтээж хорхоглоод, хөрсөн хойно нь амаа зайлахад хэрэглэнэ. Энэ арга амны хөндийн муухай үнэрийг арилгахад тун үр ашигтай үйлчилдэг байна.
Дэлгэрэнгүй...

Моодонд гаргадаг 14 алдаа


Эмэгтэйчvvд моод хєєж єєрийн хэв загвараа алдах нь олонтаа. Та ч бас тэдний адил моодны бай болж байгаа юм биш биз?

Танд эмэгтэй хvмvvсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 14 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зєвєлгєє хvргэе.

1. Арьсны тань єнгєтэй vл нийцэх єнгийн хувцас бvv ємс. Энэхvv алдаа таныг тааламжгvй байдалд оруулж мэднэ. Та єєрт тохирохгvй єнгийн хувцас ємссєнєєр цонхигор, эсвэл наснаасаа хєгшин харагдаж болзошгvй. Харин зєв сонгосон єнгє гоо сайхныг тодруулж, нvvр царайг тань илvv эрvvл, єнгєлєг харагдуулна.2. Эрс тэс єнгийн материалаар хийгдсэн хувцас бvv ємс. Тухайлбал євєл ємсєх дулаан хувцасны материал илvv нягт, бvдvvн утсаар хийгдсэн, хvнд байдаг бол зун ємсєх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хєнгєн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагvй байдалд орохгvйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

3. Хэт бариу хувцас бvv ємс. Энэ нь хєхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Єєрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.

4. Єдєр тутмын хувцсандаа хэт дасч болохгvй. Та орчин, нєхцєл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бєгєєд бага зэргийн тааламжгvй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггvй. Vvний гол зориулалт нь ємссєн хувцсыг тань амьдруулж, стиль, имижийг тань тодруулж єгєх явдал юм. Моодны цvнх, гутал, зvvлт нь хувцастай vл зохицвол этгээд, тэнэг харагдана.

5. Гялалзаж гялтгасан зvйлд нэг их дурлах хэрэггvй. Ялангуяа эдгээр гялтганасан зvйл нь бусдын анхаарлыг татахыг хvсэхгvй байгаа хэсэгт байвал битгий ємс. Тухайлбал зvvлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рvv тань татдаг. Тиймээс та том хєхтэй бол ийм хувцас бvv ємсєєрэй.

6. Багадсан хувцас бvv худалдан ав. Та тэртэй тэргvй турахгvйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггvй куртка, пиджак авах хэрэггvй. Та авсан зvйлээ ємсєхгvй бол сонирхол тань амархан буурна. Тиймээс єєрт таарахгvй зvйл худалдан авах гэж яарсны хэрэггvй.

7. Энд тэндээс цуглуулсан, хутгалдсан юм бvv ємс. Зарагдаад ганц vлдсэн зvйл худалдан авах нь тєсєв, хэмнэлтийн vvднээс vзэхэд таатай зvйл ч хувцас сонгохдоо тоомсоргvй хандсанаар та єєрийнхєє стилийг гутааж буй хэрэг билээ.

8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хvчлэх хэрэггvй. Хэрвээ та хєлєєс толгойгоо хvртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгvй л болов уу.

9. Та имижээ эрс єєрчлєхєєр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа ємсєхєєс татгалзах хэрэггvй.

10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэх хэрэггvй. Гоо сайхны тунг хэтрvvлснээр таны vрчлээ, нvvрний єє сэв улам тодрох болно. Єдєр тутмын хєнгєн нvvр будалт, vдшийн хурц будалт хоёрын зааг ялгааг гаргаж будах хэрэгтэй

11. Хумсан дээрх vлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгvй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахаар бvтээгдсэн зvйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаарахгvй бол ариун цэврийн энгийн дvрмийг баримталдаггvй хvн мэт харагдана шvv.

12. Vс засалтандаа анхаар. Vс засалт таны нас, нийгмийн статус, боловсрол, хєрєнгє мєнгєний байдал гээд олон зvйлийг эргэн тойрныхонд хэлж єгч байдаг. Тиймээс vсчинд байнга очиж, vс засалтаа шинэчилж байгаарай. Хэрвээ vсчин таны vсийг нэг л хэвийн засаад байвал єєрчлєхийг эрмэлзэх хэрэгтэй.

13. Хувцсандаа vл тохирох гутал бvv ємс. Гутал тань таны стильтэй зохицох ёстой.

14. Гутал, ємд, банзалтай vл тохирох трико бvv ємс. Триког сандаальтай ємсєх хэрэггvй. Хэрвээ сандааль хєл холгоод байвал єнгєгvй. тунгалаг оймс ємсєєрэй.

Дэлгэрэнгүй...

Эрчүүдийн эрүүл байх 10 дүрэм


1.Өндөр нягтрал бүхий уураг НDL-ийг байнгa хэрэглэх. Энэ нь зүрх судacны өвчнөөс сэргийлдэг.

2.Санаа сэтгэлээ ойлголцсон, бие биедээ үргэлж тусалдаг хоёр сайн найзтай байх. Гэхдээ тэр хоёр найз нь хамт ажилладаг биш, айл хөрш болон багш дасгалжуулагч биш байх ёстой. Эрчүүдэд дотно нөхөрлөл нь урт наслалтыг авчирдаг байна.


3.Өглөө босох бүрдээ ажилдаа яарч, ажлаа тарах бүрдээ гэр лүүгээ яардаг байх. Ийм эрчүүд зүрхний өвчинд нэрвэгддэггүй.

4.PSA буюу үрийн нальхайн булчирхайн эсрэг биет 2.5 мг буюу түүнээс бага байх. Ийм үзүүлэлт бүхий эрс үрийн шингэний булчирхайн хорт хавдраар өвддөггүй.

5.30 минутад 3 км замыг явганаар туулж байх. Энэ нь эрүүл чийрэг эрчүүдийн ерийн үзэгдэл юм.

6.Мөр бугалгын хүч чадлын харьцаа тэнцүү байх. Тодруулбал, 25 кг-ийн туухайг 10 удаа татаж чадвал мөн хэмжээний түлхэгчийг 10 удаа түлхэж чадна гэсэн үг.

7.Нүүрний өргөн уртын харьцаа зохистой байх. Энэ нь амьсгалын болон эрүү шүдний өвчний дархлаа сайтайг харуулна.

8.Өөд газар мацаж сурах. 5 км замыг өөд газар гүйж туулах хэрэгтэй. Өөд газар ингэж мацаж сурах нь тэсвэр хатуужлын шалгуур болно.

9.Зүүнд утсыг нэг л үйлдлээр сүвлэдэг байх. Энэ нь мэдээж нүдний хараа согоггүйн шинж.

10.Таны зүүн баруун хоёр тал буюу хоёр чих, хоёр гар, хоёр хөл адил тэнцүү эсвэл хоорондын нэг мм-ийн зөрүүтэй байх. Энэ нь бие бялдрын хувьд төгс эрийн шинж юм. Ийм эрчүүд хүч чадалтай, уян хатан хөдөлгөөнтэй төдийгүй өөрийгөө орчиндоо зохицуулан удирдах мэдрэмжээрээ бусдаас давуу байдаг байна.
Дэлгэрэнгүй...

Хүйтний улиралд уруулаа арчлах тухай.


Гадны хахир хүйтэн, доторхи хуурай халаалтын агаар ньуруулын эмзэг арьсанд маш их ачаалал өгдөг. Хичнээн тослож арчилсан ч хуурай, хагарсан чигээр байгаад байх үеэд хэрхэн яаж эмчилж, арчлах талаар зөвлөж байна.
Уруулын маш эмзэг энэ арьс ямар цаг агаарын үеэд хамгаалалтгүй ил байх болдог. Уруулын арьс нь тос болон чийгшүүлэлтээр хангагдаж байхын тулд тосны болон усны сүвүүдтэй байдаг.Түүний эвэрлэг давхарга маш нимгэн төдийгүй өнгөний пигмент маш бага байдаг учир гадны элдэв нөлөө болон нарны хэт ягаан туяанаас хамгаалахдаа муу байдаг байна.

Түүнээс гадна ялангуяа өвлийн улиралд хэт халаасан өрөөний агаар , гадний огцом хүйтэн 2-т үргэлж солигддогоос хамгаалах үйл ажиллагаа нь маш хурдан барагддагаас болж уруулын арьс хуурай, арзгар болж хагардаг байна. Ихэнхи уруул арчлах тоснууд нь үргэлж түрхэж шаардлагатай байх боловч тэр болгон бүрэн гүйцэд арилгаж чаддаггүй. Ийм ихэнхи бүтээгдэхүүнүүд нь тур зуурын тааламжтай мэдрэмж төрүүлэх боловч тодорхой хугацааны дараа уруулын арьс хуурай үлдэж дахиад л тослох шаардлагатай болдог.
Уруулаа арчлах нь муу зуршилтай болгодогуу?

Уруул тослогч буюу арчлах үргэлж хэрэглэх шаардлагатай боловч дахин тослохоос аргагүй бол улам хуурай, хагарсан хэвээр байгаад байна гэдэг бол уруулыг муу зуршилтай болгодог.
Үүний эсрэг Германы Вичи үйлдвэрийн эрдэмтэд буцаан тослогжуулах бодисын орц ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд Каритэ болон чангаанзны цөм яснаас гаргаж авсан тос ордог байна. Каритэ тос нь хүний уруулын өөрийнх нь тостой адил төстэй байдаг учир маш сайн нөлөө үзүүлдэг байна.

Худалдан авахдаа анхаарах зүйлс:
Бүтээгдэхүүний орцонд аль болох их хэмжээний дээрхи бодис агуулагдах тусмаа сайн байна. Мөн эмзэг, харшилтай хүмүүс бол аль болох өнгөний болон савлахад хэрэглэдэг бодис ороогүй бүтээгдэхүүн сонговол зохимжтой.
Дэлгэрэнгүй...

Тархины тухай сонирхолтой баримт


Хэрэв бидний биеийн бүх эртнүүдийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 90 хувийг шахуу тархины үйл ажиллагаа эзэлдэг. Чухамдаа бид явж байна, бид унтаж байна, бид сэтгэж байна, бид санаж байна, бид идэж байна….. бүгд тархины зохицуулалтаар үйлдэгдэж буй үйлдлүүд.
Тэгвэл тархи гэж яг ямар эрхтэн байдаг юм бэ? Түүний бүтэц, үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол?
Тархины талаар та бид юу мэдэх вэ?
1990 онд АНУ-ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр ирэх 10 жилийг (1990-2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Энэ үеээс барууны эрдэмтэд тархины талаарх цоо шинэ баримт, нээлтүүдийг гаргаж тавьсан. Хэдийгээр тархи нь өнөөгийн түвшинд нэвтэрхий судлагдаж чадаагүй боловч бодит байдлын талбарт буулгаж үр дүнг хүртэх хэмжээнд хангалттай судлагджээ. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал, соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагддагийг сайн тайлбарлаж чадаагүй л байна. Гэхдээ үүнийг нэрт онолын физикч Рожер Пенроуз сүүлийн үеийн квант физик, онолын математикт гарсан нээлтүүдийг ашиглаж тайлбарласан нь шуугиан тариад байна. Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн бүх компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй энэ супер компьютер хүн болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэж байгааг тайлбарлая.

Бидэнд тархи яг ямар бүтэцтэй нь чухал бус биш харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тиймээс тархины сэтгэх, сэдэх, санах, амрах, хооллох зэрэгт анхаарлаа төвлөрүүлнэ.
Тархи юунаас бүтдэг вэ?
Нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс(нейрон) нэг бүр нь компьютертай адил ажиллана. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй, наймаалжтай төстэй. Өөрийн гэсэн төв ба салаануудтай.

Салаа хэсэг бүр нь холбоосын олон цэгтэй.
1.Дендрит-тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй
2.Аксон-мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм
3.Эсийн цөм
4.Аксоны үзүүр.
Бүх дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 миллиард глиаль эсүүдийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч эсүүд маш чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн, хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан.

*
Ялааны тархи 100 мянган эсээс
*
Хулганы тархи 5 сая эсээс
*
Сармагчны тархи 10 тэрбум эсээс
*
Дөнгөж төрсөн хүүхдийн тархи 100 тэрбум эсээс бүрддэг.

Төрснөөс эхлэн хүүхдийн тархины эсүүд нь өөр хоорондын шинэ холбоосууд буюу синаптикуудыг секундэд 3 тэрбумаар нь бий болгож байдаг. Ялангуяа 0-3 насанд хүүхдийн тархин дахь эсүүдийн шинэ холбос хамгийн эрчимтэй явагддаг.Доорхи зурганд 6 сартай хүүхдийг тодорхой хөтөлбөрөөр хөгжүүлж 24 сартай болох үед нь авсан зургыг харьцуулсан байна. Хүүхдийн оюуныг аль болох багаас нь хөгжүүлбэл үр дүнтэй гэдгийг Францын тархи судлаач нар баталсан.

Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг. Хүний уураг тархи нь нэг триллион эсээс бүрдэнэ. Yүний аравны нэг нь идэвхитэй эс юм. Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10000 гаруй эсүүдтэйгээ холбогдож чаддаг байна. Жишээ болгоход сүлжээнд 1ш гар утас байвал огт ашиггүй, харин сүлжээн дэхь утасны тоо 2, 3,…100 гэх мэт нэмэгдсээр 10000 болох үед таны утас жинхэнэ хэрэглээнд очно. Тэгэвэл нэг бүр нь 10000 гаруй бусад эсүүдтэйгээ холбогдож чаддаг, тэгээд нэг триллион ширхэг эсүүдийн нэгдэл болсон уураг тархи хэмээх ийм аварга сүлжээн доторхи мэдээлэл тархах хурд, шинэ холбоос шинэ снаан үүсгэх боломж хэмжээлгшүй их юм. Таны нэг л эс гэхэд нээлт хийх, шинэ санааг ганцаараа үүсгэх боломжтой нь батлагдсан.
Мэдрэлийн эсийн холбоос үүсэх боломжийн тоо нь Ертөнц дээрх атомын тооноос ч давна.

Та үүнд итгэх үү?
Тархины 10 эс авъя. Эсүүдийг байж болох бүх хувилбараар холбоход 3,628,800 төрлийн хослол үүснэ.
Хэрэв 11 эс авбал үүсч болох хослолын тоо 39,916,800.
Харин 10 тэрбум эсийг янз бүрээр хослуулан тооцож үз. Хэд гарах бол?
Тархины хэсгүүд
Энэ зурагт насанд хүрсэн хүний дундаж тархины эгц дээрээс болон баруун талаас нь авсан байдал харагдаж байна.

*
Доод тархи буюу уураг тархины суурь.
*
Тархины төв хэсэг
*
Дээд тархи
*
Бор давхарга гэсэн үндсэн 4 хэсэгт тархийг хувааж тайлбарлая. Доод тархи: Амьсгал, зүрхний цохилтын үйл явц зэрэг төрөлхийн олон инстинкт үйл явцыг удирддаг, мөн нугаснаас ирсэн мэдээллийг дээш нь дамжуулдаг.Төв хэсэг: Сэтгэл хөдлөлийг удирддаг ба тархины суурийг хүрээлж байдаг. Ихэнх мэдээллүд энд зангидагддаг.Дээд хэсэг: Сэтгэх, ярих, бүтээн туурвих чадварыг хариуцдаг хоёр тал бөмбөлгөөс бүрддэг. Тал бөмбөлөг тус бүр өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийг өөр өөр арга хэлбэрээр боловсруулдаг.
Тархины гадна хэсгээр бүрхэж байрладаг. 3 мм зузаантай 6 дэд давхраатай Тархины бор давхарга дараах чадваруудыг хариуцдаг: Хоёр хөл дээрээ босоо явах, Гарынхаа эрхий, долоовор хурууг зөрүүлэн барих, Ярих, бичих, Аман яриаг ойлгох, Унших. Суутнуудын тархины бор давхарга энгийн хүнийхээс илүү аржгар, атираа ихтэй байдаг байна. Хэдий чинээ аржгар, атираа их байна тэр хэмжээгээр бор давхаргын талбай ихэснэ, тэр хэмжээгээр эсүүдийн тоо болон холбоос олширно…тиймээс л суут ухаантан хэмээн нэрлэгдэнэ.

Хэрэв уураг тархинд зүсэлт хийж харвал тархины сууринд “эртний давхраа” хэмээх гүрвэл, матар, шувууны тархитай ихээхэн төстэй давхрааг олж үзнэ. Иймээс ч эрдэмтэд “хэвлээр явагчдын эртний тархи” гэж нэрлэсэн байдаг. Тархины энэ хэсэг нь жирийн боловч чухал үйлдлүүд болох амьсгал, зүрхний агшилтын давтамж зэрэг олон төрөлх инстинктийг хариуцдаг. Жишээлбэл зам дээр сууж байгаа шувуу хүн ойртохоор нисээд явчихдаг. Учир нь шувууны “хэвлээр явагчийн” гэдэг нэртэй тархинд амиа хамгаалах төрөлхийн код байдаг учраас тэр.

Тархи цацаргасан бүтэцтэй болох нь
Доор харж буй зураг бол Science сэтгүүлийн 1996 оны шилдэг зургаар шалгарч байсан бүтээл. Осолд орсон нэгэн эмэгтэйн тархины бүх цусыг асар богино хугацаанд соруулж аван оронд нь тусгай шингэн хийж авсан зураг. Тархины эд, эсүүдэд очиж буй цусан хангамж цацаргасан бүтэцтэй болох нь илт байна. Эсүүд ч бас өөр хоорондоо холбогдож цацаргасан бүтэц үүсгэдэг.Тархинд өрнөж буй процес, дамжиж буй мэдээллүүд, тэр ч бүү хэл тархи маань өөрөө бүхэлдээ цацаргасан бүтэцтэй. Дээр өгүүлсэнчлэн тархи бол чөлөөт нейронуудын эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоост бүтэцтэй байдаг. Энэхүү бүтцийн цаана хүний Задгай Сэтгэлгээ нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл, задгай сэтгэлгээ бол хүнд заяагдмал шинж юм.

*
Задгай Сэтгэлгээ гэдэг нь аливаа зүйлийн үндсэн санааг олон талаас нь задлаж холбон хэлхэх байдлаар сэтгэх үйл явц мөн.
*
Задгай Сэтгэлгээ нь хувь хүний оюуны дахин давтагдашгүй чанарыг нээн илэрхийлэх арга ухаан мөн. Хэн нэгнийг даган дууриах бус өөрийнхөө сэтгэлгээний модыг тарьж ургуулаарай.

Санах сэргээх
Хуулбарлагч төхөөрөмж болохын хувьд тархи бол юутай ч харьцуулшгүй илүү юм. Та болж өнгөрсөн ямар нэг зүйлийг санахгүй байгаа гэдэг бол яг үнэндээ та тархинаасаа тэр мэдээлэлийг олж чадахгүй байна гэсэн үг. Тархи бол өөр рүүгээ орж ирсэн бүх мэдээлэл өгөгдлийг хадгалах чадвартай. Хэрэв таныг мэддэг бүх бөөрөнхий хэлбэртэй зүйлсээ хэл гэвэл алим, зүрж, бөмбөг, усан үзэм зэргийг та ой тогтоолтынхоо “бөөрөнхий зүйлсийн модноос” сугалан авч нэрлэнэ. Тархи ингэж номын сан шиг мэдээллийг төрөлжүүлж байдаг. Хэрвээ бидний уураг тархи “тайвширсан анхаарлын” нөхцөл байдалд байгаа бол бид мэдээллийг хавьгүй хурдан, үр дүнтэйгээр “шингээж авч” чадна хэмээн олон судлаачид дүгнэж байна. 1998 оны 10 сарын 2-ны өдрийг ихэнх монголчууд сайн санаж байдаг байна. Тэр өдөр С.Зориг агсан нас барсан болхоор бидний ой ухаанд тэр үйл явдал үлджээ. Ямар нэгэн баярт үйл явдал, эсвэл гэнэтийн үйл явдлыг тархи хадгалаад, дараа нь маш сайн сэргээж чаддаг байна.

Давтах, үр дүнтэй аргууд, бодлого тестүүдээр тархиа тасралтгүй дасгалжуулах нь эсүүдийн хоорондох холбоосыг улам чангаруулж, синаптик холбооны зай ойртож ингэснээр цахилгаан химийн дохионууд эсүүдийн хооронд улам сайн дамждаг. Таны амжилт олох эсэх нь тархитай шууд холбоотой, харин сайн юмуу муу тархины үндсэн ялгаа нь эсүүд, тэдгээрийн холбоос, синаптик зай, глиаль эсээс хамаардаг. “Үргэлж хэрэглэгддэг түлхүүр гялалзаж байдаг” гэж Б.Франклины хэлснийг санаж яваарай. Тархи энергийг үндсэндээ хоол хүнснээс авдаг. Насанд хүрсэн хүний хувьд тархины жин нь биеийнх нь жингийн дөнгөж хоёр хувь орчмыг эзэлдэг. Гэвч тархи нь өөрийн бие организмын ялгаруулж байгаа энергийн 20 орчим хувийг зарцуулдаг байна.

Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй чухал. Тархиг нэрлэхдээ “уураг” хэмээх үгийг оржуулж байгаа нь шалтгаантай. Уураг нь нүүрс ус, өөх тос гэх мэтийн өөр бусад олон бодисуудаас тархины хамгийн гол тэжээл юм. Тийм ч учраас тархи судлаач нар загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн мах, мөн ангийн махыг тархины хоолоор нэрлэж байна. Хэрэв уураг тархийг чанар муутай, эрүүл бус хоол хүнсээр хангаад байвал ажиллагаа нь сулардаг. Иймээс хэрэглэж байгаа хоол хүнсээ сайжруул. Тэгвэл таны “байгалийн компьютер” тун сайн ажиллах болно.
Таны тархинд ямар мэдээлэл орно, та тийм л болно. Таны тархи юу иддэг вэ, та өөрөө тэр л зүйл болно.
“Хэрэглэгдэхгүй байгаа зүйл мууддаг, тэгсгээд хаягддаг” хэмээх үнэн үг нь хүний, тархинд ч хамаатай.
Дэлгэрэнгүй...

Бид яагаад санадаг вэ? , бид яагаад мартдаг вэ?


Хүний тархины мэдээлэл хадгалагдах, эргэн санах ой гэдэг сэтгэгдэл, мэдрэмжтэй салшгүй холбоотой юм. Нэг ёсондоо бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн бүх зүйлс бидний санаанд тодоос тод хадгалагдан үлддэг. Түүнийг хэзээ ч арилгаж болохгүй. Бидний тархи ийм л хүчирхэг зүйл.Тэгвэл хүн яагаад мартдаг вэ? бидний сэтгэлд хангалттай мэдрэмж түрүүлээгүй, бидний анхаарлыг татаагүй зүйлсийг бүгдийг нь мартдаг. Яг энэ үүднээс хүний ой тогтоолтыг тайлбарласан эрдэмтэд аливаа зүйлийг сайтар тогтоохын тулд юу хийх шаардлагатай талаар сонирхолтой зөвлөмж гаргажээ.

1. Өнгө. Өнгө гэдэг маш содон бөгөөд хүний сэтгэлд тэр хэмжээгээрээ хүчтэй нөлөөлж чаддаг. Иймд аливаа зүйлийг тогтоохдоо өнгийн харандаагаар тэмдэглэж, өнгийн цаасанд дээр бичиж тогтоогоод үзээрэй.

2. Түр зуурын амралт. Насанд хүрсэн хүний тархины анхаарал төвлөрөлт сайн, үр бүтээлтэй байх хугацаа 25 минут л байдаг байна. Ийд аливаа тогтоох зүйлээ 20-30 минут давтаад 10 минут амрах хэрэгтэй. Ингээд амс хийсэн 10 минутанд хүний тархины ажиллагаа буцаад хэвийн байдалдаа орж чаддаг гэнэ.

3.Таны тархи хичнээн хурдан эрчимтэй хичээллэнэ тэр хэрээр сайн тогтоох болно. Хэсэг зуур унтаад авъя гэж бүү бодоорой. Ингэвэл чи өөрийн тогтоосон бүх зүйлээ устгах болно. Аливаа нэг сэдвээ заавал дуусгаж байж амрах хэрэгтэй.

4.Таны тархи мотор л гэсэн үг. Иймд шатахуун сэлбэх хэрэгтэй. Нэг ёсондоо өлсгөлөн байж аливаа зүйлийг тогтооно гэж санасаны ч хэрэггүй гэсэн үг.

5. Алива зүйлийг сайтар тогтоохын тулд мөн ус, шингэн зүйл маш сайн хэрэглэх хэрэгтэй. Хичээл тавтаж байхдаа шингэн зүйл ууж тархиа цэнэглэж бай.

6.Бидний тархи асуултанд дуртай. Тэр их сониуч. Тиймд хичээлээ судлаж байхдаа сайн асуулт тавьж түүндээ хариулт олох маягаар хичээллэх нь маш үр дүнтэй, илүү хурдан байх болно.

7.Тархи бие хоёр холбоотой. Бие тань унжигар байх юм бол тархи тагаад л эрч хүчгүй болно. Иймд хамгийн тавтай сандал сонго.

8.Мэдээж таны тархинд хүчилтөрөгч хэрэгтэй. Иймд үргэлж нэг өрөөнд удаан суухын оронд гадагш гарангаа цээжилсэн зүйлээ бататга.

9.Тархи маш хурдан ойлгох чадвартай. Тиймд чи хурдан уншдаг байх нь цаг хэмнэнэ. Иймд ном уншихдаа харандаа эсвэл хуруугаа ашиглан дагуулж унших нь хурдан дээр нь үр дүнтэй.

10. Хөдөлгөөн. Энэ бол маш чухал. Аливаа зүйл судлаж байхдаа нэг дор суугаад байх бус хөдөлгөөнтэй байх нь тархи сэргэг байхад тустай юм. Иймд өрөөндөө холихох ч юм уу ? ямар нэгэн байдлаар үе үе хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.

11. Аливаа зүйлийг судлаж байх үедээ шинэ мэдээллээ хуучин мэдлэгтэйгээ холбо. Ингэх нь уг мэдээллийг мартахгүй санахад хэрэгтэй юм.

12. Хөгжилтэй зүйлс тархинд шинэ хүч өгдөг. Иймд суралцах үйл явцаа хөгжилтэй сонирхолтой байдлаар зохион байгуулаарай.
Дэлгэрэнгүй...

MP3 ба эрүүл мэнд


Сүүлийн үеийн залуусын өдөр тутмын амьдралын нэгэн салшгүй хэрэглээ бол MP3, IPod болсон. Цаашид ч энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай байгаа. Үүний дээр хэрэглэгчдийн дийлэнх хувь нь залуучууд байдаг. Гэтэл MP3, IPod хэрэглэгчдийн хувьд сэтгэл түгшээж байгаа нэг асуудал нь сонсоголын эрхтний гэмтэл болоод байгаа. Гэмтэл үүсгэж байгаа гол нөхцөл нь MP3, IPod хэт чанга сонсох явдал юм.MP3, IPod хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар 100 хэрэглэгчээс 78 нь MP3-ынхаа дууны сонсогдох түвшинг 85 дицбелээс чанга дээр сонсдог гэж гарсан байна.
Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримтаар 85 дицбелийн хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг байна.

Энэхүү аюултай гээд байгаа хэмжээг бусад төрлийн дуу чимээтэй харьцуулсан үзүүлэлт ч таны анхаарлыг татах байх.

20 дицбел- шөнийн чив чимээгүй байгаа унтлагын өрөөний чимээний түвшин
60 дицбел- хүмүүсийн жирийн харилцан ярианы чимээний түвшин
70 дицбел- хөдөлгөөн, шуугиантай гудамжны чимээний түвшин
110 дицбел- онгоц буух үеийн чимээний түвшин
Гэтэл өнөөдөр зарим үйлдэрлэгдэж байгаа MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 105 дицбелтэй байдаг.
Үүнээс үүдэн сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс MP3, IPod үйлдвэрлэгч нарт хэрэглэгчдийнхээ эрх ашгийн үүднээс бүтээгдэхүүндээ өөрчлөлт хийхийг ч шаардаж байгаа. Чухамдаа үйлдэрлэгч нар хэрэглэгчийн эрүүл мэндэд аюултай түвшин гэх анхааруулгыг бүтээгдэхүүнийхээ зааварт оруулж өгөх, эсвэл аюултай хэмжээнээс дээш чангарах нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх явдал юм.

Хэрэв танаас метрын зайд байгаа хүн таны чихэвчний шуугианыг сонсож байгаа бол та 85 дицбелийн хэмжээг нилээд хэтэрсэн байгаа хэрэг бөгөөд өөрийн сонсголын эрхтнээ тэр хэрээр эрсдэлд оруулж байгаа хэрэг гэдгийг анхаараарай.
Дэлгэрэнгүй...

Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ


Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна. Маш цайвар хумс:
Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгөтэй хумстай байдаг байна. Гэвч цайвар хумстай хүмүүс:

* Цус багадалтай
* Зүрхний дутагдалтай
* Чихрийн шижин
* Элэгний өвчим
* Хоол тэжээлийн хомсдол гэсэн эмгэгүүдтэй байх магадлалтай.

Цагаан хумс-энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.

Шар хумс-Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай.

Хөхдүү хумс-Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна.

Долгионтой хумс-хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй

Хагарсан гэмтсэн хумс-бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг
Дэлгэрэнгүй...

Хүн бүрд таалагдах гэж хичээх хэрэггүй


Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдэг нь тогтоогдсон. Чи өөрийн үйлдэл, аливаа шийдвэрийг яаж ч эелдэг сайхнаар тайлбарлаж болно. Гэхдээ царайчлах хэрэггүй. Учир нь чи хэний ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй шүү дээ. Нэг. Дургүй байгаагаа шууд хэлж сур!
Тааламжгүй асуудалд алтан дунджийг баримтлаж "эвгүй ч юм уу" гэх мэтийн эргэлзэж тээнэгэлзсэн байр сууринаас ханддаг бол чи өөрөө л хохирно.

Хоёр. Хүн бүхэнд таалагдах гэж хичээх хэрэггүй!
Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдэг нь тогтоогдсон. Чи өөрийн үйлдэл, аливаа шийдвэрийг яаж ч эелдэг сайхнаар тайлбарлаж болно. Гэхдээ царайчлах хэрэггүй. Учир нь чи хэний ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй шүү дээ.

Гурав. Ухаантай харагдах гэж бүү зүтгэ!
Ухаантай ярьдаг, ойлгомжтой тайлбарладаг хүнийг хүмүүс их хүндэлдэг. Гэхдээ хэр зэрэг үнэмшилтэй ярьж чадна, тэр хэрээр хүмүүс чамд итгэнэ гэсэн үг биш. Учир нь чамайг чин сэтгэлээс ярьж байгаа гэдэгт зарим нь эргэлзэнэ. Тиймээс өөрийн санаагаа шууд илэрхийл. Эвгүй, бусдыг хүндлэхгүй мэт санагдаж болно. Гэвч "чадахгүй", "хүсэхгүй байна" гэж шууд хэлэх нь өөрт чинь болон өрөөлд маш хэрэгтэй. Эргэж буцсан, өөрөө сүүлдээ ороогдож мэдэх элдэв шалтаг бүү тооч.

Дөрөв. Санаанд нийцсэн зүйлээ л хий.
Бусдад таалагдаж үнэлгээ авах зорилгоор аливаа үйлдэл хийдэг хүмүүс бий. Ийм хүмүүс өөрөө ч мэдэлгүй бусдад яршиг түвэг учруулдаг. Үүнээс зайлсхийхийн тулд бид хэр тухтай байна, тэр хэмжээгээр хүмүүст ч бидэнтэй харилцахад тааламжтай байх болно гэдэгт итгэ.
Дэлгэрэнгүй...

Та айлын хэд дэх хvvхэд болж тєрсєн бэ?


Айлын хvvхэд бvхэн єєрийн намтар тvvхтэй. Жишээ нь айлын ууган хvvхэд, дунд хvvхэд, отгон хvvхэд, бас айлын ганц хvvхэд ч гэж байдаг. Та чухам аав ээжийнхээ хэд дэх хvvхэд нь болж тєрсєн бэ. Энэ нь таны зан vйл, аж байдалд их нєлєєлдєг байна.

"Айлын ууган хvvхэд"
Айлын ууган хvvхдvvд тєлєв тєвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хvvхэд бол танд баяр хvргэхээс єєр аргагvй. Учир нь хvмvvс тэднийг хvндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хvvхдvvд єндєр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил vйлс нь єєдрєг, бvтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай. Гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь тvvнийг бусадтай эвдрэлцvvлж болзошгvй. Ууган хvvхдvvд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм бvгдийг сэтгэлдээ маш эмзэг хvлээн авдаг. Амиа хорлосон хvний дийлэнх нь айлын хамгийн том хvvхдvvд байдаг. Тиймээс айлын ууган хvvхдvvд єчигдрийг биш маргаашийг, амьдралын гуниг зовлонг биш баяр баясгаланг харж амьдрах хэрэгтэй.

"Айлын дундах хvvхэд"
Айлын дундах хvvхдvvдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа дєрєвний нэгтэй тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зvйлийг хэрэглэж єнгєрєєдєг байна. Айлын дундах хvvхэд vргэлж нєєцєнд байдаг. Эцэг эхчvvд нь анхны ба бага хvvхдээ илvv их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггvй. Гэхдээ айлын дунд хvvхдvvд амьдрах ухаанаараа хэр баргийн хvнийг урдаа оруулахгvй. Энэ нь хожим тэднийг амьдралд байр сууриа олоход онцгой vvрэгтэй байдаг. Айлын дундах хvvхдvvд заримдаа єєртєє хууль ёсоор ноогдох хувиа ч хvртэл хvртэж чаддаггvй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мєн айлын дундах хvvхдvvд шинийг сэдэгч, зохион бvтээгч, тєрєлхийн инженер хvн. Тэд аавынхаа гэрт машины тав дахь дугуй байсан бол єрх тусгаарлахад машины руль болдог. Анхандаа эцэг эхчvvд нь тэднийг анзаардаггvй. Гэсэн ч яваандаа тvлхvvрийг нь олж тохируулдаг болно. Тийм болохоор дундах хvvхэд болж тєрсєндєє бvv харамс.

"Айлын бага хvvхэд"
Айлын бага хvvхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож єсдєг. Хvн бvхэн тэднийг буруутгана. Хэрэв vнэн зєв шийд гаргаж чадахгvй бол цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгvй. Айлын бага хvvхдvvд биеэ дааж сураагvй байдаг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал vзээгvй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бvхнийг ялна гэж боддог.

"Айлын ганц хvvхэд"
Айлын ганц хvvхэд зан авир, ааш араншингийнхаа хувьд айлын том хvvхэдтэй яг адилхан байдаг. Єєрєє єєртєє хатуу зарчимч бай. Хожмын амьдралд тань хэрэг болно. Цаг ямагт дураараа авирлаж байдгаа боль.
Дэлгэрэнгүй...

Цээж хорсох нь ходоодны шархлааны шинж тэмдэг


Таны цээж хорсдог уу?
Хоолонд хэт их орж ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи, кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож, ходоод гэдэсний хямрал үүсдэг. Үүнийг ходоодны өөрчлөлт гэхээсээ хүмүүст илрэх шинж нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт нэмэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг.
Энэ нь ходоодонд архаг заримдаа хурц өвдөлт өгдөг. Ходоодны хүчил ихэдсэнээс хоол идэх, шингэн зүйл, ялангуяа ус уухад ходоодны өвчин намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой, халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ. Шөнийн цагаар өвдөх нь ч илүү. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шархлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофены шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг. Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг.

Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ
Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу баас гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Цус алдсанаас хүн эндэж ч болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж болно.
- Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид.
-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, аргуу хоол багтдаг.
-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.
-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ.
-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй.
Харамсалтай нь ходоодны шархлаа нь дахидаг онцлогтой өвчин юм.
-Хэрэв их өвдөж байгаа бол Алоэ-ийн шүүс уух хэрэгтэй.

Сүү ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.

Амарч тайван бай
Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Амарч тайван байх нь бие эрүүл байхын нэгэн үндэс. Ходоодны шархлааг сэдрээхгүйн тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос татгалзах нь танд л тустай.
Дэлгэрэнгүй...

ХЕЛИКОБАКТЕР


энэ нь бактерийн нэг хэлбэр. Судлаачид энэ бактерийг л ходоодны шархыг үүсгэдэг гэж үздэг. АНУ-д хеликобактерийн халдвараар 40 дээш настнуудын 20%,60-аас дээш настнуудын тал хувьд халдварлагдсан байдаг байна.Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ,үнсэлцэх,халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин байх нь.
Хеликобактер яаж шарх үүсгэдэг вэ?Н.pylori -нь ходоод 12 хуруу гэдэсний ханыг хамгаалагч -салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод 12 хуруу гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил,бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна. Н.pylori -нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэгЯмар шинж тэмдэг илрэх вэ?
-Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үедилүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна.антацид Мөн бусад доорхи шинжүүд гарна.
Үүнд:-Жин буурах
-Цээж гашуун оргино,хорсох мэт мэдрэмж төрнө.
-Хоолны дур буурах
-Дотор муухай оргих
-Бөөлжих
Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай очих хэрэгтэй.
-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.

Яаж оношлох вэ?

Хэрэв шарх байна гэж эмч сэжиглэсэн тохиолдолд дурангаар дурандан шинжилнээндоскопийн шинжилгээ.Хэрэв шарх нилээд дээгүүр байрлалтай бол улаан хоолой, ходоод ,12 хуруу гэдэсний шарх рентген гэрэлдX-ray сайн оношлогдоно. Өвчтөнд бариarium гэж нэрлэгдэх шохойлог шингэн уулгаж рентген гэрэлд харж оношлоно. Өөр нэг оношлогооны сайн арга бол ходоодны дуран эндоскоп гэж нэрлэгддэг, үзүүртээ гэрэлтдэг дуран камертай, нарийн урт хоолой бүхий багажийг ашиглан хийнэ..Энэ багажийг өвчтөнд болгоомжтойгоор залгиулж, улаан хоолой 12 хуруу гэдэсний ханыг шалгана. Эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах ба шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжлэхээр авч магадгүй. Энэ процедурийг биопси гэж нэрлэнэ. Хэрэв шархнаас цус гарч байвал эмч эндоскопоо ашиглан цус тогтоох мэс ажилбарыг хийнэ.
Хэрэв шарх байгаа нь тогтоогдвол эмч танд Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоох ба энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг юм. Биопсийн шижилгээг ихэвчлэн эндоскопийн тусламжтайгаар ходоодны хананаас маш жижиг хэсгийг таслан авч микросопод шинжилдэг. Гурван зорилгоор эдийн энэ шинжилгээг хийнэ.
-Н.pylori -ийн ялгаруулж буй энзимийг олж тогтоох
-Гистологийн шинжилгээгээр Н.pylori -ийг олж илрүүлэх
-Өсгөвөрлөх - ходоодны хананаас авсан жижиг хэсгийг тусгай орчинд ургуулан Н.pylori-ийг ургаж байгаа эсэхийг тогтоох.Гэхдээ Н.pylori- ийг цус,өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эдийн энэ шинжилгээг хийнэ.

Эмчилгээ.

Хавсарсан эмчилгээ хийнэ.Антибиотик,хүчил бууруулагч,ходоод хамгаалагч эмүүдийг хавсарч хэрэглэнэ.Дээрхи эмүүдийг хоёр долоо,нэг долоо хоногийн турш хавсарсан байдлаар хэрэглэхийг эмч зөвлөнө.Эмчилгээ хиййсний дараа тодорхой хугацаанд зарим ходоод хамгаалагч ,хүчил бууруулагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай болдог.Эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн.Бүрэн эдгэрдэг өвчин.

Халдварлахгүй байж болох уу?
Болно.Халдварладаг замыг мэддэг байхад л хангалттай.
-Өвчтэй хүнтэй ойр дотно байснаас, өвчтэй хүний гулгидас, шүлстэй холилдсоноос халдварладаг учир
-Бие зассаны дараа, юм идэхийн өмнө гараа угааж занших хэрэгтэй.
Дэлгэрэнгүй...
 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates