Хүмүүсийн энергийн ангилал


Эрчим хүч шимэгчид Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг. Өөрийн энергийг идэгчид Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чаднаИхэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг. “Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй. Энергийн “хоосон сав” Ийм хүмүүст байдаг нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд биоэнергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй, тэдэнд хөндлөнгөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна. Энергийн зуучлагчид Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай, харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Энергээ гээгчид Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт буй. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.

0 comments:

Post a Comment

 

© Copyright Эрүүл биед саруул ухаан оршино. . All Rights Reserved.

Designed by TemplateWorld and sponsored by SmashingMagazine

Blogger Template created by Deluxe Templates