Та хэнтэй гэрлэж болохгүй вэ?


• Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж бий болгодог аж. Энэ нь тэдний гэм биш зан гэнэ.

• Холерик эр флегматик эмэгтэйтэй гэр бүл болбол хоорондоо сайн таардаг гэнэ. Эмэгтэй нь ямар нэгэн хэрүүл маргааны үед ихэнхдээ буулт хийж өгдөг. Иймд хэл амаа амархан ололцдог аж.
span class="fullpost">
• Флегматик эр холерик эмэгтэйтэй суувал тийм ч таарамжтай бус гэнэ. Учир нь эрэгтэй нь эмэгтэйгээ аргаддаггүй, найр тавьж өгдөггүй байна. Тиймээс эмэгтэй нь өөр эр хүн эрж хайх улмаар түүнтэйгээ нууц амрагийн холбоо тогтоодог аж.

• Харин хоёр флегматик хоорондоо маш сайн тохирдог учраас гэр бүл болоход ямар ч асуудалгүй аж. Түүнчлэн хүүхдүүд нь ч гэсэн тайван орчинд өсөж хүмүүждэг байна.

• Холерик эр сангвиник эмэгтэйтэй суух нь сангвиник эр холерик эмэгтэйтэй сууснаас хамаагүй дээр гэнэ. Учир нь эмэгтэй нь амьдралын ямар ч асуудалд биеэ барьж чаддаг юм байна.

Холерик зан төлөв

Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн ихтэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийгхүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.

Сангвиник зан төлөв

Сэргэлэн цовоо ааштай, итгэмтгий, сэтгэл санаагаар нэг их унадаггүй, уурлаж уцаарлах нь ховор. Гэхдээ няцамтгай, ажлаа бодож төлөвлөлгүйгээр эхэлдэг, олон ажлыг зэрэг эхэлж дутуу хаядаг, нэг хэвийн, сонирхол багатай ажилд дургүй. Бодол санаагаа шууд хэлдэг, магтаалд хөөрөөд байдаггүй, шүүмжлэлийг ч нухацтай хүлээн авдаг.

Флегматик зан төлөв

Энэ төрлийн зан араншинтай хүмүүс олон таван үггүй, тайван дөлгөөн, сйтгэлийн хөдөлгөөн багатай, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хэрүүл маргаанд нэг их орооцолдоод байдаггүй, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг. Дутагдалтай тал нь хүнтэй танилцахдаа тааруу, олон найз нөхөдгүй, шийлдвэр гаргахдаа удаан.

Меланхолик зан төлөв

Ухаалаг, аливаад буйр суурьтай ханддаг, уян зөөлөн сэтгэлтэй ч зожигдуу, орчиндоо дасан зохицох чадвар муу, амархан ядардаг, сэтгэл хямрамтгай, гомдохдоо амархан, өөртөө итгэдэггүй. Гэхдээ бусдын нөлөөнд автаад байдаггүй, өөргийн үзэл бодолдоо тууштай, нөхөрлөлдөө үнэнч, чимээ анир багатай орчинд дуртай. Меланхоликууд хэцүү бэрхэд тэсвэр муутай. Амиа хорлохыг ч завдах нь буй.

0 comments:

Post a Comment

 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates