
Нойр муутай хүмүүс унтахад тустай найман аргыг танилцуулж байна.
Нэгдүгээрт, Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаараа минут бүр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.
Хоёрдугаарт, Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг түргэсгэж өгдөг байна.span class="fullpost">Гуравдугаарт, Хоёр алгаараа нүүрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нүүрэндээ наагаад секунд бүр хоёр удаагийн хурдаар алгуурхан нүүрийнхээ бүх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нүүр царайн бүх цусан судсыг чөлөөтэй болгож өгдөг байна.
Дөрөвдүгээрт, Шилэн хүзүү дал мөрөө нухах: Хоёр алгаараа минут бүр хоёр удаагийн хурдаар хүзүү сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хүзүү дал мөрнийхөө булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хүчтэйхэн нухалбал ядаргаа дайлагддаг байна.
Тавдугаарт, Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бүр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хүчтэйхэн илбэл, зүрхийг сайжруулан, нурууг чийрэгжүүлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдүүлдэг.
Зургадугаарт, Хоёр хөлөө массажлах: Хоёр гараараа хөлийнхөө дээр талаас доош нь секунд бүр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мөн энэ аргаараа нөгөө хөлөө бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хөлний чилээг тайлдаг.
Долдугаарт, Хөлөөрөө хөлөө нухах: Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана. Дараа нь хоёр хөлийнхөө улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хөлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чөлөөтэй болгодог.
Наймдугаарт, Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хүйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлүүг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.
1-7 аргыг хэрэглэхдээ нүдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бүх биеэ гүйцэд сул тавьсан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хүчтэй хийвэл үр ашиг нь нэн сайн болно.
Бүх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут үргэлжилнэ. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгүй хийх юм бол бүх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай. Дэлгэрэнгүй...




