Томуугийн цар тахлаас сэргийлье


Томуугийн цар тахал нь 10-50 жилд, дунджаар 30 жилд 1 удаа тохиолддог бөгөөд цөөнгүй жил үргэлжилж хэд хэдэн давалгаатайгаар дэлхий нийтийг бүхэлд нь хамран явагддаг улс орны нийгэм, эдийн засаг, хүн амд асар их хор хохирол учруулдаг ховор үзэгдэл.Томуугийн цар тахал нь 10-50 жилд, дунджаар 30 жилд 1 удаа тохиолддог бөгөөд цөөнгүй жил үргэлжилж хэд хэдэн давалгаатайгаар дэлхий нийтийг бүхэлд нь хамран явагддаг улс орны нийгэм, эдийн засаг, хүн амд асар их хор хохирол учруулдаг ховор үзэгдэл. Дэлхий нийтийг хамарсан томуугийн цар тахал нь 16-р зуунаас тэмдэглэгдсэн бөгөөд сүүлийн 400 жилд 31 удаагийн цар тахал бүртгэгджээ. 20-р зуунд томуугийн 3 удаагийн цар тахал 1918, 1957, 1968 онуудад томуугийн /А/ хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн олон сая хүний амь насыг аван оджээ.
Хүн амын дунд томуугийн вирусын шинэ омог буй болон хүнээс хүнд тархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагаа хямралд хүрэхийг Цар тахал гэнэ. Үүнийг жил бүрийн ердийн томуу биш гэдгийг хүн бүр сайн ойлгох ёстой бөгөөл үүнийг огтхон ч мартаж болохгүй. Томуугийн вирусын шинэ халдварын үед нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж халдвар тогтвортой, хурдан тархаж байна.
Томуугийн дэгдэлт, тахал тархалт, цар тахлын үед бага насны хүүхэд, ахимаг насныхан илүүтэй нэрвэгдэж байсан бол томуугийн цар тахлын үед эндэгдэлд идэр насныхан илүү өртөх байдал ажиглагдах болжээ.
Өнөөдөр дэлхий нийтээр энэ өвчний тохиолдлыг шуурхай эрт илрүүлэх, өвчтөнийг цаг алдалгүй зохих журмын дагуу эмчлэх зэрэг арга замаар вирусын халдвараас учирч болзошгүй хор хохирлыг бууруулахыг зорьж байнав

Эх сурвалжийг:АУ-ны магистр хүүхдийн их эмч Ө.Отгонжаргал
Дэлгэрэнгүй...

Сэтгэл түгшилт


Сэтгэл түгшилт гэж юу вэ? Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь, сэтгэл зүйн хариу урвал. Оюутан сурагчид шалгалт шүүлэгт орхын өмнө, дарга удирдах ажилтан ажилчдыг дуудах, шинэ хамт олны дунд ороходСэтгэл түгшилт гэж юу вэ? Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь, сэтгэл зүйн хариу урвал. Оюутан сурагчид шалгалт шүүлэгт орхын өмнө, дарга удирдах ажилтан ажилчдыг дуудах, шинэ хамт олны дунд ороход эсвэл айдас хүрмээр зүйлээс шалтгаалан тайван биш болох, яах бол гэж түгших, айх, зүрх дэлсэх, чичрэх, шээс ойр ойрхон хүрэх, хүйтэн хөлс гарах зэргийг хэвийн сэтгэл түгшилт гэдэг. Түгшүүр үүсгэж буй асуудлыг зохистой шийдвэрлэсний дараа дээрхи шинжүүд арилж үгүй болно. Харин хүний айж, сэтгэл түгшмээргүй энгийн яльгүй зүйлд сэтгэл байн байн түгшиж, аймааргүй зүйлээс хэт их айж, хар аяндаа сэтгэл хий зовниж дээрхи зовиураас шалтгаалан тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааны болон зан үйлд саад бэрхшээл учруулахыг сэтгэл түгших эмгэг гэдэг. Сэтгэл түгших эмгэг бол элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой.

Түгээмэл сэтгэл түгшилт: Түгээмэл сэтгэл түгшилт нь айдастай холбоогүй харин ирээдүйд буй болж болох энгийн үйл явдлын тухай урьдчилан санаа зовж, аяндаа зөнгөөрөө хэт болгоомжлон сэтгэл зовнихыг хэлнэ.

Нийгмийн айдас: Нийгмийн тодорхой нөхцөл байдалд янз бүрийн хүмүүстэй харьцах явцад өөрийн эрхгүй айдас төрөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдалд хүмүүстэй нүүр тулан харьцах, олон хүний дунд эвгүй байдалд орчих вий гэсэн айдас.

Ямар эмчилгээ туслаж болох вэ?
* Сэтгэл түгшилтийн үед амьсгалын дасгал хийх нь биемахбодын зовиуруудыг бууруулан булчинг суллан тайвшруулдаг.

- 3 секундын турш удаанаар амьсгал авах
- 3 секундын турш удаанаар амьсгал гаргах
- Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турш амьсгал түгжих

* Амьсгалын дасгалыг өдөр бүр 10 минутаас дээш хугацаагаар тогтмол хийж, би бүрэн тайвширлаа гэж өөрийгөө ятгах.

* Сэтгэл түгшилтийг бууруулах өөр нэг үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх явдал юм.
Дэлгэрэнгүй...

Огт нүүрээ будаж байгаагүй охидод зориулав


Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний бүгдтэй нь ийм зүйл тулгардаг. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Нүд
Нүдээ нямбай сайхан будах нь нүдийг байгаагаас нь илүү гоё, үзэсгэлэнтэй болгодог. Хэрэв чанаргүй муу хийвэл үр дүн нь шууд л эсрэгээр гарах болно. Yүнээс зайлсхийхийн тулд доорх алхмуудыг зайлшгүй мөрдөөрэй.

1-р алхам
Эхлээд нүдний доод болон дээд зовхиндоо өө дарагч тавиарай. Энэ нь зөвхөн нүдэн доорх хар зураасыг арилгаад зогсохгүй мөн гайхамшигтай будалтын суурь болдог.

2-р алхам
Нүдээ хүрээл. Шингэн хүрээлэгч харцыг илүү хурц болгодог. Гэхдээ нүд рүүгээ оруулахгүйн тулд маш нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улайж, цочрол өгнө.

3-р алхам
Дээд талын сормуусныхаа дээгүүр хүрээл.

4-р алхам
Дээд болон доод зовхиндоо тень, дараа нь сормуусны будгаа хоёр давхарлан будаарай.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Шингэн хүрээлэгч: Yдшийн будалтанд тохирно. Гэхдээ дасгал сургууль их шаарддаг.
Харандаа: Илүү их хэрэглэгддэг. Сонголт хийхдээ хэр зөөлөн байгааг нь анхаар. Зөөлөн харандаа амархан гардаг.
Нунтаг тень: Янз бүрийн өнгөтэй, саатай саагүй байдаг. Дор хаяж нэг саармаг өнгөтэй байх хэрэгтэй. Саатай бор эсвэл хар.
Тосон тень: Түрхэхэд амархан. Саатайг нь сонгож авсан нь дээр. Дур булаам төрхтэй болгоно.
Сормуусны будаг: Харцыг илүү хурц болгож, тодотгож өгнө. Хар болон бор өнгө ямар ч нүдэнд илүүтэй зохидог.

Санамж:
- Бусад будгаа баллахгүйн тулд нүдэн доороо нунтаг пудр зузаан үеэр түрхээд харин дууссаныхаа дараа арилгаж болно.

Уруул
Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт маш хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Уруулын будгийн тусламжтайгаар нүүр царайгаа өөр төрхтэй болгож болно.

1-р алхам
Уруул чинь хагарсан бол ямар өнгө зохихыг нь туршиж үзэх гэсний ч хэрэггүй. Хуурайшсан урууланд түрхэгдсэн будагнаас муухай харагддаг зүйл байхгүй.

2-р алхам
Уруулын будаг ямар өнгөтэйгээс үл хамааран уруулаа үргэлж харандаагаар уруулын өнгөтэй төстэй өнгөөр хүрээлж бай. Уруулын будгаа илүү удаан тогтоолгохын тулд харандаагаар уруулаа эхлээд буд.

3-р алхам
Уруулын будгийг бийрээр түрхсэн нь дээр. Амны булангаа хэтэрхий нямбай будах хэрэггүй. Будаг нь урсаж магадгүй.

4-р алхам
Будгаа хоёр давхар будвал өнгө нь илүү ханасан мэт харагдана.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Гялгар өнгөтэй уруулын будаг: Зөөлөн, чийгшүүлэх чанартай. Сайн тавигддаг. Гэхдээ хоол идэж, юм ууж, үнсэлдсэний дараа дахиад сэргээж будах хэрэгтэй болдог.
Саа: Уруулыг памбагар, дур булаам болгон харагдуулдаг. Гэхдээ үсэндээ анхаарал тавь. Урууланд хүрээд нүүрээр чинь дүүрэн саа болгож болно.
Хагас тунгалаг будаг: Уруулыг гялалзсан болгож, хөнгөн зөөлөн өнгө өгдөг. Зузаан үеэр тавигддаг. Тийм болохоор хурц өнгөнд дургүй хүмүүст илүү тохирдог.
Тогтвортой будаг: Өнгө нь бүхэл өдөржингөө сэргээлгэхгүйгээр тогтдог. Гэхдээ уруулыг хатааж хуурайшуулдаг. Бүдэг өнгөтэй болгодог.

Санамж:
- Хэрэв чи хэтэрхий зузаан уруултай бол хүрээлэхдээ хэмжээг нь багасгаарай. Цайвар өнгөтэй будагнаас зайлсхий.
- Харин илүү зузаан, булцгар болгон харагдуулахын тулд будгаа түрхээд дээрээс нь ойролцоо өнгийн саа түрх.
- Тогтвортой будаг түрхэхийн өмнө уруулынхаа тослогийг нямбай арилгаарай.
Дэлгэрэнгүй...

Хөвгүүд яагаад бидэнд хайртай гэж хэлдэг вэ?


Бид бvх vйлдлээ ямар нэгэн бодолтойгоор хийдэг гэдгийг бvгд л мэддэг. Ярих, харах, инээх, уйлах бvгд л орчин тойрны хvмvvст хvссэн сэтгэгдлээ төрvvлж тэднээс мөн хvссэн зvйлээ авахын төлөө. Сэтгэл хөдлөл, барьж дийлэхгvй уур хvртэл өөрийн зорилготой байдаг гэдгийг та мэдэх vv? Гэхдээ vvнийг хийж байхдаа уг хvн өөрөө хvртэл зорилгоо мэдэхгvй байж болно. Харин та нэг секунд ч болтугай өөрийнхөө талд оролгvйгээр “Би vvнийг яах гэж хийж байгаа юм бэ?” гэж асуувал та магадгvй “өөрийгөө өрөвдvvлэхийн тулд”, “тvvгээр уучлалт гуйлгахын тулд” эсвэл “бvх хvнд өөрийгөө ямар сайхан сэтгэлтэй болохыг харуулахын тулд” гэж хариулах байсан байхБид бvх vйлдлээ ямар нэгэн бодолтойгоор хийдэг гэдгийг бvгд л мэддэг. Ярих, харах, инээх, уйлах бvгд л орчин тойрны хvмvvст хvссэн сэтгэгдлээ төрvvлж тэднээс мөн хvссэн зvйлээ авахын төлөө. Сэтгэл хөдлөл, барьж дийлэхгvй уур хvртэл өөрийн зорилготой байдаг гэдгийг та мэдэх vv? Гэхдээ vvнийг хийж байхдаа уг хvн өөрөө хvртэл зорилгоо мэдэхгvй байж болно. Харин та нэг секунд ч болтугай өөрийнхөө талд оролгvйгээр “Би vvнийг яах гэж хийж байгаа юм бэ?” гэж асуувал та магадгvй “өөрийгөө өрөвдvvлэхийн тулд”, “тvvгээр уучлалт гуйлгахын тулд” эсвэл “бvх хvнд өөрийгөө ямар сайхан сэтгэлтэй болохыг харуулахын тулд” гэж хариулах байсан байх
Тэгээд энэ vнэхээр боллоо. Тvvний амнаас бvхэл амьдралыг ч өөрчилж чаддаг, бvх бvсгvйчvvдийн хvсэн хvлээж байдаг зvрх хайлуулагч хэдэн vгс vсрэн гарлаа. “Би чамд хайртай” гэж тэр хэллээ. Тvvний энэ vгийг нь хvн бvр өөрийн зан араншингаасаа хамааран өөр өөрөөр хvлээж авна. Їvнд ямар ч гэнэтийн бэлэг байх ёсгvй мэт санагдана. Тэр чамд сэтгэлээ илчилж, одоо тэр чинийх... Гэтэл... Гэнэт сонин зvйлсvvд ар араасаа цуврах болов. Тэр юугаа хийгээд байна аа? Тэр биеэ ингэж авч явах ёстой гэж vv? Ер нь юу болоод байна аа? Тэр бvр утасдах ч vгvй байна...
Бvх мэдрэмжээ зогсоогоод өөрөөсөө нөгөө асуултаа асуух болсон. “Би чамд хайртай” гэсэн vг юуг л бол юуг илэрхийлж болно. Өөрөөсөө “тэр яах гэж чамд vvнийг хэлсэн юм бол оо? Намайг яалгах гэж ингэж хэлсэн юм бол?” гэж асуух болсон. Харин цаашдаа vнэнчээр хайрлуулах гээд vзээрэй. Учир нь нэг ч эр хvн зvгээр л чамд мэдvvлэх гэж vvнийг хийхгvй. Тэд vvнийг...

...Чиний бодлыг өөрчлөх гэж.
Төгсгөл ч vгvй, эхлэл ч vгvй ямар ч утгагvй энэ харьцаанаасаа залхасан чи энэ амьдрал хэтэрхий богинохон ба ийм хэрэггvй юманд алтан цагаа vрэх хэрэггvй гэдгийг ойлгоно. Тэр чамайг ашиглаж, тэгэхдээ ямар ч хариуцлага vvрэх хvсэлгvй байгаа нь илт байна. Иймд чи эцсийн эцэст энэ бvх замбараагvй байдлыг төгсгөл болгохоор шийдэж зvрхээ чангалан тvvнд дөхөж очоод нvдээ анин “Намайг уучлаарай, гэхдээ бид салсан нь дээр байх” гэж хэлэхэд мэл гайхаж цэл хөхөрсөн тvvний доор нь байсан газар хөдлөх шиг л болно. Чиний “нэгэн л янз” гэж нэрлэдэг тvvний тогтвортой байдал, мөн бас чиний “хайхрамжгvй зан” гэж нэрлэдэг тайван байдлыг нь, тvvний хамгаас илvv хайрлаж, бахархаж явдаг энэ хоёр зvйлийг нь чи гэнэт тvvнээс салгачихлаа. Иймд тэр тэднийгээ буцаан авахыг хvснэ. Тэднийг гэдэг чинь бас чамайг ч гэсэн vг. Эмэгтэй хvний сэтгэл зvйн талаарх жаахан мэдлэг нь тvvнд зөв хариуг шивнэнэ. Тэгээд тэр “Битгий яваач! Би чамд хайртай!” гэж орилно. Тэр яг л шvхэрний гогцойноос татаж байгаа хvн шиг…Шvхэр дэлгэгдэж өөдгvй амьтан чиний итгэлийн гар дээр зөөлөн унана. Одоо тэр чамайг vргэлжлvvлэн зовоох боломжтой боллоо. Тэгээд нэг л өдөр чи ахиад л амьдрал дэндvv богинохон ба цаашид ингэж байж чадахгvй гэдгээ ойлгож, зvрхээ чангалан нvдээ аниад …

…Чамтай унтахын тулд.
Юуг нуух вэ? Манай vед “Би чамд хайртай” гэдэг vгийг гэр бvлийн баталгааг орлогч гэж боддог олон охид бvсгvйчvvд байсаар л байна. Эдгээр хvмvvс нь эрчvvдийн талаарх сайхан бодлоо хадгалаж vлдсэн сайхан сэтгэлтэй, өрөвч, цайлган нэгэн гэдэг нь ойлгомжтой. Гэтэл тэр маш царайлаг, гэхдээ маш хөнгөмсөг. Тvvнд ангийн бvх охид дурлачихсан. Тvvний инээмсгэлэл ба сайхан vг нь ямар зорилготой болохыг чи мэдэж байгаа тул тvvний энэ хямдхан арганд нь мэдээж чи орохгvй. Тэр арваад охиныг энэ vгээрээ аз жаргалтай болгосны дараа ганцхан чи л тvvний цорын ганц ба давтагдашгvй гэдэгт итгэх нь дэндvv гэнэн хэрэг болно. Тэгээд чи тvvний дайралтуудыг эцсийн хvчээ шавхан байж няцааж тvvнийг цөхөрлийн байдалд хvргэнэ. Гэтэл тэр яг vнэнээсээ дурласан юм шиг, яг жинхэнээсээ догдолж байгаа мэт харагдана. Тэр өвдөг сөхрөн суугаад хамгийн энхрий хоолойгоор “Энэ бол бусдаас шал өөр. Энэ бол жинхэнэ…Би чамд хайртай” гэж хэлэхэд нь чи тvvний хуурамч сэтгэлд нь автан тvvнийг vхэгсэдийн орноос буцаан авчрахад харин маргааш тvvний тэр их халуун хайраас юу ч vлдэхгvй. Тэр замдаа чамд “Сайн уу? Амьдрал ямар байна?” гэж хэлээд бас нэгэн тэнэгийг хайхаар явах байх.

...Чамайг хэрхэн хvлээж авахыг харах гэж.
Итгэхгvй байна уу? Энэ бол vнэн. Тэд дараа нь юу болохыг харах гэж “Хайртай” гэж хэлдэг. “Эмэгтэй хvн бол мөнхийн оньсого” гэж хэлэхдээ тэд “Эмэгтэй хvн бол мөнхийн туршилтын туулай” гэж боддог. Тэдэнд vнэхээр ч бидний толгой дотор юу болж байгаа талаар ойлголт ч байдаггvй болохоор анхааралд нь өртсөн бvсгvй дээр эмэгтэйчvvдийг илvv ойлгодог болохын тулд хамгийн бvдvvлэг туршилтуудыг хийдэг. “Сонин юм аа. Энэ бялзуухайгийн толгойд юу эргэлдэж байдаг бол? Тэр ямар хvн юм бол? Ер нь тvvнд хайртай гэж хэлээд vзэе. Юу болох нь уу, харъя” гэж хэлнэ. Ингэж хэлэхдээ тvvнд чиний хандлага ямар ч хамаагvй. Тэр ч байтугай тэр чамаас секс хvлээгээгvй ч байж магадгvй. Зvгээр л чамайг баярлах нь уу, уурлах нь уу, юу ч болоогvй мэт дvр vзvvлэх нь vv, юм шалгааж эхлэх нь vv, хvзvvнд нь зvvгдэх нь vv гэдгийг чинь л харах гэсэн юм. Чи энэ мэдээг яаж ч хvлээж авсан бай одоо тэр залуугийн хувьд чи оньсого биш.

...Чамайг өөрөөсөө холдуулах гэж.
Хайр сэтгэл нь эрvvл ухааныг самууруулж, өөрийгөө хvндлэх сэтгэлийг vгvй хийх аюултай. Чи байнга тvvнээс хайр халамж шаарддаг, байнгын ил тод сээтэгнэвэл сарнай цэцэг хvртэл ганддаг юм. Чи энгийн боловч хэцvv нэгэн vнэн болох тvvнд чи ямар ч хамаагvй гэдгийг хvлээн зөвшөөрч чадахгvй байна. Харц болгон чинь тvvнээс хайр хvсч энэ харцтай чинь тэр хаашаа л харна тулгарах болно. Бvх хvн өөр рvv нь харан алтан гурван vгийг хэлэхийг хvлээж байгаа мэт тvvнд санагдах болно. Эцэст нь тэр асар их дарамтанд орж цаашид ингэж амьдарч чадахаа болин, чамд хайртайдаа биш, харин чамаас салж амрахын тулд амнаас чинь өөрийн хэлэх ёстой vгс болох “Тийм ээ, би чамд хайртай” гэж унших болно.

...Тvvний саналыг нухацтай нэг бодуулахын тулд.
“Хатагтай Халдашгvй болж жvжиглэхээ болиод надтай гэрэл. Маргааш хуримын ордон явна” гэж зоригтой нь аргагvй гэрлэх санал тавих эрэгтэй хvн лав олдохгvй л байх. Мэдээж та хоёр бие биенээ сайн мэдэх боловч хэн мэдэх вэ? Юу ч болж болно шvv дээ. “Тэр намайг буруу ойлгочихвол яах вэ? Тоглоомоор хэлсэн гэж бодон цаашдын бvх vгэнд минь итгэхгvй бол яана аа?” гэх зэрэг бодлууд толгойд нь орж ирнэ. Ийм vед бооцоонд дэндvv том юм тавьсан тул эрчvvд эрт дээр vеэс уламжлагдан ирсэн сонгодог аргыг хэрэглэхээр шийддэг. Ингээд тэд өглөө эртлэн босч костюм пиджак өмсөн, зангиа зvvж, нэг гартаа цэцгийн баглаа, нөгөө гартаа шампанск барин нэгэн зэрэг өөрийгөө ертөнцийн хаан бас дvvрсэн тэнэг амьтан мэт санан хаалгыг чинь тогшино. Тэгээд чамайг гарч ирэнгvvд “Би чамд хайртай. Надтай гэрлээч” гэж хэлнэ.
Дэлгэрэнгүй...

Ямар батгыг шахаж болохгүй вэ?


Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.



Гөвдрүүт батга. Энэ батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрхээд орхи.



Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлүүлсэн нь дээр.



Гүн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хүлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гүн сорвижилт үүсгэнэ.



Бөөгнөрч гарсан батга. Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Мөн нуруу цээжээр гарах нь ч бий.



Ямар шинжилгээ хийлгэх вэ?

-Хелико бактерын шинжилгээ

-Цусны ерөнхий шинжилгээ

-Демодекс шинжлэх

Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй...

Компьютероос үүдсэн нүдний ядаргааг яаж тайлах вэ


Нүдээ хэрхэн хамгаалах вэ
Хүний нүд ямар үүрэгтэйг бид сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй шүү дээ. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэж байна.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гадны биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүрч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг. Нүдээ хэрхэн хамгаалах вэ
Хүний нүд ямар үүрэгтэйг бид сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй шүү дээ. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэж байна.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гадны биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүрч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.

Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай үс гэх мэт гурван янзаар угаадгийг санаарай.

Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биет гарсны дараа бактерын эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Химийн түлэгдэлт
Бидний өдөр тутам хэрэглэдэг аяга, таваг угаагч, хивс, хивсэнцэр цэвэрлэгч нь хүний нүдэнд орвол маш хурдан хугацаанд түлдэг. Хэрэв химийн дээрх бодис нүдэнд чинь орвол маш хурдан, их хэмжээний усаар угаагаарай. Мөн юугаар гэмтсэнийг мэдэж байгаа бол өөрөөр хэлбэл, хүчлийг шүлтээр, шүлтийг хүчлээр угаах хэрэгтэй бөгөөд бактерын эсрэг эм дусаахаа мартаж болохгүй.

Компьютероос үүдсэн ядаргааг яаж тайлах вэ
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.

Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.
Дэлгэрэнгүй...

Стресс ядаргаанаас гарах хамгийн сайн арга бол ном унших явдал юм?


Vvнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илvv тvргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хvнийг стресст оруулдаг хэд хэдэн дасгал-тестийг сайн дураараа туршилтад орсон хvмvvсээр эхлээд хийлгэжээ.
Vvнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илvv тvргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хvнийг стресст оруулдаг хэд хэдэн дасгал-тестийг сайн дураараа туршилтад орсон хvмvvсээр эхлээд хийлгэжээ. Дараа нь стрессээс хурдан гарахад тусалдаг уг аргыг /ном унших/ ашиглахыг тэдэнд санал болгон судасны цохилт, булчингийн чангарлыг нь ажигласан байна. Ном унших нь стрессийн тvвшинг 68 хувиар бууруулдаг нь энэ удаа харагджээ. Иймд Та зургаан минутын турш ном чимээгvй уншвал судасны цохилт хэвийн болж, булчин тайвшрах нь байна. Тэгвэл хөгжим сонсох нь стрессийн тvвшинг 61, аяга цай юм уу кофе уух нь 54, гадаа зугаалах нь 42, дvрс бичлэгийн тоглоом тоглох 21 хувь бууруулах аж. Стрессээс гарахад аймшгийн эсвэл шалгалтын бодлогын хураамж ер нь ямар ном унших нь нэг их чухал биш гэнэ. "Харин зохиолчийн санаа бодлыг гvнзгий мэдрэн, маш анхааралтай унших хэрэгтэй" гэж судалгааны багийн ахлагч, мэдрэлийн физиологич Дэвид Льюис зөвлөжээ.
Дэлгэрэнгүй...

Нойргүйдэл бий болгогч 10 шалтгаан

Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой. Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой.

1. Та хэт их юм боддог. Хүмүүс өдөр болсон үйл явдал, ихэнхдээ хэрүүл маргаан, бүтэлгүйтсэн зүйлсээ дахин дахин боддог. Мөн түүнчлэн хүмүүс өөрсдийн бодлоо хянадаггүй. Түүнээс болоод хэрэгтэй, хэрэггүй хэт их юмыг боддог. Шийдэл: Хэрвээ хэрэггүй зүйлс толгойд тань орж ирээд байвал зүгээр л босоод өөр өрөөнд ор. Таны бодол шууд л ярилан одно. Тэгээд буцаад орондоо ороод унтах хэрэгтэй. Эсвэл унтахаасаа 2 цагийн өмнө маргааш хийх зүйлс эсвэл бодож тунгаах бүх зүйлсээ хийж дуусгах хэрэгтэй. Тэгэх аваас унтах үед та ямар нэг зүйлсийг бодох хэрэггүй болох юм.

2. Амралтын өдрүүдэд хэт их унтдаг. Бид ажлын өдрүүдэд орой унтаж, харин амралтын өдрүүдэд орой босдог. Ингээд 2 өдөр орой боссон тархи орой босоод дасчихдаг учир даваа гаригын өглөө босох гэж зовдог. Шийдэл: Та орой босох боломжтой байсан ч цагаас илүү битгий унт. Хэрвээ нойр тань хүрээд байвал өдөр 10 минут дуг хийхэд болно.

3. Хэн нэгэн саад болдог. Хажууд тань унтаж байгаа нөхрийн тань хурхирах чимээ таныг шөнө дунд хэсэгхэн ч гэсэн сэрээдэг байж магадгүй. Шийдэл: Хамт унтаж буй хүнээ дээшээ харж бус хажуу талаараа унтахыг санал болго. Учир нь хажуу талаараа унтаж байгаа хүн хурхирах нь бага байдаг юм байна. Мөн түүнчлэн хурхирахад дэрний өндөр нам их чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар өндөр дэрэндээр унтаж буй хүмүүс нам дэр дэрлэж буй хүмүүсийг бодвол их хурхирдаг болох нь тогтоогдсон байдаг юм байна.

4. Таны гормонд өөрчлөлт орсон. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болж болдог байна. Ихэнхдээ энэ нь шөнө дунд босох, хэт эрт босох зэргээр илэрдэг байна. Шийдэл: Унтахаасаа өмнө усанд орох нь бие тайвширч тайван амрахад сайн нөлөөтэй байдаг. Мөн сарын тэмдэгийн үед өвдөлтөөс болж нойр муутай хонох тохиолдолууд байдаг шүү дээ. Ийм үед та биений юм ирэхээсээ өмнө өвдөлт намдаах эмийг хэрэглэснээр сарын тэмдэг дуустал өвдөлтөөс хамгаалж чаддаг байна. Түүнчлэн өдөрт 20-30 минут дасгал хийж байх хэрэгтэй. Сайхан амарч унтахад өрөө сэрүүн байх нь маш чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

5. Таны гэдэс дуугардаг. Гэдэс хоосон орондоо орох нь шөнө олон дахин сэрэх шалтгаан болдог. Хоолны дэглэм барьж байгаа, таргалалтаас сэргийлж буй хүмүүс ихэнхдээ ийм асуудалтай учирдаг. Шийдэл: Та шөнө унтахдаа их юм идэх шаардлагагүй юм. Харин өег зүйл идэх хэрэгтэй. Үүнд ганц чанасан өндөг, ганц зүсмэл бяслаг зэргийг нэрлэж болно. Эдгээр нь таныг таргалуулахгүй ба таныг шөнийн турш өлсгөхгүй байж чадна.

6. Унтлагын өрөө тань замбараагүй байдаг. Ширээндээр тань олон бичиг цаас хөглөрдөг, газраар эд хогшил бөөгнөрсөн байдаг. Эдгээр нь танд саад болохгүй байгаа юм шиг боловч үнэндээ таныг унтахад их саад болдог. Учир нь таны нүдэнд хөглөрсөн олон зүйл харагдах үед тархи ер амардаггүй байна. Шийдэл: Хэрвээ танд хийж дуусгаагүй олон бичиг цаасны ажил байгаа бол бүгдийг нь нэг хавтасанд хийх хэрэгтэй. Мөн хөглөрөөд байгаа зүйлсээ нэг саванд хийж аль болох олон зүйл ил байлгахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өрөөндөө компьютер байлгахгүй байсан нь дээр.

7. Таны өрөө шөнө гэрэлтэй байдаг. Өмнөх нийтлэлүүдэд гэрэлтэй зүйлс нойр сэргээдэг талаар бичиж байсан билээ. Утасны гэрэл, гудамжны гэрэл гээд гэрэл цацруулагч зүйлс нь таны тархинд унтах бус харин сэрүүн байх дохиог өгдөг байна. Шийдэл: Гаднах гэрэлнээс хамгаалах сайн арга бол бараан өнгийн хөшигтэй байх. Учир нь тэдгээр нь өрөөг хангалттай харанхуй болгож чадах ба гаднах гэрлийг нэвтрэхээс хамгаалдаг. Мөн та нүдний хаалтыг хэрэглэж болох юм.

8. Дуу чимээ сонсогддог. Хөлийн чимээ, хажуу өрөөний зурагтын чимээ, хүмүүсийн яриа бидэнд бага ч гэсэн сонсогддог. Шийдэл: Та хэрвээ дуу чимээнээс болоод унтаж чадахгүй байгаа бол агааржуулагч, сэнс зэргийг асаах хэрэгтэй. Энэ нь нэг хэвийн дуу чимээг гаргах боловч саад хийж чаддаггүй. Харин сэнсний чимээнд бусад дуу чимээ хамт дарагдах болно.

9. Тоос шорооноос үүсэх нөхцөл байдал. Тоос шорооноос болоод хүнд унтахад тавгүй болох тохиолдол бий. Бидний унтаж байгаа матрас, дэвсгэр даавуунууд заримдаа удаан угаагдаагүй явж байдаг. Энэ нь урт хугацааны тоос шороог өөртөө татах шалтгаан болдог юм. Шийдэл: Байнга цэвэрлэгээ хийж өрөөнийхөө тоос шорооноос салах хэрэгтэй. Түүнээс гадна өрөөнийхөө цонхыг байн байн онгойлгож, агаар солилцуулах хэрэгтэй. Учир нь гэрт янз бүрийн нян, бактери, хир тоос цугларсан байдаг учир цэвэр агаараар сольж байх хэрэгтэй байдаг байна.

10. Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах. Шийдэл: Гэрийн тэжээвэр амьтадаа унтах үедээ аль болох өрөөндөө оруулахгүй байх хэрэгтэй. Та өрөөндөө ганцаараа байх тусам амар тайван унтаж чадна.

Дэлгэрэнгүй...

Та эмнэлэгт шинжилгээ өгөхдөө юуг АНХААРАХ ёстой вэ?


Таны анхааралгүй хайхрамжгүй байдлаас шинжилгээний хариу эргэлзээтэй гарч, үүнээс улбаалан өвчний оношлогоо болон эмчилгээнд нөлөөлөх талтай. Иймээс уншигч та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Цусны шинжилгээнд бэлтгэх

Өндөгний цусыг өглөө өлөн эсвэл өглөөний цай ууснаас 1 цагийн дараа шинжилгээ өгнө. Шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урд өдөр нь биеийн хөдөлмөр ядартлаа хийх, зүү төөнүүр тавиулах, радио изотопийн болон рентген шинжилгээ хийлгэх, онцын шаардлагагүй үед эм уух буюу тариулж болохгүй.

2. Биохимийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхийн урд орой нь өөх тос багатай түргэн шингэх хоол идэх бөгөөд шинжилгээ хийлгэхээс өмнө 10-12 цагийн өмнөөсхоол идэж болохгүй.

3..Сахарын шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөх өглөө эм, чихэртэй цай, кофе уух, багажийн шинжилгээнд

/ ЭХО,ЭКГ, дуран , рентген / орохыг хориглоно.

4.Шээсний шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө заавал угаалга хийсний дараа бэлтгэсэн шилэн саванд шээж , 30 минутаас 1 цаг 30 минутын дотор лабораторид авчирч шинжлүүлнэ. Шинжилгээний сав нь том амтай ,таглаатай байх бөгөөд уг савыг сайтар цэвэрлэж буцалсан усаар зайлан савыг арчилгүй хөмөрч хатаасан байх ёстой.

5.Бактериологийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө ариутгасан шилэн савыг лабораториос авч тусгай зааврыг мөрдлөг болгох бөгөөд шинжлэгдэхүүнийг лабораторид хоёр цагийн дотор хүргүүлнэ.

а/ Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж хоолойгоо буцалсан усаар зайлан сайн ханиалгаж цэрээ өгнө.

б/ Шээсний шинжилгээ өгөхдөө ариутгасан савны тагийг зөвхөн шээх үедээ онгойлгож шээсний дунд хэсгээс өгнө.

в/ Арчдасын шинжилгээг тусгай ариун бамбарын тусламжтайгаар авч лабораторид хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй...

Батгатай хүмүүст хориглох 10 заавар


Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхрэлт ихэсч барзайх шалтгаан болдог.1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхрэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.

4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.

5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.

6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.

7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.

8. Арьсан дээр яман нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.

9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой боллоо.

10. Батгатай хүүхдүүд батгаа нууж гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж:
www.e-health.mn
Дэлгэрэнгүй...

Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа

Нярай хүүхэд эхээс мэндэлмэгц агаарын даралт орчны дулаан, дуу чимээ, хүрэлцэхүй , нянгийн зэрэг эхийн хэвлийгээс огт өөр орчинд орно. Энэ бүхэнд тодорхой хугацааны дотор дасан зохицохын тулд нярай хүүхдийн бие махбодид өөрчлөлт гардаг.Нярай хүүхэд эхээс мэндэлмэгц агаарын даралт орчны дулаан, дуу чимээ, хүрэлцэхүй , нянгийн зэрэг эхийн хэвлийгээс огт өөр орчинд орно. Энэ бүхэнд тодорхой хугацааны дотор дасан зохицохын тулд нярай хүүхдийн бие махбодид өөрчлөлт гардаг.

Үүнд:
Арьсны улайлт: нь нярай хүүхдэд 100 % тохиолддог. Нярай даарсны улмаас амьдралын эхний хэдэн цагийн дотор үүсч, 2-3 хоног үргэлжилнэ. Биеийн ерөнхий байдал өөрчлөгдөхгүй, зөвхөн арьс нилэнхүйдээ хүчтэй улайна. Улайлт аяндаа арилна.
Физиологийн шарлалт: цусанд цөсний будагч бодис 3-3.5 мг давсан тохиолдолд нярайн шарлалт ажиглагдана. Эхний 2-5 хоногт шарлалт илэрч аажмаар буурч 10 хоногийн дараа гэхэд арилдаг. Харин 14 хоногоос удаан хугацаагаар үргэлжилбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Хөхний булчирхай хатуурч томрох - нийт нярай хүүхдийн 2/3 хувьд нь тохиолдоно. Амьдралын эхний 3-4 хоногтойгоос эхлээд 7-8 хоногтойд дээд цэгтээ хүрч, аажмаар буурч хэвийн болно. Энэ үед шахаж, сааж болохгүй. Халдвар орох аюултай.
Үтрээнээс цайвар ялгадас гарах - охидын 60-70%-д тохиолдоно. Амьдралын эхний 3 хоногт бэлэг эрхтнээс цагаан юм гарч байснаа 1-3 хоногийн дараа аяндаа алга болно.
Үтрээнээс цус гарах - охидын 5-10%-д ажиглагдана. 5-8 дахь хоногоос эхлээд 1-3 хоногийн дараа зогсоно. Ихэвчлэн 2 мл орчим цус гардаг.
Физиологийн жин бууралт - Гүйцэд төрсөн хүүхэд 3500-3200 гр орчим төрдөг. Амьдралын эхний 3-4 хоногт төрөх үеийн биеийн жин буурч доод түвшинд хүрч цаашид аажмаар нэмэгдэнэ. Хэвийн нөхцөлд хүүхэд биеийн жингийн 6%-ийг алдана. Хэрэв 10%-иас дээш алдвал эмгэг гэж үзнэ. Нярай хүүхдийн бие махбод шингэнээр баялаг бөгөөд биеийн жингийн 70%-ийг эзэлнэ. Жин буурах шалтгаан нь хүүхэд шаардалагатай хэмжээний сүүгээ эхний 2-3 хоногт авч чаддаггүй, төрөлт огцом цочрол учир глюкокортикойдын ялгаралт ихэсдэг. Дутуу нярай, анхны төрөлтийн, төрөлтийн гэмтэлтэй, халуун тасалгаанд байгаа, даарсан, чийглэг багатай орчинд байгаа хүүхдүүд жингээ илүү алддаг.


Жингийн алдагдал нөхөгдөх 2 хэлбэр байдаг.

-Сонгодог хэлбэр- жингийн хамгийн их алдагдал 4 дэхь хоногт ажиглагдаад 7-8 дахь хоногтоо төрсөн жиндээ хүрнэ. Энэ нь 50-70%-д тохиолдолно.

-Удааширсан хэлбэр- төрсөн жингээ 10 дахь хоногтоо нөхнө. Нийт нярайн 30-50% д тохиолдоно.

Дулааны тэнцвэрийн өөрчлөлт - Биеийн дулаан бууралт 100 % тохиолдоно. Нярайн дулаан алдалт нь дулаан үүсэлтээс давамгайлдаг.
Халууцсан тохиолдолд дулаанаа гадагш ялгаруулах чадвар сул, даарсан хөрсөн тохиолдолд дулаан алдагдлыг багасгах чадвар сул, биеийн кг жинд оногдох гадаргууны талбай их учир дулааны алдагдал ихтэй.
Амьдралын эхний 30 мин-д цусанд хүчилтөрөгч багадах, хүчилшил, бодис задрал арилаагүй учир дулаан үүсэл хангалтгүй явагддаг.
Өвчүүний ар, 2 далны завсар, нурууны дагуу байрладаг бор өөх дулаан үүсгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь насанд хүрэгсдийн биеийн жингийн 16%-ийг эзэлдэг бол гүйцэд нярайн биеийн жингийн 8%, дутуу нярайн биеийн жингийн 1-1.5%-ийг эзэлдэг. Хүйтний нөлөөгөөр өөх тос задарч илч үүсгэдэг. Биеийн дулаан бууралтаас сэргийлэхийн тулд нярайн анхдагч түрхлэгийг яаран арилгахгүй байх, хүүхдийг төрмөгц дулаан өлгийгөөр өлгийдөж дааруулахгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх, дулаан хэлхээг сахих чухал ач холбогдолтой.

Нярайн асаргаа сувилгаа
Хүйг арчлах - Хүйг нь хуванцар хавчаараар хавчин 24 цагийн дараа уг хавчаарыг авдаг. Хүйний үлдэгдэл нь хуурай ил боолтгүй байлгасан нөхцөлд 7-10 хоногийн хугацаанд унах ёстой. Хэрэв хүй цөглөхгүй удаж шарх бохирдвол хүйг цэвэр усаар савандаж угаагаад, цэвэр алчуураар дарж хатаана. Хүйн шархыг тойрон арьс улайж, идээ гаран эвгүй үнэр гарвал эмчид хандах хэрэгтэй.
Нүд цэвэрлэх - хүүхдийн нүүр хүзүүг өглөө бүр бүлээн усаар угааж занших, нүд нуухтах үед эмчид үзүүлэх шаардлагатай.
Хамар цэвэрлэх - нярай хүүхдийн хамар жижиг нарийн байдаг тул амархан битүүрдэг. Хамар нь шингэн нустай байвал нойтон эрчилсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлж цэвэрлэнэ. Олон удаа цэвэрлэвэл хамрын салст хөөдөг учир анхаараарай. Агаарын хэрэгцээ - Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж 10-15 хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт гаргаж болно.

Анхны амлуулалт, хөхөөр хооллолт
Эрүүл нярай төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдралын эхний 2 цагт хүүхэд сэргэлэн, идэвхитэй, хооллоход бэлэн байдаг. Хэрэв эхэд нь төрөх үед эмийн бодис хэрэглэсэн бол идэвхи муу байдаг. Эхийн хэвлий дээр тавьсан эрүүл, гүйцэд нярай эхийн хөх рүү мөлхөн, хөхөө олох чадвартай. Хөхний толгойг эмэрч идэвхжүүлэх нь окситоцины ялгаралтыг ихэсгэж, эхэс хурдан салахад нөлөөлдөг.
Хүүхдийг төрсний дараа амьдралын эхний 30 минутаас 1 цагийн дотор багтаан амлуулж, дараа нь хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнийн аль ч цагт, аль болох олон удаа, хүссэн хэмжээгээр нь хөхүүлэх ёстой.
Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, дараа нь нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсөж бойжих нөхцөл бүрддэг. Дан хөхөөрөө бойжиж байгаа хүүхэд сүүгээрээ хангалттай төмөр авдаг учир 6 сар түүнээс илүү хугацаагаар төмөр дутагдлын цус багадалтанд өртөхгүй.


Хөхний сүүний ач холбогдол
- Хөхний хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол суулгалт, хоол боловсруулах замын халдвар, амьсгалын халдварт өртөх нь бага.
- Бифидус хэмээх хүчин зүйл нь хүүхдийн гэдсэнд тусгай бичил биетэн өсөж үржихэд нөлөөлдөг бөгөөд энэ нь эмгэг үүсгэгч бусад нянгаас хамгаалдаг.
- Үрэвслийн эсрэг олон хүчин зүйлс үрэвсэл явагдах шалтгааныг бууруулдаг.
- Хөхний сүүний амьд эсүүд болох лимфоцит, макрофаг нь аливаа өвчний үүсгэгчийг устган бие махбодыг халдвараас хамгаална.
-Хүүхдийг эхийн өвчнөөс хамгаалах эсрэг бие хөхний сүүнд агуулагддаг.
-Өсөлтийн хүчин зүйлс нь хүүхдийн өсөлт, бойжилт дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийг хангаж байдаг.
-Хөхний сүү вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.
-Хөхний сүүний уураг казеин багатай, тогтоц нь зөөлөн хурдан шингэдэг учир харшил үүсгэдэггүй.
-Хөхний сүүнд А, С амин дэм хангалттай хэмжээгээр агуулагддаг.
Ангир уураг, эхний ба төгсгөлийн сүү
Хөхний сүүний найрлага хүүхдийн нас, хооллолтын эхэн ба төгсгөлд өөр байдаг.
Ангир уураг гэдэг нь төрсний дараах эхний хэдэн хоногт гардаг өтгөн шар цэвэр сүү юм. Ангир уургийн шинж чанар, түүний ач холбогдол нь төгсгөлийн сүүнээс илүү. Ангир уураг төгсгөлийн сүүнээс уургаар баялаг, төгсгөлийн сүү эхний сүүнээс өөх тосоор баялаг байдаг.
Боловсорсон буюу найрлага тогтворжсон сүү нь төрснөөс хэдэн өдрийн дараа ялгардаг сүү. Энэ үед хөх дүүрч, хатууран хүндэрч их хэмжээний сүү хөхөнд хуримтлагдана.
Зарим хүмүүс энэ процессыг сүү орлоо гэж нэрлэдэг.
Эхний сүү - хөхүүлэх үед эхлээд гардаг сүү нь усархаг, хөхөвтөр өнгөтэй. Их хэмжээтэй ялгардаг уураг, нүүрс ус, аминдэм эрдэс, ус бусад шим тэжээлт бодисоор баялаг тул усархаг байдаг бөгөөд зарим эхчүүд шингэн байна гэж эмзэглэдэг нь буруу юм.
- Төгсгөлийн сүү- хөхүүлж дуусах үед гардаг сүү. Эхний сүүг бодвол цагаан өнгөтэй өөх тосоор баялаг байдаг. Энэ өөх тос нь хөхөө хөхөхөд зарцуулагдаж байгаа илчлэгийг нөхөж өгдөг тул хүүхдээ хөхөж дуусахаас нь өмнө салгаж болохгүй, хүссэн хугацаагаар нь хөхүүлэх хэрэгтэй. •

Арьс арчлах
- Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угаана. Чихний ар хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагын аль тохирохыг хэрэглэнэ. Хүүхэд баасан тохиолдол бүрийн дараа бөгсийг угааж хуурай болтол арчина.


Өлгийдөх
- Өлгийдөх нь хүүхдийг халдвараас хамгаалдаг, дулаан байлгадаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь шинжлэх ухааны нотолгоогоор батлагдаагүй зүйл. Харин чанга өлгийдөх нь дараах сул талтай болох нь батлагдсан байна.
Үүнд:
- Өрцний хөдөлгөөнийг алдагдуулах тул амьсгалахад саадтай
- Биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдана.
- Хүүхдийн бие өлгийдсөн даавууны хоорондын зай бага байдаг тул дулаанаа хадгалж чаддаггүй.
- Гар хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаг тул мэдрэл булчингийн зохицуулга алдагддаг.
- Хүүхдийн толгойг чанга өлгийдөх нь толгойгоо чөлөөтэй хөдөлгөж, амаа том ангайж, хөхөө зөв үмхэхэд саад болдог.
- Өлгийдүүлсэн хүүхэд их унтамхай, хөхөө хөхөхөөр ойр ойрхон сэрдэггүй тул хөхөнд сүү оролтыг багасгадаг.
- Хүүхдэд хөвөн даавуун материалаар хийсэн, чөлөөтэй хувцас өмсгөж, дулааан ороолтоор ороох, эсвэл хүүхдийн бөгсөн хэсгийг өлгийдөж, толгой гарыг хөдлөхөд чөлөөтэй орхиж болно.


Нярай хүүхдийг усанд оруулах
- Нярайг усанд оруулж, төрөх үеийн түрхлэгийг арилгахыг түр азнах хэрэгтэй. Хэрэв нярайн арьс цус, зунгагаар их хэмжээгээр бохирдсон эсвэл нярайг төрсөн даруйд нь усанд оруулдаг ёс заншилтай бол хүүхдийг төрсний дараах 2-6 цагт хэвийн хэмтэй усанд оруулж болно.
- Усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
-Өрөөний хэсэг болон буланг дулаацуулах
- Дулаан үүсгэгчийн ойролцоо, усны хэмийг тохойгоо дүрэн шалгасан бүлээн усанд, хүүхдээ нүцгэлээд, гараараа барьж оруулна.
- Түргэн зөөлөн хөдөлгөөнөөр хүүхдийг угаана.
- Хүүхдийг уснаас гаргангуут бүлээн хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулан арчина.
- Хүүхдийг түргэн хувцаслах ба өлгийднэ. Хүүхдийн толгойд малгай өмсүүлнэ.
- Хүүхдийг эхэд өгч хөхүүлнэ.
- Хүүхдийн биеийн халуун хэвийн бол төрснөөс хойш 6 цагийн дараа усанд оруулж болно.
Анхаарал тавьсан баярлалаа нярайн эмч Ц.Баярмаа
Эх сурвалж:
www.emg.tuv.mn Нярайн эмч Ц.Баярмаа
Дэлгэрэнгүй...
 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates