Гар утас, тархины хавдар холбоотойг ДЭМБ нотлов


Гар утсаар ярих, тархины хавдартай болох нь хоорондоо холбоотой ажээ. Хөдөлгөөнт холбооны аюултай эсэхийг судалсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээс “Дейли телеграф” сонинд мэдээлжээ.

“Interphone” нэртэй төсөлд ДЭМБ-ын дэмжиж буй хэд хэдэн судалгаа орсон бөгөөд эдгээрийг санхүүжүүлэхэд 20 сая орчим фунт стерлинг зарцуулсан байна. Эдгээр судалгаа нь гар утас хэрэглэх болон тархины гурван төрлийн хорт хавдар, түүнчлэн шүлсний булчирхайн хорт хавдар үүсэх нь хоорондоо холбоотой эсэхийг тогтоох зорилготой байжээ.

2000-2004 онд 13 орон явуулсан судалгаанд 12 мянга 800 хүн оролцож, тэдний дотор эрүүл иргэд ч, хорт хавдартай хүмүүс ч байсан байна.

“Interphone” төслийн найман судалгааны зургаа нь тархины хамгийн тархмал хорт хавдар болох мэдрэлийн системийн тулгуур эдийн хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх болон гар утас хэрэглэх нь хоорондоо холбоотойг илрүүлснийг мэдээлжээ. Эдгээр судалгааны нэгнийх нь дүнгээс үзэхэд, тулгуур эдийн хорт хавдар үүсэх эрсдэл 39 хувиар нэмэгдсэн байна.

10 гаруй жил гар утас хэрэглэж байгаа хүмүүст сонсголын мэдрэлийн хоргүй хавдар үүсэх эрсдэл ихэссэнийг ийм хавдрыг судлахад зориулсан долоон судалгааны хоёр нь нотолжээ. Шведийн эрдэмтдийн хэлснээр, гар утсыг ингэж удаан хугацаагаар хэрэглэхэд сонсголын мэдрэлийн хоргүй хавдар үүсэх магадлал бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Израильд явуулсан судалгааны дүнгээр, шүлсний булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэл хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хэт их хэрэглэдэг хүмүүст 50 хувиар нэмэгджээ.

0 comments:

Post a Comment

 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates