Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Нойргүйдсэн үед хийх иллэг


Нойр муутай хүмүүс унтахад тустай найман аргыг танилцуулж байна.

Нэгдүгээрт, Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаараа минут бүр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Хоёрдугаарт, Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг түргэсгэж өгдөг байна.span class="fullpost">Гуравдугаарт, Хоёр алгаараа нүүрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нүүрэндээ наагаад секунд бүр хоёр удаагийн хурдаар алгуурхан нүүрийнхээ бүх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нүүр царайн бүх цусан судсыг чөлөөтэй болгож өгдөг байна.

Дөрөвдүгээрт, Шилэн хүзүү дал мөрөө нухах: Хоёр алгаараа минут бүр хоёр удаагийн хурдаар хүзүү сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хүзүү дал мөрнийхөө булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хүчтэйхэн нухалбал ядаргаа дайлагддаг байна.

Тавдугаарт, Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бүр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хүчтэйхэн илбэл, зүрхийг сайжруулан, нурууг чийрэгжүүлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Зургадугаарт, Хоёр хөлөө массажлах: Хоёр гараараа хөлийнхөө дээр талаас доош нь секунд бүр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мөн энэ аргаараа нөгөө хөлөө бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хөлний чилээг тайлдаг.

Долдугаарт, Хөлөөрөө хөлөө нухах: Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана. Дараа нь хоёр хөлийнхөө улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хөлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чөлөөтэй болгодог.

Наймдугаарт, Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хүйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлүүг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.

1-7 аргыг хэрэглэхдээ нүдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бүх биеэ гүйцэд сул тавьсан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хүчтэй хийвэл үр ашиг нь нэн сайн болно.

Бүх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут үргэлжилнэ. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгүй хийх юм бол бүх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай. Дэлгэрэнгүй...

Шалгалт өгөхийн өмнө


ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ
• Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
• Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
• Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
span class="fullpost">• Шалгалтын урьд өдөр хичээл давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр. "Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
• Шалгалтаас өмнө гэмтэх, бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
• Шалгалт дөхсөн үед "хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
• Таны дургүйцлийг төрүүлдэг зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
• Идэвхийг тань бууруулж, цаг завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
• Аймшгийн болон адал явдалт кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино үзээрэй.
• Жилийн турш хийж чадаагүй ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй. Учир нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл долоохон хоногт яаж багтах вэ?
• Хүн бүртэй эв найртай, найрсаг харьцахыг мартуузай.
• Сүүлийн долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг юм.
• Шалгалтанд гэх хандлагаа өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор огт айсны хэрэггүй.
• Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц ярианаас зайгаа бариарай.
• Шалгалт өгөх газар, сургууль, анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан хараарай.
• Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.
ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
• Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
• Шалгалтанд орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай.
• Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм.
• Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
• Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй.
• Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
• Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
• Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
• Ус, чихэр, шоколад, жүүс, жигнэмэг зэргийг авч болно.
• Шалгалтанд орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна.
• Шалгалтанд чөлөөтэй байх хувцас сонго.
• Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
• Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай.
• Гэр бүлийн гишүүдээс тань цуг очихыг хүсвэл бүү татгалзаарай.
• Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтандаа ороорой. Дэлгэрэнгүй...

Ханиадыг түргэн эдгээх эмийн болон энгийн арга


Цайр нь ханиадны нянг устган, биеийн эсэргүүцлийг сайжруулж, түргэн эдгээдэг. Ханиад туссан хүмүүст цайр өгч туршихад ханиадны эм хэрэглэж байсан хүмүүсээс гурав дахин богино хугацаанд эдгэрч байжээ. Цайрыг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, Тэгвэл цайр хэрэглэхгүйгээр ханиадыг эдгээх арга бий.Витамин С хэрэглэ.
- Дулаан орондоо хэвтэж, аспирин юмуу парацетомол уу.
- Аспириныг витамин С-тэй хольж уухад ходоод хорсдог.
- Аспирин уугаад нэлээд удсаны дараа витамин С уугаарай.
- Тамхи татах юм уу татаж буй хүний ойр байхыг цээрлэ. Тамхины утаа уушгинд нөлөөлж, биеийн эсэргүүцлийг сулруулдаг юм байна.
- Шингэн юм их уух хэрэгтэй.
- Хушга ханиад хүндэрч, үе мөчинд орохоос сэргийлдэг.
- Ханиад хүндэрснээс үе мөчиндөө орж, гар, хөл хавдан өвддөг.
- Үүнийг полиартрит (үений үрэвсэл) гэж оношлодог. Хэрэв танд ийм зовиур илэрвэл антибиотикоор эмчлэх гэж бүү яар.

Хэрэв та ханиад хүрсэн бол танд гэртээ бэлтгэх энгийн нэгэн жорыг танилцуулъя!
- Хоёр кг хушганы дотор талын хаалтуудыг нь ялгаж аваад, 0.5 литрийн архины шилэнд хийж, архиар дүүргээд харанхуй газар тавьж, найм хоног хадгална. Энэ хугацаанд хандыг байнга сэгсэр. Заасан хугацаа өнгөрмөгц уг шүүсийг өдөрт гурван удаа хоолноос өмнө нэг хоолны халбага уу. Дэлгэрэнгүй...

Шамбарам өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг.Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.



Шамбарам үүсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг

Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.

Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Ийм үед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг үе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж

Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.



Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Имйд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий

Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.

Байнга угааж байх

Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий

Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм шүү.

Арчилгаа

40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Дэлгэрэнгүй...

Эрүүл явах 10 зөвлөгөө


Яагаад зарим хүн бага өвддөг юм болоо гэж та гайхдаг уу. Тэгвэл Америкийн эрүүл мэндийн WebMD вэбсайт тэдний эрүүл явах нууцаас таньтай хуваалцаж байна.

1.
Биеийн тамир хий
Хэдхэн минутын хэрэгцээт дасгал цусны эргэлтийг сайжруулж цусны цагаан бөөмний халдварт нянтай тэмцэх чадварыг сайжруулдаг.
2.
Амны хөндийн ариун цэврийг сахь
Ам зайлагчийг өдөр бүр хэрэглэх нь буйлны өрөвслийг болон шүдний чулууг багасгана. Буйлны өрөвсөл нь чихрийн шижин рүү хөтөлдөг гэнэ.

3.
Өдрийн нэг алим ид
Хуучны үг үнэхээр ортой болох нь. Стресс заналхийлсэн үед дархлалын системийг идэвхжүүлдэг, байгалын гаралтай хор тунгаагч болох күэрситин нь улаан алиманд агуулагддаг байна.

4.
Витаминаа сайн ид
Сүү болон өндөгөнд агуулагддаг, мартагдах шахаад байдаг витамин Д болон дархлаа сайжруулдаг витамин Ц-н шахмалаар тогтмол ид.

5.
Гараа угааж занш
Ханиад томуу ихсэх хүйтний улиралд гараа аль болох олон угааж, хаалганы болон шатны бариулуудаас наалдсан нянгуудаас нь цэвэрлэ.

6.
Өөдрөг бай
Өвчинд бууж өгөлгүй өөдрөг байх нь нитрогений оксидийн хэмжээг ихэсгэж дархлааг сэргээнэ.

7.
Давсандаа сайн яв
8 цагийн хангалттай нойр авах нь биеийн дархлаа сайжруулах мелатоник ялгаруулахад тустай.

8.
Тайван бай
Хэзээ амрахаа ч үл мэдэх сандруу хүн өвчлөх магадлал өндөртэй байдаг гэнэ. Байнгын стресстэй байх нь кортизол болон епинефрин ялгарахад нөлөөлнө. Эдгээр стрессийн дааврууд нь дархлааг султгаж, биеийг сульдаадаг.

9.
Бясалгал хий
Бясалгалын болон амьсгаа нээх дасгалууд нь бие сэтгэлийг амрааж, ханиадны нянтай тэмцэх цагаан бөөмсийг олшруулна.

10.
Олон нийтийн харилцаагаа идэвхжүүл
Нийтэч, яриа, нийгмийн харилцаа сайтай хүмүүс өвдөх нь бага байдаг гэж Америкийн сэтгэл судлаачид нотолжээ.
Дэлгэрэнгүй...

Өглөө нүд чинь хавдчихсан байвал


Зарим өглөө сэрэхэд нүдний зовхи хавдчихсан байх тохиолдол хүн болгонд л тохиолддог байх. Тэр өдөр нь чухал өдөр ч бай жирийн нэгэн өдөр ч бай хавдчихсан нүдтэй гарж явахыг хүсэх хүн байхгүй нь мэдээж хэрэг. Ийм үед хавдар буулгах зорилгоор хавдсан зовхинд хүйтэн жин тавих нь таны хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ. Энэ нь ч хэсэг хүгацааны дараа нөлөөлдөг. Гэхдээ энэ аргыг өөр нэг зүйлтэй хавсарч хэрэглэвэл илүү хурдан, үр дүн нь ч сайн байдаг. Энэ нь эхлээд халуун жин тавиад дараа нь хүйтэн тавих арга юм. Танд халуун бүлээн усанд норгож сайтар мушгисан алчуур мөн зориулалтын хүйтэн жин байхгүй бол хүйтэн усыг удааны саванд хийсэн ч болно ямар ч байсан хавдар буулгахад хангалттай хүйтэн зүйл хэрэгтэй. Эхлээд халуун алчуураа зовхин дээрээ тавин 30 секунд орчим болгоно. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж таны биеийг сэргээж өгнө. Дараа нь алчуураа аван өөрийн бэлдсэн хүйтэн жинг мөн адил 30 секунд тавина. Энэ нь халуун байдалд дас ч байсан зовхийг гэнэт цочролд оруулж агшаадаг байна. Энэ аргаа 3-5н удаа давтахад таны зовхи хэвийн байдалдаа эргэн орсон байх болно.

Дэлгэрэнгүй...

Нүүрний арьсанд амин дэмүүд ямар хэрэгцээтэй бэ?


Нүүрний тосонд агуулагддаг амин дэм нь арьсанд хэрэгцээтэй зүйлийг өгч чаддаг нь тун ховор гэнэ. Харин түүний оронд зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг дуусах хүртэлх хугацаанд үйлчлэх нөхцлийг нь хадгалах зорилготой байдгийг эрдэмтэд судалжээ. Харин үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг энэ талаар төөрөгдүүлдэг нь харамсалтай. Амин дэмүүдийн ач холбогдлоос хүргэе.
Е АМИН ДЭМ: Эрт хөгширөхөөс сэргийлэх, хорт хавдрын эсрэг үйлчлэл, зөөлөн сайхан арьстай болох, мөн А амин дэмийн эсрэгээр жирэмсэн эхчүүд хэрэглэж болдог тул нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнд байдаг. Хэдийгээр тийм боловч арьсанд үзүүлдэг нөлөө одоог хүртэл батлагдаагүй хэвээр.
С АМИН ДЭМ: Яр шарханд сайн нөлөөтэй, үрчлээг багасгах , хорт хавдрын эсрэг ба ялангуяа меланимын эсрэг үр нөлөөтэй. Энэхүү амин дэм нь царайг сэргээж, өнгөлөг сайхан болгодог гэдэгт итгэхэд хэцүү. Учир нь усанд задардаг учраас арьсан дээр удаан хугацаагаар тогтдоггүй байна.
А АМИН ДЭМ: Тосонд задардаг учраас нарнаас хамгаалах тосонд ихэвчлэн хэрэглэдэг. А амин дэм нь тосонд агуулагдсанаар арьсыг улбар шаравтар, гялалзсан бор өнгөтэй харагдуулдаг. Мөн арьсыг жигд борлуулах онцлогтой ч тосыг муудахаас нь хамгаалах л үүрэгтэй юм байна.Дээрх үзүүлэлтээс харахад гоо сайханы бүтээгдэхүүнд агуулагдах зарим нэг амин дэм нь хүний арьсны онцлогт биш зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг муутгахгүй, удаан хугацаагаар хадгалахад зориулагддаг байна. Та ч гэсэн энэ талаар эргэцүүлэн бодоход буруудахгүй юм байна шүү.
Дэлгэрэнгүй...

Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас...


Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Хоёрдугаар арга: Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм. Гуравдугаар арга: Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, өтгөн хатахаас сэргийлж, цэрийг цэвэрлэдэг. Өдөр бүр өглөө оройдоо тус бүр нэг аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүсэлтэй амны хөндийн үнэрийг арилгаж чаддаг.

Дөрөвдүгээр арга: Жүржлэг нь исгэлэн амттай, элэг ходоодонд сайн нөлөө үзүүлж, анхилам сайхан үнэрээрээ өмхийг арилгах чадавхитай. Шинэ жүржлэгийг хальслаад сайтар зажлаад удаан залгиж идэхэд, архи уусны дараах амны хөндийн муухай үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Тавдугаар арга: Цай буюу цайны навч нь ханиадыг зогсоох, шингээлтэд туслах, сэтгэл сэргээх, бухимдалыг тайлах, шандуурахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн цайгаар амаа зайлах юм уу 6 грамм цайны навчийг сайтар зажлаад шимээд байхад сармис болон хонины мах идсэнээс болсон амны хөндийн муухай үнэрийг арилгаж чаддаг байна.

Зургадугаар арга: Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж, ханиадыг зогсоох, амны хөндийн муухай үнэрийг арилгах, шүд өвдөхийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Заарт гавирын 3-5 хүйс цэцгийг амандаа хийгээд сайтар зажилж шимэх юм уу, 10 гаруй хүйс заарт гавирын цэцгийг аягатай буцалсан усанд дэвтээж хорхоглоод, хөрсөн хойно нь амаа зайлахад хэрэглэнэ. Энэ арга амны хөндийн муухай үнэрийг арилгахад тун үр ашигтай үйлчилдэг байна.
Дэлгэрэнгүй...

Моодонд гаргадаг 14 алдаа


Эмэгтэйчvvд моод хєєж єєрийн хэв загвараа алдах нь олонтаа. Та ч бас тэдний адил моодны бай болж байгаа юм биш биз?

Танд эмэгтэй хvмvvсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 14 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зєвєлгєє хvргэе.

1. Арьсны тань єнгєтэй vл нийцэх єнгийн хувцас бvv ємс. Энэхvv алдаа таныг тааламжгvй байдалд оруулж мэднэ. Та єєрт тохирохгvй єнгийн хувцас ємссєнєєр цонхигор, эсвэл наснаасаа хєгшин харагдаж болзошгvй. Харин зєв сонгосон єнгє гоо сайхныг тодруулж, нvvр царайг тань илvv эрvvл, єнгєлєг харагдуулна.2. Эрс тэс єнгийн материалаар хийгдсэн хувцас бvv ємс. Тухайлбал євєл ємсєх дулаан хувцасны материал илvv нягт, бvдvvн утсаар хийгдсэн, хvнд байдаг бол зун ємсєх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хєнгєн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагvй байдалд орохгvйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

3. Хэт бариу хувцас бvv ємс. Энэ нь хєхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Єєрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.

4. Єдєр тутмын хувцсандаа хэт дасч болохгvй. Та орчин, нєхцєл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бєгєєд бага зэргийн тааламжгvй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггvй. Vvний гол зориулалт нь ємссєн хувцсыг тань амьдруулж, стиль, имижийг тань тодруулж єгєх явдал юм. Моодны цvнх, гутал, зvvлт нь хувцастай vл зохицвол этгээд, тэнэг харагдана.

5. Гялалзаж гялтгасан зvйлд нэг их дурлах хэрэггvй. Ялангуяа эдгээр гялтганасан зvйл нь бусдын анхаарлыг татахыг хvсэхгvй байгаа хэсэгт байвал битгий ємс. Тухайлбал зvvлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рvv тань татдаг. Тиймээс та том хєхтэй бол ийм хувцас бvv ємсєєрэй.

6. Багадсан хувцас бvv худалдан ав. Та тэртэй тэргvй турахгvйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггvй куртка, пиджак авах хэрэггvй. Та авсан зvйлээ ємсєхгvй бол сонирхол тань амархан буурна. Тиймээс єєрт таарахгvй зvйл худалдан авах гэж яарсны хэрэггvй.

7. Энд тэндээс цуглуулсан, хутгалдсан юм бvv ємс. Зарагдаад ганц vлдсэн зvйл худалдан авах нь тєсєв, хэмнэлтийн vvднээс vзэхэд таатай зvйл ч хувцас сонгохдоо тоомсоргvй хандсанаар та єєрийнхєє стилийг гутааж буй хэрэг билээ.

8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хvчлэх хэрэггvй. Хэрвээ та хєлєєс толгойгоо хvртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгvй л болов уу.

9. Та имижээ эрс єєрчлєхєєр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа ємсєхєєс татгалзах хэрэггvй.

10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэх хэрэггvй. Гоо сайхны тунг хэтрvvлснээр таны vрчлээ, нvvрний єє сэв улам тодрох болно. Єдєр тутмын хєнгєн нvvр будалт, vдшийн хурц будалт хоёрын зааг ялгааг гаргаж будах хэрэгтэй

11. Хумсан дээрх vлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгvй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахаар бvтээгдсэн зvйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаарахгvй бол ариун цэврийн энгийн дvрмийг баримталдаггvй хvн мэт харагдана шvv.

12. Vс засалтандаа анхаар. Vс засалт таны нас, нийгмийн статус, боловсрол, хєрєнгє мєнгєний байдал гээд олон зvйлийг эргэн тойрныхонд хэлж єгч байдаг. Тиймээс vсчинд байнга очиж, vс засалтаа шинэчилж байгаарай. Хэрвээ vсчин таны vсийг нэг л хэвийн засаад байвал єєрчлєхийг эрмэлзэх хэрэгтэй.

13. Хувцсандаа vл тохирох гутал бvv ємс. Гутал тань таны стильтэй зохицох ёстой.

14. Гутал, ємд, банзалтай vл тохирох трико бvv ємс. Триког сандаальтай ємсєх хэрэггvй. Хэрвээ сандааль хєл холгоод байвал єнгєгvй. тунгалаг оймс ємсєєрэй.

Дэлгэрэнгүй...

Эрчүүдийн эрүүл байх 10 дүрэм


1.Өндөр нягтрал бүхий уураг НDL-ийг байнгa хэрэглэх. Энэ нь зүрх судacны өвчнөөс сэргийлдэг.

2.Санаа сэтгэлээ ойлголцсон, бие биедээ үргэлж тусалдаг хоёр сайн найзтай байх. Гэхдээ тэр хоёр найз нь хамт ажилладаг биш, айл хөрш болон багш дасгалжуулагч биш байх ёстой. Эрчүүдэд дотно нөхөрлөл нь урт наслалтыг авчирдаг байна.


3.Өглөө босох бүрдээ ажилдаа яарч, ажлаа тарах бүрдээ гэр лүүгээ яардаг байх. Ийм эрчүүд зүрхний өвчинд нэрвэгддэггүй.

4.PSA буюу үрийн нальхайн булчирхайн эсрэг биет 2.5 мг буюу түүнээс бага байх. Ийм үзүүлэлт бүхий эрс үрийн шингэний булчирхайн хорт хавдраар өвддөггүй.

5.30 минутад 3 км замыг явганаар туулж байх. Энэ нь эрүүл чийрэг эрчүүдийн ерийн үзэгдэл юм.

6.Мөр бугалгын хүч чадлын харьцаа тэнцүү байх. Тодруулбал, 25 кг-ийн туухайг 10 удаа татаж чадвал мөн хэмжээний түлхэгчийг 10 удаа түлхэж чадна гэсэн үг.

7.Нүүрний өргөн уртын харьцаа зохистой байх. Энэ нь амьсгалын болон эрүү шүдний өвчний дархлаа сайтайг харуулна.

8.Өөд газар мацаж сурах. 5 км замыг өөд газар гүйж туулах хэрэгтэй. Өөд газар ингэж мацаж сурах нь тэсвэр хатуужлын шалгуур болно.

9.Зүүнд утсыг нэг л үйлдлээр сүвлэдэг байх. Энэ нь мэдээж нүдний хараа согоггүйн шинж.

10.Таны зүүн баруун хоёр тал буюу хоёр чих, хоёр гар, хоёр хөл адил тэнцүү эсвэл хоорондын нэг мм-ийн зөрүүтэй байх. Энэ нь бие бялдрын хувьд төгс эрийн шинж юм. Ийм эрчүүд хүч чадалтай, уян хатан хөдөлгөөнтэй төдийгүй өөрийгөө орчиндоо зохицуулан удирдах мэдрэмжээрээ бусдаас давуу байдаг байна.
Дэлгэрэнгүй...

Хүйтний улиралд уруулаа арчлах тухай.


Гадны хахир хүйтэн, доторхи хуурай халаалтын агаар ньуруулын эмзэг арьсанд маш их ачаалал өгдөг. Хичнээн тослож арчилсан ч хуурай, хагарсан чигээр байгаад байх үеэд хэрхэн яаж эмчилж, арчлах талаар зөвлөж байна.
Уруулын маш эмзэг энэ арьс ямар цаг агаарын үеэд хамгаалалтгүй ил байх болдог. Уруулын арьс нь тос болон чийгшүүлэлтээр хангагдаж байхын тулд тосны болон усны сүвүүдтэй байдаг.Түүний эвэрлэг давхарга маш нимгэн төдийгүй өнгөний пигмент маш бага байдаг учир гадны элдэв нөлөө болон нарны хэт ягаан туяанаас хамгаалахдаа муу байдаг байна.

Түүнээс гадна ялангуяа өвлийн улиралд хэт халаасан өрөөний агаар , гадний огцом хүйтэн 2-т үргэлж солигддогоос хамгаалах үйл ажиллагаа нь маш хурдан барагддагаас болж уруулын арьс хуурай, арзгар болж хагардаг байна. Ихэнхи уруул арчлах тоснууд нь үргэлж түрхэж шаардлагатай байх боловч тэр болгон бүрэн гүйцэд арилгаж чаддаггүй. Ийм ихэнхи бүтээгдэхүүнүүд нь тур зуурын тааламжтай мэдрэмж төрүүлэх боловч тодорхой хугацааны дараа уруулын арьс хуурай үлдэж дахиад л тослох шаардлагатай болдог.
Уруулаа арчлах нь муу зуршилтай болгодогуу?

Уруул тослогч буюу арчлах үргэлж хэрэглэх шаардлагатай боловч дахин тослохоос аргагүй бол улам хуурай, хагарсан хэвээр байгаад байна гэдэг бол уруулыг муу зуршилтай болгодог.
Үүний эсрэг Германы Вичи үйлдвэрийн эрдэмтэд буцаан тослогжуулах бодисын орц ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд Каритэ болон чангаанзны цөм яснаас гаргаж авсан тос ордог байна. Каритэ тос нь хүний уруулын өөрийнх нь тостой адил төстэй байдаг учир маш сайн нөлөө үзүүлдэг байна.

Худалдан авахдаа анхаарах зүйлс:
Бүтээгдэхүүний орцонд аль болох их хэмжээний дээрхи бодис агуулагдах тусмаа сайн байна. Мөн эмзэг, харшилтай хүмүүс бол аль болох өнгөний болон савлахад хэрэглэдэг бодис ороогүй бүтээгдэхүүн сонговол зохимжтой.
Дэлгэрэнгүй...

Хүн бүрд таалагдах гэж хичээх хэрэггүй


Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдэг нь тогтоогдсон. Чи өөрийн үйлдэл, аливаа шийдвэрийг яаж ч эелдэг сайхнаар тайлбарлаж болно. Гэхдээ царайчлах хэрэггүй. Учир нь чи хэний ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй шүү дээ. Нэг. Дургүй байгаагаа шууд хэлж сур!
Тааламжгүй асуудалд алтан дунджийг баримтлаж "эвгүй ч юм уу" гэх мэтийн эргэлзэж тээнэгэлзсэн байр сууринаас ханддаг бол чи өөрөө л хохирно.

Хоёр. Хүн бүхэнд таалагдах гэж хичээх хэрэггүй!
Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдэг нь тогтоогдсон. Чи өөрийн үйлдэл, аливаа шийдвэрийг яаж ч эелдэг сайхнаар тайлбарлаж болно. Гэхдээ царайчлах хэрэггүй. Учир нь чи хэний ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй шүү дээ.

Гурав. Ухаантай харагдах гэж бүү зүтгэ!
Ухаантай ярьдаг, ойлгомжтой тайлбарладаг хүнийг хүмүүс их хүндэлдэг. Гэхдээ хэр зэрэг үнэмшилтэй ярьж чадна, тэр хэрээр хүмүүс чамд итгэнэ гэсэн үг биш. Учир нь чамайг чин сэтгэлээс ярьж байгаа гэдэгт зарим нь эргэлзэнэ. Тиймээс өөрийн санаагаа шууд илэрхийл. Эвгүй, бусдыг хүндлэхгүй мэт санагдаж болно. Гэвч "чадахгүй", "хүсэхгүй байна" гэж шууд хэлэх нь өөрт чинь болон өрөөлд маш хэрэгтэй. Эргэж буцсан, өөрөө сүүлдээ ороогдож мэдэх элдэв шалтаг бүү тооч.

Дөрөв. Санаанд нийцсэн зүйлээ л хий.
Бусдад таалагдаж үнэлгээ авах зорилгоор аливаа үйлдэл хийдэг хүмүүс бий. Ийм хүмүүс өөрөө ч мэдэлгүй бусдад яршиг түвэг учруулдаг. Үүнээс зайлсхийхийн тулд бид хэр тухтай байна, тэр хэмжээгээр хүмүүст ч бидэнтэй харилцахад тааламжтай байх болно гэдэгт итгэ.
Дэлгэрэнгүй...

Огт нүүрээ будаж байгаагүй охидод зориулав


Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний бүгдтэй нь ийм зүйл тулгардаг. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Нүд
Нүдээ нямбай сайхан будах нь нүдийг байгаагаас нь илүү гоё, үзэсгэлэнтэй болгодог. Хэрэв чанаргүй муу хийвэл үр дүн нь шууд л эсрэгээр гарах болно. Yүнээс зайлсхийхийн тулд доорх алхмуудыг зайлшгүй мөрдөөрэй.

1-р алхам
Эхлээд нүдний доод болон дээд зовхиндоо өө дарагч тавиарай. Энэ нь зөвхөн нүдэн доорх хар зураасыг арилгаад зогсохгүй мөн гайхамшигтай будалтын суурь болдог.

2-р алхам
Нүдээ хүрээл. Шингэн хүрээлэгч харцыг илүү хурц болгодог. Гэхдээ нүд рүүгээ оруулахгүйн тулд маш нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улайж, цочрол өгнө.

3-р алхам
Дээд талын сормуусныхаа дээгүүр хүрээл.

4-р алхам
Дээд болон доод зовхиндоо тень, дараа нь сормуусны будгаа хоёр давхарлан будаарай.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Шингэн хүрээлэгч: Yдшийн будалтанд тохирно. Гэхдээ дасгал сургууль их шаарддаг.
Харандаа: Илүү их хэрэглэгддэг. Сонголт хийхдээ хэр зөөлөн байгааг нь анхаар. Зөөлөн харандаа амархан гардаг.
Нунтаг тень: Янз бүрийн өнгөтэй, саатай саагүй байдаг. Дор хаяж нэг саармаг өнгөтэй байх хэрэгтэй. Саатай бор эсвэл хар.
Тосон тень: Түрхэхэд амархан. Саатайг нь сонгож авсан нь дээр. Дур булаам төрхтэй болгоно.
Сормуусны будаг: Харцыг илүү хурц болгож, тодотгож өгнө. Хар болон бор өнгө ямар ч нүдэнд илүүтэй зохидог.

Санамж:
- Бусад будгаа баллахгүйн тулд нүдэн доороо нунтаг пудр зузаан үеэр түрхээд харин дууссаныхаа дараа арилгаж болно.

Уруул
Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт маш хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Уруулын будгийн тусламжтайгаар нүүр царайгаа өөр төрхтэй болгож болно.

1-р алхам
Уруул чинь хагарсан бол ямар өнгө зохихыг нь туршиж үзэх гэсний ч хэрэггүй. Хуурайшсан урууланд түрхэгдсэн будагнаас муухай харагддаг зүйл байхгүй.

2-р алхам
Уруулын будаг ямар өнгөтэйгээс үл хамааран уруулаа үргэлж харандаагаар уруулын өнгөтэй төстэй өнгөөр хүрээлж бай. Уруулын будгаа илүү удаан тогтоолгохын тулд харандаагаар уруулаа эхлээд буд.

3-р алхам
Уруулын будгийг бийрээр түрхсэн нь дээр. Амны булангаа хэтэрхий нямбай будах хэрэггүй. Будаг нь урсаж магадгүй.

4-р алхам
Будгаа хоёр давхар будвал өнгө нь илүү ханасан мэт харагдана.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Гялгар өнгөтэй уруулын будаг: Зөөлөн, чийгшүүлэх чанартай. Сайн тавигддаг. Гэхдээ хоол идэж, юм ууж, үнсэлдсэний дараа дахиад сэргээж будах хэрэгтэй болдог.
Саа: Уруулыг памбагар, дур булаам болгон харагдуулдаг. Гэхдээ үсэндээ анхаарал тавь. Урууланд хүрээд нүүрээр чинь дүүрэн саа болгож болно.
Хагас тунгалаг будаг: Уруулыг гялалзсан болгож, хөнгөн зөөлөн өнгө өгдөг. Зузаан үеэр тавигддаг. Тийм болохоор хурц өнгөнд дургүй хүмүүст илүү тохирдог.
Тогтвортой будаг: Өнгө нь бүхэл өдөржингөө сэргээлгэхгүйгээр тогтдог. Гэхдээ уруулыг хатааж хуурайшуулдаг. Бүдэг өнгөтэй болгодог.

Санамж:
- Хэрэв чи хэтэрхий зузаан уруултай бол хүрээлэхдээ хэмжээг нь багасгаарай. Цайвар өнгөтэй будагнаас зайлсхий.
- Харин илүү зузаан, булцгар болгон харагдуулахын тулд будгаа түрхээд дээрээс нь ойролцоо өнгийн саа түрх.
- Тогтвортой будаг түрхэхийн өмнө уруулынхаа тослогийг нямбай арилгаарай.
Дэлгэрэнгүй...

Стресс ядаргаанаас гарах хамгийн сайн арга бол ном унших явдал юм?


Vvнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илvv тvргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хvнийг стресст оруулдаг хэд хэдэн дасгал-тестийг сайн дураараа туршилтад орсон хvмvvсээр эхлээд хийлгэжээ.
Vvнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илvv тvргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хvнийг стресст оруулдаг хэд хэдэн дасгал-тестийг сайн дураараа туршилтад орсон хvмvvсээр эхлээд хийлгэжээ. Дараа нь стрессээс хурдан гарахад тусалдаг уг аргыг /ном унших/ ашиглахыг тэдэнд санал болгон судасны цохилт, булчингийн чангарлыг нь ажигласан байна. Ном унших нь стрессийн тvвшинг 68 хувиар бууруулдаг нь энэ удаа харагджээ. Иймд Та зургаан минутын турш ном чимээгvй уншвал судасны цохилт хэвийн болж, булчин тайвшрах нь байна. Тэгвэл хөгжим сонсох нь стрессийн тvвшинг 61, аяга цай юм уу кофе уух нь 54, гадаа зугаалах нь 42, дvрс бичлэгийн тоглоом тоглох 21 хувь бууруулах аж. Стрессээс гарахад аймшгийн эсвэл шалгалтын бодлогын хураамж ер нь ямар ном унших нь нэг их чухал биш гэнэ. "Харин зохиолчийн санаа бодлыг гvнзгий мэдрэн, маш анхааралтай унших хэрэгтэй" гэж судалгааны багийн ахлагч, мэдрэлийн физиологич Дэвид Льюис зөвлөжээ.
Дэлгэрэнгүй...

Нойргүйдэл бий болгогч 10 шалтгаан

Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой. Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой.

1. Та хэт их юм боддог. Хүмүүс өдөр болсон үйл явдал, ихэнхдээ хэрүүл маргаан, бүтэлгүйтсэн зүйлсээ дахин дахин боддог. Мөн түүнчлэн хүмүүс өөрсдийн бодлоо хянадаггүй. Түүнээс болоод хэрэгтэй, хэрэггүй хэт их юмыг боддог. Шийдэл: Хэрвээ хэрэггүй зүйлс толгойд тань орж ирээд байвал зүгээр л босоод өөр өрөөнд ор. Таны бодол шууд л ярилан одно. Тэгээд буцаад орондоо ороод унтах хэрэгтэй. Эсвэл унтахаасаа 2 цагийн өмнө маргааш хийх зүйлс эсвэл бодож тунгаах бүх зүйлсээ хийж дуусгах хэрэгтэй. Тэгэх аваас унтах үед та ямар нэг зүйлсийг бодох хэрэггүй болох юм.

2. Амралтын өдрүүдэд хэт их унтдаг. Бид ажлын өдрүүдэд орой унтаж, харин амралтын өдрүүдэд орой босдог. Ингээд 2 өдөр орой боссон тархи орой босоод дасчихдаг учир даваа гаригын өглөө босох гэж зовдог. Шийдэл: Та орой босох боломжтой байсан ч цагаас илүү битгий унт. Хэрвээ нойр тань хүрээд байвал өдөр 10 минут дуг хийхэд болно.

3. Хэн нэгэн саад болдог. Хажууд тань унтаж байгаа нөхрийн тань хурхирах чимээ таныг шөнө дунд хэсэгхэн ч гэсэн сэрээдэг байж магадгүй. Шийдэл: Хамт унтаж буй хүнээ дээшээ харж бус хажуу талаараа унтахыг санал болго. Учир нь хажуу талаараа унтаж байгаа хүн хурхирах нь бага байдаг юм байна. Мөн түүнчлэн хурхирахад дэрний өндөр нам их чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар өндөр дэрэндээр унтаж буй хүмүүс нам дэр дэрлэж буй хүмүүсийг бодвол их хурхирдаг болох нь тогтоогдсон байдаг юм байна.

4. Таны гормонд өөрчлөлт орсон. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болж болдог байна. Ихэнхдээ энэ нь шөнө дунд босох, хэт эрт босох зэргээр илэрдэг байна. Шийдэл: Унтахаасаа өмнө усанд орох нь бие тайвширч тайван амрахад сайн нөлөөтэй байдаг. Мөн сарын тэмдэгийн үед өвдөлтөөс болж нойр муутай хонох тохиолдолууд байдаг шүү дээ. Ийм үед та биений юм ирэхээсээ өмнө өвдөлт намдаах эмийг хэрэглэснээр сарын тэмдэг дуустал өвдөлтөөс хамгаалж чаддаг байна. Түүнчлэн өдөрт 20-30 минут дасгал хийж байх хэрэгтэй. Сайхан амарч унтахад өрөө сэрүүн байх нь маш чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

5. Таны гэдэс дуугардаг. Гэдэс хоосон орондоо орох нь шөнө олон дахин сэрэх шалтгаан болдог. Хоолны дэглэм барьж байгаа, таргалалтаас сэргийлж буй хүмүүс ихэнхдээ ийм асуудалтай учирдаг. Шийдэл: Та шөнө унтахдаа их юм идэх шаардлагагүй юм. Харин өег зүйл идэх хэрэгтэй. Үүнд ганц чанасан өндөг, ганц зүсмэл бяслаг зэргийг нэрлэж болно. Эдгээр нь таныг таргалуулахгүй ба таныг шөнийн турш өлсгөхгүй байж чадна.

6. Унтлагын өрөө тань замбараагүй байдаг. Ширээндээр тань олон бичиг цаас хөглөрдөг, газраар эд хогшил бөөгнөрсөн байдаг. Эдгээр нь танд саад болохгүй байгаа юм шиг боловч үнэндээ таныг унтахад их саад болдог. Учир нь таны нүдэнд хөглөрсөн олон зүйл харагдах үед тархи ер амардаггүй байна. Шийдэл: Хэрвээ танд хийж дуусгаагүй олон бичиг цаасны ажил байгаа бол бүгдийг нь нэг хавтасанд хийх хэрэгтэй. Мөн хөглөрөөд байгаа зүйлсээ нэг саванд хийж аль болох олон зүйл ил байлгахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өрөөндөө компьютер байлгахгүй байсан нь дээр.

7. Таны өрөө шөнө гэрэлтэй байдаг. Өмнөх нийтлэлүүдэд гэрэлтэй зүйлс нойр сэргээдэг талаар бичиж байсан билээ. Утасны гэрэл, гудамжны гэрэл гээд гэрэл цацруулагч зүйлс нь таны тархинд унтах бус харин сэрүүн байх дохиог өгдөг байна. Шийдэл: Гаднах гэрэлнээс хамгаалах сайн арга бол бараан өнгийн хөшигтэй байх. Учир нь тэдгээр нь өрөөг хангалттай харанхуй болгож чадах ба гаднах гэрлийг нэвтрэхээс хамгаалдаг. Мөн та нүдний хаалтыг хэрэглэж болох юм.

8. Дуу чимээ сонсогддог. Хөлийн чимээ, хажуу өрөөний зурагтын чимээ, хүмүүсийн яриа бидэнд бага ч гэсэн сонсогддог. Шийдэл: Та хэрвээ дуу чимээнээс болоод унтаж чадахгүй байгаа бол агааржуулагч, сэнс зэргийг асаах хэрэгтэй. Энэ нь нэг хэвийн дуу чимээг гаргах боловч саад хийж чаддаггүй. Харин сэнсний чимээнд бусад дуу чимээ хамт дарагдах болно.

9. Тоос шорооноос үүсэх нөхцөл байдал. Тоос шорооноос болоод хүнд унтахад тавгүй болох тохиолдол бий. Бидний унтаж байгаа матрас, дэвсгэр даавуунууд заримдаа удаан угаагдаагүй явж байдаг. Энэ нь урт хугацааны тоос шороог өөртөө татах шалтгаан болдог юм. Шийдэл: Байнга цэвэрлэгээ хийж өрөөнийхөө тоос шорооноос салах хэрэгтэй. Түүнээс гадна өрөөнийхөө цонхыг байн байн онгойлгож, агаар солилцуулах хэрэгтэй. Учир нь гэрт янз бүрийн нян, бактери, хир тоос цугларсан байдаг учир цэвэр агаараар сольж байх хэрэгтэй байдаг байна.

10. Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах. Шийдэл: Гэрийн тэжээвэр амьтадаа унтах үедээ аль болох өрөөндөө оруулахгүй байх хэрэгтэй. Та өрөөндөө ганцаараа байх тусам амар тайван унтаж чадна.

Дэлгэрэнгүй...

Та эмнэлэгт шинжилгээ өгөхдөө юуг АНХААРАХ ёстой вэ?


Таны анхааралгүй хайхрамжгүй байдлаас шинжилгээний хариу эргэлзээтэй гарч, үүнээс улбаалан өвчний оношлогоо болон эмчилгээнд нөлөөлөх талтай. Иймээс уншигч та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Цусны шинжилгээнд бэлтгэх

Өндөгний цусыг өглөө өлөн эсвэл өглөөний цай ууснаас 1 цагийн дараа шинжилгээ өгнө. Шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урд өдөр нь биеийн хөдөлмөр ядартлаа хийх, зүү төөнүүр тавиулах, радио изотопийн болон рентген шинжилгээ хийлгэх, онцын шаардлагагүй үед эм уух буюу тариулж болохгүй.

2. Биохимийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхийн урд орой нь өөх тос багатай түргэн шингэх хоол идэх бөгөөд шинжилгээ хийлгэхээс өмнө 10-12 цагийн өмнөөсхоол идэж болохгүй.

3..Сахарын шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөх өглөө эм, чихэртэй цай, кофе уух, багажийн шинжилгээнд

/ ЭХО,ЭКГ, дуран , рентген / орохыг хориглоно.

4.Шээсний шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө заавал угаалга хийсний дараа бэлтгэсэн шилэн саванд шээж , 30 минутаас 1 цаг 30 минутын дотор лабораторид авчирч шинжлүүлнэ. Шинжилгээний сав нь том амтай ,таглаатай байх бөгөөд уг савыг сайтар цэвэрлэж буцалсан усаар зайлан савыг арчилгүй хөмөрч хатаасан байх ёстой.

5.Бактериологийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө ариутгасан шилэн савыг лабораториос авч тусгай зааврыг мөрдлөг болгох бөгөөд шинжлэгдэхүүнийг лабораторид хоёр цагийн дотор хүргүүлнэ.

а/ Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж хоолойгоо буцалсан усаар зайлан сайн ханиалгаж цэрээ өгнө.

б/ Шээсний шинжилгээ өгөхдөө ариутгасан савны тагийг зөвхөн шээх үедээ онгойлгож шээсний дунд хэсгээс өгнө.

в/ Арчдасын шинжилгээг тусгай ариун бамбарын тусламжтайгаар авч лабораторид хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй...

Батгатай хүмүүст хориглох 10 заавар


Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхрэлт ихэсч барзайх шалтгаан болдог.1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхрэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.

4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.

5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.

6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.

7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.

8. Арьсан дээр яман нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.

9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой боллоо.

10. Батгатай хүүхдүүд батгаа нууж гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж:
www.e-health.mn
Дэлгэрэнгүй...
 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates