Нойргүйдсэн үед хийх иллэг


Нойр муутай хүмүүс унтахад тустай найман аргыг танилцуулж байна.

Нэгдүгээрт, Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаараа минут бүр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Хоёрдугаарт, Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг түргэсгэж өгдөг байна.span class="fullpost">Гуравдугаарт, Хоёр алгаараа нүүрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нүүрэндээ наагаад секунд бүр хоёр удаагийн хурдаар алгуурхан нүүрийнхээ бүх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нүүр царайн бүх цусан судсыг чөлөөтэй болгож өгдөг байна.

Дөрөвдүгээрт, Шилэн хүзүү дал мөрөө нухах: Хоёр алгаараа минут бүр хоёр удаагийн хурдаар хүзүү сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хүзүү дал мөрнийхөө булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хүчтэйхэн нухалбал ядаргаа дайлагддаг байна.

Тавдугаарт, Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бүр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хүчтэйхэн илбэл, зүрхийг сайжруулан, нурууг чийрэгжүүлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Зургадугаарт, Хоёр хөлөө массажлах: Хоёр гараараа хөлийнхөө дээр талаас доош нь секунд бүр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мөн энэ аргаараа нөгөө хөлөө бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хөлний чилээг тайлдаг.

Долдугаарт, Хөлөөрөө хөлөө нухах: Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана. Дараа нь хоёр хөлийнхөө улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хөлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чөлөөтэй болгодог.

Наймдугаарт, Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хүйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлүүг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.

1-7 аргыг хэрэглэхдээ нүдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бүх биеэ гүйцэд сул тавьсан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хүчтэй хийвэл үр ашиг нь нэн сайн болно.

Бүх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут үргэлжилнэ. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгүй хийх юм бол бүх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай. Дэлгэрэнгүй...

Өдөр унтаж байх эрүүл мэндэд маш тустай


Хуурай халуун салхи, бөгчим халуун уур амьсгалын нөлөөгөөр хүрээлэн байгаа орчин тойрны халууны хэмжээ ч аажмаар нэмэгдэн, хүний биеийн хялгасан судас тэлж, цусны лугшилт түрэгсэн, үүний зэрэгцээ тархины нэхдэсийн хүчилтөрөгч багасах юм уу дутагдах байдал илэрдэг байна. Ялангуяа хүмүүс хагас өдөр яаралтай ажиллаад үдийн үед их ядарч цуцдаг байна. Иймээс зуны халуунд өдөр унтах нь биеийн ядаргааг тайлах, үдээс хойшхи ажлын үр ашгийг нэмэгдүүлэх жич биеийн эрүүл мэндэд тустай. Унтахад, хөнгөн унтах40 минут-80 минут цаг, нам унтах80 минут-100 минут цаг гэж байдаг.

Нам унтах хугацаанд, их тархины ажиллагаа намдахын хирээр их тархины нэхдэсийн хялгасан судас түр хаагдаж, бие махбодийн бодисын солилцоо удааширдаг байна. Энэ үед хэрэв гэнэт цочин сэрвэл, түр хаагдсан хялгасан судас сэрэхтэй зэрэг нээгдэн тэлж амждаггүй болохоор тархины цус түр хүрэлцэхгүй болж, ургамлын мэдрэл хэсэг үе замбараагаа алдаж, толгой эргэх, толгой өвдөх, тамир сульдах зэрэг өвчний байдал илэрдэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өдөр унтах хугацаа нь 30-45 минут байвал хамгийн тохиромжтой, өөрөөр хэлвэл хөнгөн унтах хугацаа болох бөгөөд нам унтахаасаа өмнө өөрөө сэрэх зуршилтай болчихвол хамгийн сайн. Энэ охор хугацаанд сайхан унтаж тав тухтай амарч чадвал бүх биеийн чилээ тайлагдаж, ядаргаа арилдаг төдийгүй гэнэт сэрээд зүрх түгших, айж дагжих, адгаж бачимдах зэрэг өвчний байдал илэрхээс зайлсхийж болох юм. Толгой эргэхээс сэргийлэхийн тулд сэрснийхээ дараа түр сууж байгаад дараа нь босоод ажиллаж болох юм.

Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, өдөр унтах нь хүний биеийн эрүүл мэндэд тустай байдаг боловч зарим цөөн тооны хүмүүс өдөр унтах нь тохиромжгүй юм. Жишээлбэл, 65 насан сүүдэр зооглож яваа хөгшин буурлууд болон биеийн жин нь баримжаанаасаа 20 хувь давсан хүмүүс, жирийн цагт цусны даралт нь дор байгаа хүмүүс, зүрх болон тархины судасны өвчинд хүнд нэрвэгдсэн хүмүүс, титмийн судас хатуурах өвчинд нэрвэгдсэн хүмүүс юм уу тархины судас төрөлхийн хачин жигтэй, тархины судасны лугшилт буурай, тархины цусны хангамж хүрэлцэхгүй байх зэрэг хүмүүс болно.

Хоол идсэний дараа, хүний биеийн дийлэнх цус нь гэдэс ходоод руугаа урсч, зүрх, тархины цусны урсах хэмжээ харьцангуйгаар багасдаг байна. Иймээс үдийн хоолоо идсэний дараа хагас цаг амраад дахиад өдрийн нойр авах нь хамгийн тохиромжтой юм.

Дэлгэрэнгүй...

Алхах нь эрүүл мэндийг сайжруулж оюун ухааныг цэвэршүүлдэг


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь бид өдрийн 5-8 цагт нь байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн олон эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ. Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай аж. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх боломжтой.

Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явдал аж. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой гэнэ.

Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж сурах нь чухал. Эрүүл хүн өдөрт 30 доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ. Цус судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг ажээ. Түүнчлэн алах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан явах хэрэгтэй. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

Алхах үедээ гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.

Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд онцгой нөлөөлдөг гэнэ. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана. Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөнийг хийгүй байхыг сануулъя.

Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалтай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсөөрэй. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж. Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхээс татгалз. Шингэнийг аль болох бага багаар шимж ууна.

Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.

Дэлгэрэнгүй...
 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates