MP3 ба эрүүл мэнд


Сүүлийн үеийн залуусын өдөр тутмын амьдралын нэгэн салшгүй хэрэглээ бол MP3, IPod болсон. Цаашид ч энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай байгаа. Үүний дээр хэрэглэгчдийн дийлэнх хувь нь залуучууд байдаг. Гэтэл MP3, IPod хэрэглэгчдийн хувьд сэтгэл түгшээж байгаа нэг асуудал нь сонсоголын эрхтний гэмтэл болоод байгаа. Гэмтэл үүсгэж байгаа гол нөхцөл нь MP3, IPod хэт чанга сонсох явдал юм.MP3, IPod хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар 100 хэрэглэгчээс 78 нь MP3-ынхаа дууны сонсогдох түвшинг 85 дицбелээс чанга дээр сонсдог гэж гарсан байна.
Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримтаар 85 дицбелийн хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг байна.

Энэхүү аюултай гээд байгаа хэмжээг бусад төрлийн дуу чимээтэй харьцуулсан үзүүлэлт ч таны анхаарлыг татах байх.

20 дицбел- шөнийн чив чимээгүй байгаа унтлагын өрөөний чимээний түвшин
60 дицбел- хүмүүсийн жирийн харилцан ярианы чимээний түвшин
70 дицбел- хөдөлгөөн, шуугиантай гудамжны чимээний түвшин
110 дицбел- онгоц буух үеийн чимээний түвшин
Гэтэл өнөөдөр зарим үйлдэрлэгдэж байгаа MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 105 дицбелтэй байдаг.
Үүнээс үүдэн сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс MP3, IPod үйлдвэрлэгч нарт хэрэглэгчдийнхээ эрх ашгийн үүднээс бүтээгдэхүүндээ өөрчлөлт хийхийг ч шаардаж байгаа. Чухамдаа үйлдэрлэгч нар хэрэглэгчийн эрүүл мэндэд аюултай түвшин гэх анхааруулгыг бүтээгдэхүүнийхээ зааварт оруулж өгөх, эсвэл аюултай хэмжээнээс дээш чангарах нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх явдал юм.

Хэрэв танаас метрын зайд байгаа хүн таны чихэвчний шуугианыг сонсож байгаа бол та 85 дицбелийн хэмжээг нилээд хэтэрсэн байгаа хэрэг бөгөөд өөрийн сонсголын эрхтнээ тэр хэрээр эрсдэлд оруулж байгаа хэрэг гэдгийг анхаараарай.

0 comments:

Post a Comment

 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates