Нойргүйдсэн үед хийх иллэг


Нойр муутай хүмүүс унтахад тустай найман аргыг танилцуулж байна.

Нэгдүгээрт, Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаараа минут бүр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Хоёрдугаарт, Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг түргэсгэж өгдөг байна.span class="fullpost">Гуравдугаарт, Хоёр алгаараа нүүрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нүүрэндээ наагаад секунд бүр хоёр удаагийн хурдаар алгуурхан нүүрийнхээ бүх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нүүр царайн бүх цусан судсыг чөлөөтэй болгож өгдөг байна.

Дөрөвдүгээрт, Шилэн хүзүү дал мөрөө нухах: Хоёр алгаараа минут бүр хоёр удаагийн хурдаар хүзүү сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хүзүү дал мөрнийхөө булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хүчтэйхэн нухалбал ядаргаа дайлагддаг байна.

Тавдугаарт, Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бүр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хүчтэйхэн илбэл, зүрхийг сайжруулан, нурууг чийрэгжүүлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Зургадугаарт, Хоёр хөлөө массажлах: Хоёр гараараа хөлийнхөө дээр талаас доош нь секунд бүр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мөн энэ аргаараа нөгөө хөлөө бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хөлний чилээг тайлдаг.

Долдугаарт, Хөлөөрөө хөлөө нухах: Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана. Дараа нь хоёр хөлийнхөө улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хөлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чөлөөтэй болгодог.

Наймдугаарт, Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хүйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлүүг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.

1-7 аргыг хэрэглэхдээ нүдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бүх биеэ гүйцэд сул тавьсан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хүчтэй хийвэл үр ашиг нь нэн сайн болно.

Бүх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут үргэлжилнэ. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгүй хийх юм бол бүх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай. Дэлгэрэнгүй...

Өдөр унтаж байх эрүүл мэндэд маш тустай


Хуурай халуун салхи, бөгчим халуун уур амьсгалын нөлөөгөөр хүрээлэн байгаа орчин тойрны халууны хэмжээ ч аажмаар нэмэгдэн, хүний биеийн хялгасан судас тэлж, цусны лугшилт түрэгсэн, үүний зэрэгцээ тархины нэхдэсийн хүчилтөрөгч багасах юм уу дутагдах байдал илэрдэг байна. Ялангуяа хүмүүс хагас өдөр яаралтай ажиллаад үдийн үед их ядарч цуцдаг байна. Иймээс зуны халуунд өдөр унтах нь биеийн ядаргааг тайлах, үдээс хойшхи ажлын үр ашгийг нэмэгдүүлэх жич биеийн эрүүл мэндэд тустай. Унтахад, хөнгөн унтах40 минут-80 минут цаг, нам унтах80 минут-100 минут цаг гэж байдаг.

Нам унтах хугацаанд, их тархины ажиллагаа намдахын хирээр их тархины нэхдэсийн хялгасан судас түр хаагдаж, бие махбодийн бодисын солилцоо удааширдаг байна. Энэ үед хэрэв гэнэт цочин сэрвэл, түр хаагдсан хялгасан судас сэрэхтэй зэрэг нээгдэн тэлж амждаггүй болохоор тархины цус түр хүрэлцэхгүй болж, ургамлын мэдрэл хэсэг үе замбараагаа алдаж, толгой эргэх, толгой өвдөх, тамир сульдах зэрэг өвчний байдал илэрдэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өдөр унтах хугацаа нь 30-45 минут байвал хамгийн тохиромжтой, өөрөөр хэлвэл хөнгөн унтах хугацаа болох бөгөөд нам унтахаасаа өмнө өөрөө сэрэх зуршилтай болчихвол хамгийн сайн. Энэ охор хугацаанд сайхан унтаж тав тухтай амарч чадвал бүх биеийн чилээ тайлагдаж, ядаргаа арилдаг төдийгүй гэнэт сэрээд зүрх түгших, айж дагжих, адгаж бачимдах зэрэг өвчний байдал илэрхээс зайлсхийж болох юм. Толгой эргэхээс сэргийлэхийн тулд сэрснийхээ дараа түр сууж байгаад дараа нь босоод ажиллаж болох юм.

Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, өдөр унтах нь хүний биеийн эрүүл мэндэд тустай байдаг боловч зарим цөөн тооны хүмүүс өдөр унтах нь тохиромжгүй юм. Жишээлбэл, 65 насан сүүдэр зооглож яваа хөгшин буурлууд болон биеийн жин нь баримжаанаасаа 20 хувь давсан хүмүүс, жирийн цагт цусны даралт нь дор байгаа хүмүүс, зүрх болон тархины судасны өвчинд хүнд нэрвэгдсэн хүмүүс, титмийн судас хатуурах өвчинд нэрвэгдсэн хүмүүс юм уу тархины судас төрөлхийн хачин жигтэй, тархины судасны лугшилт буурай, тархины цусны хангамж хүрэлцэхгүй байх зэрэг хүмүүс болно.

Хоол идсэний дараа, хүний биеийн дийлэнх цус нь гэдэс ходоод руугаа урсч, зүрх, тархины цусны урсах хэмжээ харьцангуйгаар багасдаг байна. Иймээс үдийн хоолоо идсэний дараа хагас цаг амраад дахиад өдрийн нойр авах нь хамгийн тохиромжтой юм.

Дэлгэрэнгүй...

Алхах нь эрүүл мэндийг сайжруулж оюун ухааныг цэвэршүүлдэг


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь бид өдрийн 5-8 цагт нь байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн олон эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ. Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай аж. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх боломжтой.

Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явдал аж. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой гэнэ.

Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж сурах нь чухал. Эрүүл хүн өдөрт 30 доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ. Цус судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг ажээ. Түүнчлэн алах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан явах хэрэгтэй. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

Алхах үедээ гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.

Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд онцгой нөлөөлдөг гэнэ. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана. Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөнийг хийгүй байхыг сануулъя.

Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалтай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсөөрэй. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж. Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхээс татгалз. Шингэнийг аль болох бага багаар шимж ууна.

Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.

Дэлгэрэнгүй...

Та хэнтэй гэрлэж болохгүй вэ?


• Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж бий болгодог аж. Энэ нь тэдний гэм биш зан гэнэ.

• Холерик эр флегматик эмэгтэйтэй гэр бүл болбол хоорондоо сайн таардаг гэнэ. Эмэгтэй нь ямар нэгэн хэрүүл маргааны үед ихэнхдээ буулт хийж өгдөг. Иймд хэл амаа амархан ололцдог аж.
span class="fullpost">
• Флегматик эр холерик эмэгтэйтэй суувал тийм ч таарамжтай бус гэнэ. Учир нь эрэгтэй нь эмэгтэйгээ аргаддаггүй, найр тавьж өгдөггүй байна. Тиймээс эмэгтэй нь өөр эр хүн эрж хайх улмаар түүнтэйгээ нууц амрагийн холбоо тогтоодог аж.

• Харин хоёр флегматик хоорондоо маш сайн тохирдог учраас гэр бүл болоход ямар ч асуудалгүй аж. Түүнчлэн хүүхдүүд нь ч гэсэн тайван орчинд өсөж хүмүүждэг байна.

• Холерик эр сангвиник эмэгтэйтэй суух нь сангвиник эр холерик эмэгтэйтэй сууснаас хамаагүй дээр гэнэ. Учир нь эмэгтэй нь амьдралын ямар ч асуудалд биеэ барьж чаддаг юм байна.

Холерик зан төлөв

Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн ихтэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийгхүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.

Сангвиник зан төлөв

Сэргэлэн цовоо ааштай, итгэмтгий, сэтгэл санаагаар нэг их унадаггүй, уурлаж уцаарлах нь ховор. Гэхдээ няцамтгай, ажлаа бодож төлөвлөлгүйгээр эхэлдэг, олон ажлыг зэрэг эхэлж дутуу хаядаг, нэг хэвийн, сонирхол багатай ажилд дургүй. Бодол санаагаа шууд хэлдэг, магтаалд хөөрөөд байдаггүй, шүүмжлэлийг ч нухацтай хүлээн авдаг.

Флегматик зан төлөв

Энэ төрлийн зан араншинтай хүмүүс олон таван үггүй, тайван дөлгөөн, сйтгэлийн хөдөлгөөн багатай, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хэрүүл маргаанд нэг их орооцолдоод байдаггүй, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг. Дутагдалтай тал нь хүнтэй танилцахдаа тааруу, олон найз нөхөдгүй, шийлдвэр гаргахдаа удаан.

Меланхолик зан төлөв

Ухаалаг, аливаад буйр суурьтай ханддаг, уян зөөлөн сэтгэлтэй ч зожигдуу, орчиндоо дасан зохицох чадвар муу, амархан ядардаг, сэтгэл хямрамтгай, гомдохдоо амархан, өөртөө итгэдэггүй. Гэхдээ бусдын нөлөөнд автаад байдаггүй, өөргийн үзэл бодолдоо тууштай, нөхөрлөлдөө үнэнч, чимээ анир багатай орчинд дуртай. Меланхоликууд хэцүү бэрхэд тэсвэр муутай. Амиа хорлохыг ч завдах нь буй. Дэлгэрэнгүй...

Шалгалт өгөхийн өмнө


ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ
• Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
• Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
• Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
span class="fullpost">• Шалгалтын урьд өдөр хичээл давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр. "Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
• Шалгалтаас өмнө гэмтэх, бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
• Шалгалт дөхсөн үед "хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
• Таны дургүйцлийг төрүүлдэг зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
• Идэвхийг тань бууруулж, цаг завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
• Аймшгийн болон адал явдалт кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино үзээрэй.
• Жилийн турш хийж чадаагүй ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй. Учир нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл долоохон хоногт яаж багтах вэ?
• Хүн бүртэй эв найртай, найрсаг харьцахыг мартуузай.
• Сүүлийн долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг юм.
• Шалгалтанд гэх хандлагаа өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор огт айсны хэрэггүй.
• Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц ярианаас зайгаа бариарай.
• Шалгалт өгөх газар, сургууль, анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан хараарай.
• Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.
ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
• Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
• Шалгалтанд орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай.
• Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм.
• Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
• Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй.
• Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
• Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
• Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
• Ус, чихэр, шоколад, жүүс, жигнэмэг зэргийг авч болно.
• Шалгалтанд орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна.
• Шалгалтанд чөлөөтэй байх хувцас сонго.
• Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
• Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай.
• Гэр бүлийн гишүүдээс тань цуг очихыг хүсвэл бүү татгалзаарай.
• Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтандаа ороорой. Дэлгэрэнгүй...

Ханиадыг түргэн эдгээх эмийн болон энгийн арга


Цайр нь ханиадны нянг устган, биеийн эсэргүүцлийг сайжруулж, түргэн эдгээдэг. Ханиад туссан хүмүүст цайр өгч туршихад ханиадны эм хэрэглэж байсан хүмүүсээс гурав дахин богино хугацаанд эдгэрч байжээ. Цайрыг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, Тэгвэл цайр хэрэглэхгүйгээр ханиадыг эдгээх арга бий.Витамин С хэрэглэ.
- Дулаан орондоо хэвтэж, аспирин юмуу парацетомол уу.
- Аспириныг витамин С-тэй хольж уухад ходоод хорсдог.
- Аспирин уугаад нэлээд удсаны дараа витамин С уугаарай.
- Тамхи татах юм уу татаж буй хүний ойр байхыг цээрлэ. Тамхины утаа уушгинд нөлөөлж, биеийн эсэргүүцлийг сулруулдаг юм байна.
- Шингэн юм их уух хэрэгтэй.
- Хушга ханиад хүндэрч, үе мөчинд орохоос сэргийлдэг.
- Ханиад хүндэрснээс үе мөчиндөө орж, гар, хөл хавдан өвддөг.
- Үүнийг полиартрит (үений үрэвсэл) гэж оношлодог. Хэрэв танд ийм зовиур илэрвэл антибиотикоор эмчлэх гэж бүү яар.

Хэрэв та ханиад хүрсэн бол танд гэртээ бэлтгэх энгийн нэгэн жорыг танилцуулъя!
- Хоёр кг хушганы дотор талын хаалтуудыг нь ялгаж аваад, 0.5 литрийн архины шилэнд хийж, архиар дүүргээд харанхуй газар тавьж, найм хоног хадгална. Энэ хугацаанд хандыг байнга сэгсэр. Заасан хугацаа өнгөрмөгц уг шүүсийг өдөрт гурван удаа хоолноос өмнө нэг хоолны халбага уу. Дэлгэрэнгүй...

2070 оноос ирсэн захиа

Дэлгэрэнгүй...

Элэг хатуурахад хоолонд дургүй болдог


Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг.
Элэгний үйл ажиллагаа доголдох анхны шинж:
- Нойр муудах,
- Амархан ядрах, нозоорч хэвтмээр болох,
- Арьсан дээр хүрэн, заримдаа ганц хоёр улаан толбо гарах, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдэг хоёр долоо хоногийн туршид илэрч байвал эмчид хандахыг зөвлөе.span class="fullpost">"Өвчин амаар ордог" гэсэн үг бий. Бид хоол хүнснийхээ чанарт анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг. Элэгний ачааллыг хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн байлгахын тулд зарим хорио цээр ч байх шаардлагатай. Үүнд:
- Элдэв төрлийн өнгөт хоол амтлагч, өнгө хувиргагч,
- Химийн бордоо нэвчсэн хүнс, ногоо,
- Чанарын баталгаагүй, шошго хаяг нь тодорхойгүй төрөл бүрийн хүнс,
- Ундны усаар дамжин хүний биед орж байгаа хүнд металл,
- Нийлэг эм, антибиотик тогтмол хэрэглэх.
- Толгойн эм ч хортой.
- Спиртийн төрлийн хатуу ундаа /цагаан архи, виски, конъяк, өнгөт ликёр/,
Элэг хатуурахад хоолонд дургүй болно. Гэдэс дүүрч цанхайх, огиулах, өглөө бөөлжих зэрэг шинж илэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа гэдэс дүүрч, хоолонд улам дургүй болж цус алдалттай болно /хамар, буйлнаас цус гарах, хөнгөн дарахад арьсан дор цус хурна/. Ийм ноцтой шинж тэмдгүүд илэрдэг тул хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй. Дэлгэрэнгүй...

Морпологи шинжлэх ухаан болох нь

бол хуний биейин хэлбэр бүтцийг хөгжил хөдөлгөөнд нь үйл ажиллагаа орчин нөхцөлтэйн нягт холбоотой авч судалдаг шинжлэх ухаан юм. Аливаа салбар ухааныг бие даасан шинжлэх ухаан мөн эсэхийг байгаль, нийгмийн алинд хамаарах, юуг ямар аргаар судалж хэдэн зорилгоо өмнөө тавьж түүнийгээ хэрхэн шийдвэрлэж байгаагаар нь тодорхойлдоspan class="fullpost">Анатоми нь эрдэнэт хүний биеийг бичиж тэмдэглэх, таниж тайлбарлах, залж удирдах гэсэн цогцолбор гурван зорилгоо өмнөө тавьж, уламжилж ирсэн аргаар судалдаг. Нүдээр үзэж, гараар барьж ой тоонд хоногшдог / бодитой / шинжлэх ухаан юм. Эрт урьд цагт анатомичид бие махбодь яаж бүтсэнийг товчоолон бичиж тэмдэглэх ганц зорилго өмнөө тавиад, гүйцэтгэх үүрэг орчинтой нь холболгүй асуудалд өрөөсгөл метапизик байдлаар хандаж байлаа. Орчин үеийн анатомид хуний эрхтэн систэмийг байгаа байдлаар товчоолон бичих энэ арга нь түүний дүр төрхийг тодорхойлох зөвхөн нэг шинж / товчоолон бичих шинж / болсон байна. Өнөөдөр анатомичид хуний биеийг яаж бүтсэнийг бичиж тэмдэглээд зогсохгүй аливаа эрхтэн системийн бүтцийг гүйцэтгэх үүрэг хөгжилтэйн холбон / үйл ажиллагааны шинж / судалж, бодит зүй тогтол гадаад зорилго өмнөө тавьж амжилттай шийидвэрлэж иржээ. Дэлгэрэнгүй...
 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates